Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

36 жилийн өмнө сураггүй болсон охины мөрөөр Ватикан дахь хуучны бунхныг нээнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
36 жилийн өмнө сураггүй болсон охины мөрөөр Ватикан дахь хуучны бунхныг нээнэ
Sara, ikon.mn - text to speech

Ромын католик шашны төв Ватикан хот улсын захиргаа нэгэн нууцлаг хэргийн сэжүүрийг илрүүлэх зорилгоор 100 жилийн настай хоёр бунхныг нээх болсноо саяхан зарлажээ.

Одоогоос 36 жилийн өмнө 1983 онд 15 настай Эмануэла Орланди охин хөгжмийн сургууль руугаа очихоор Ромын төвд явж байгаад сураггүй алга болсон юм.

Цагдаа нар энэхүү хэргийн учрыг тайлж чадаагүй. Харин Италийн хэвлэлүүдэд энэ хэргийн цаана Ватиканы санваартнууд байгаа гэсэн сэжиг таамгийг дэвшүүлж байжээ.

Тэгвэл өнгөрсөн оны сүүлээр охины эцэг эхийн нэр дээр буцах хаяггүй зурвас ирсэн нь уг хэргийг дахин олны анхаарлын төвд оруулсан байна.

Уг зурваст Ватиканы Тевтоникийн оршуулгын газрын зургийг хавсаргаад “Сахиусан тэнгэр хаашаа зааж байгааг хар” гэсэн ганц өгүүлбэр бичсэн байв.

Герман, Австри гаралтай шашны зүтгэлтнүүдийг хэдэн зууны турш оршуулж ирсэн Тевтоникийн оршуулгын газарт гантиг чулуугаар бүтээсэн сахиусан тэнгэрийн хөшөө байдаг юм.

Нууцлаг зурвасны талаар Италийн хэвлэлүүд мэдээлж эхэлсний дараа Ватиканы захиргаа бунхныг нээж үзэх шийдвэр гаргасан байна. Орланди охины эцэг эх, өмгөөлөгчид, Ватиканы төлөөлөгчдийн нүдэн дээр долдугаар сарын 11-ний өдөр сахиусан тэнгэрийн заасан хоёр бунхныг нээхээр төлөвлөжээ.

Бунхнуудад хадгалагдаж байгаа яснаас дээж авч, генетикийн шинжилгээ хийснээр охины шарил олдож магадгүй гэсэн хүлээлт үүсээд байна.

 

Эх сурвалж: Reuters