2019/09/21
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,667.91₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
26°
|
11°
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S31
05:00
S31
06:00
S31
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10°
10:00
S32
15°
11:00
S32
18°
12:00
S32
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Боинг компани 737 MAX онгоцны ослын хохирогчдын ар гэрийнхэнд $100 саяыг төлнө

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 4
iKon.MN

737 MAX загварын нисэх онгоц нь хоёр удаа осолдож, хямралд ороод байгаа АНУ-ын Боинг компани хохирогчдын ар гэрийнхэнд дэмжлэг үзүүлэх $100 саяын хөрөнгийг гаргахаар болжээ.

Өнгөрсөн оны аравдугаар сард Индонезид, энэ оны гуравдугаар сард Этиопт болсон ослын үеэр нийт 346 хүн амиа алдсан юм. Хоёр ослын шалтгаан ижил болохыг мэргэжлийн байгууллагууд урьдчилсан байдлаар тогтоогоод байгаа.

Хандивын мөнгийг тухайн улсууд дахь төрийн бус байгууллагуудаар дамжуулан хохирогсдын ар гэрийнхэнд өгүүлэх бөгөөд голдуу хохирсон хүмүүсийн үр хүүхдүүдийн боловсрол, сургалтын төлбөрт зарцуулагдах гэнэ.

Зарим хохирогсдын ар гэрийнхэн Боинг компанийг шүүхэд өгөөд байгаа. Гэхдээ тус компанийн төлөөлөгчийн мэдээлснээр мөнгийг авсан ар гэрийнхэн шүүх ажиллагаагаа зогсоох ямар нэг үүрэг хүлээхгүй ажээ.

Боинг компани 737 MAX загварын онгоцнуудыг осолдоход хүргэсэн техникийн шалтгааныг илрүүлж, засварласан гэж байгаа ч хэзээ дахин нисгэх зөвшөөрөл өгөх  нь тодорхойгүй байна. 737 MAX бол тус компанийн хувьд хамгийн их зарагддаг бүтээгдэхүүн нь юм.

Гэхдээ Боингийг энэ удаагийн хямралыг давах санхүүгийн чадавхитай гэж судлаачид үзэж байна.

Өнгөрсөн онд Боинг $100 тэрбумын орлого олсон бөгөөд өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар дансандаа $7.7 тэрбумын бэлэн мөнгөтэй байжээ. Боингийн хувьцааны үнэ 2019 он гарсаар 10 хувь өсөөд байгаа юм.

 

Эх сурвалж: CNN

 

x