Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Төвд үндэстнүүдэд Далай Ламын төрсөн өдрийг тэмдэглэхийг нь Балбын засгийн газар хоригложээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Бямба гарагт Төвдийн Буддын шашны тэргүүн арвандөрөвдүгээр Далай Ламын 84 насны төрсөн өдөр тохиосон юм.

Балба улсад амьдардаг 20,000 орчим төвд үндэстэн энэхүү өдрийг тэмдэглэхээр бэлдэж байжээ. Гэвч Балбын засгийн газар арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүйгээс үйл ажиллагаа цуцлагдсан тухай албаны хүн Ням гарагт мэдээлжээ.

“Нийгмийн хэв журмыг алдагдуулсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөх, өөрийгөө зулын гол болгон шатаах үзэгдэл гарахаас сэргийлж, арга хэмжээг зохион байгуулах зөвшөөрөл өгөөгүй” хэмээн Катманду хотын захирагчийн туслах Кришна Бахадур Катувал тайлбарласан байна.

Энэтхэг, Хятадын дунд оршдог, дэлхийн хамгийн ядуу 10 орны нэг Балба улс Шинэ Делигийн холбоотонд тооцогддог ч сүүлийн жилүүдэд Бээжингээс цутгаж буй их хэмжээний тусламж, хөрөнгө оруулалтын улмаас гадаад бодлого нь өөрчлөгдөж байгаа.

Өнгөрсөн сард тус улсын эрх баригчид төвд гаралтай АНУ-ын иргэнийг Катмандуд ирэхэд нь нэвтрүүлэлгүй буцаасан. Үүнийг Хятадын талын хүсэлтээр гүйцэтгэсэн гэлцэж байгаа.

Өмнө нь бас Балбын эрх баригчид Хятадаас Энэтхэг рүү тус улсаар дамжин дүрвэх гэсэн төвд хүмүүсийг баривчлан саатуулж байжээ.


Эх сурвалж: Reuters