Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

Илтгэл тавьж байсан Хятадын тэрбумтны толгой дээр ус асгажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр Бээжин хотод болсон хиймэл оюуны технологийн хуралд Байду компанийн гүйцэтгэх захирал Робин Ли оролцож, илтгэл тавьсан юм.

Хятадын “Google” гэгддэг Байду компанийг үүсгэн байгуулсан Ли $9.6 тэрбумын хөрөнгөтэй гэсэн тооцоо бий.

Түүнийг тайзан дээр илтгэл тавьж байх үед нэг залуу гэнэт гарч ирээд лонхтой ус толгой дээр нь асгажээ.

Ли энэ үеэр тайван байж ус асгасан залуугаас “Чамд юу тохиолдоо вэ?” хэмээн асуусан байна. Гэхдээ тэр хариулт сонсож чадаагүй юм. Хамгаалагчид залууг тайзнаас буулган авч явсан бөгөөд ямар шалтгаанаар ийм үйлдэл хийсэн нь тодорхой болоогүй байгаа юм.

Удалгүй Ли илтгэлээ үргэлжлүүлэхдээ “Хиймэл оюуны технологийг хөгжүүлэх бидний замд ямар ч зүйл тохиолдож болохыг та бүхэн сая харлаа” хэмээн хошигнож, үзэгчдийг хөгжөөсөн байна.

2011 онд Google-ийг Хятадад хориглосны дараа Байду тус улсын хамгийн том хайлтын системийг эзэмших болсон юм. Мөн Твиттертэй төстэй Вэйбо сошиал сүлжээг тус компани эзэмшдэг. Гэхдээ сүүлийн үед тус компанийг Алибаба, Тэнсэнт зэрэг компаниудтай харьцуулахад инновац, шинэчлэлд хойрго байгааг олон нийт шүүмжлэх болсон. Энэ оны эхний улиралд Байду алдагдалтай ажилласан нь сүүлийн 14 жилийн түүхэнд тохиолдоогүй явдал байв.

 

Эх сурвалж: Business Insider