Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Умард Солонгост сураггүй болсон Австралийн оюутныг суллан явуулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Умард Солонгост сураггүй болсон Австралийн оюутныг суллан явуулжээ
Sara, ikon.mn - text to speech

Умард Солонгост сурдаг Австралийн иргэн, 29 настай Алек Сигли сураггүй болоод арав хонож байсан юм.

Тэгвэл түүнийг Пёньяны эрх баригчид суллаж, явуулсны дараа Хятадад ирээд байгааг нь Австралийн ерөнхий сайд Скотт Моррисон өнөөдөр парламентдаа мэдээлжээ.

Өрнөдийн орнуудаас ганцаараа Пёньянд элчин сайдын яамтай Швед улс Австралийн талын хүсэлтээр сураггүй болсон оюутны хаана байгааг тодруулж, суллуулах арга хэмжээг авсан байна. Шведийн засгийн газрын төлөөлөгч энэ долоо хоногийн эхээр Пёньянд ирж Умард Солонгосын албаныхантай уулзаж эхэлсэн юм.

Скотт Моррисон иргэнийг нь суллуулахад дэмжлэг үзүүлсэн Шведийн засгийн газарт талархлаа илэрхийлжээ.

Өнөөдөр орой Алек Сигли эхнэр Юка Моринагатай уулзахаар Токио руу нисэх юм байна.

Сигли анх 2014 онд Умард Солонгост хөл тавьж байсан бөгөөд сүүлийн жил орчим хугацаанд Ким Ил Суны нэрэмжит их сургуульд Солонгосын утга зохиолоор мастерын зэрэг авах зорилготой суралцаж байжээ. Сурахынхаа хажуугаар тэр өрнөдийн жуулчдад хэлмэрч, газарчийн үйлчилгээ үзүүлдэг байсан юм.

Сигли өөрийгөө тус хаалттай улсад амьдардаг цорын ганц австрали хүн, Пёньян хотыг сайн мэддэг, нийслэл хотоор хараа хяналтгүй чөлөөтэй зорчиж чаддаг хэмээн хэвлэлд ярьж байжээ.

Алек Сиглийг ямар шалтгаанаар баривчлан саатуулсан нь тодорхойгүй байна.

 

Эх сурвалж: The Guardian