ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр Итали улсад нэг өдрийн айлчлал хийх гэж байна.
Өглөө нь тэр Ватиканд зочилж, Ромын католик шашны тэргүүнтэй уулзах бол дараа нь Италийн ерөнхийлөгч Сержио Маттарелла, ерөнхий сайд Жюзеппе Конте нартай уулзаж, ярилцах юм.
Путин сүүлд Ром хотод болох Орос-Италийн иргэний нийгмийн чуулганд оролцоод албан ёсны айлчлалаа өндөрлөх ажээ.
Харин Италиас нисэхээсээ өмнө тэрээр хуучны найз, Италийн ерөнхий сайд асан Силвио Берлусконитой уулзах төлөвлөгөөтэйг ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков сэтгүүлчдэд мэдээлжээ.
“Тэд байнга холбоотой байж, хоорондоо утсаар ярилцдаг албан бус, найз нөхдийн харилцаатай хүмүүс. Берлускони Орост зочлох үедээ ерөнхийлөгчтэй байнга уулздаг” гэж Ушаков тайлбарласан байна.
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!