2021/09/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,849.18₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
11°
B30
УЛААНБААТАР
|
04:00
S29
05:00
S29
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S30
11°
12:00
S30
13°
13:00
S30
15°
14:00
S30
17°
15:00
S30
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/07/03 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео бие хамгаалагчдаараа хоол зөөлгөсөн хэрэгт шалгагдаж байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг
00:00 00:00
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео бие хамгаалагчдаараа хоол зөөлгөсөн хэрэгт шалгагдаж байна
Sara, ikon.mn - text to speech

АНУ-ын гадаад бодлогын тэргүүн Майк Помпео татвар төлөгчдийн мөнгөөр санхүүждэг бие хамгаалагчдаа үндсэн зориулалтаас нь өөр зорилгод ашигласан хэргээр шалгагдаж байгааг CNN олж мэдээлжээ.

Төрийн департментын ажилтнуудын дотроос гарсан гомдлын дагуу конгрессийн төлөөлөгчдийн танхимын нэг гол байнгын хороо уг хэргийг шалгаж байгаа тухай эх сурвалж мэдээлсэн юм байна.

Тухайлбал Помпео хамгаалагчдаараа хятад ресторанаас хоол зөөлгүүлэх, нохойгоо салхилуулах, насанд хүрсэн хүүхдээ төмөр замын өртөөнөөс тосуулах зэргээр тэднийг албан бус ажилд дайчилж байжээ.

Бие хамгаалагчид өөрсдөд нь “Гар буутай пицца хүргэгч” болсон мэт мэдрэмж төрж байсан тухай конгресст гаргасан гомдолдоо бичсэн байгаа гэнэ.

Хуулийн дагуу АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргыг долоо хоногийн 24 цагийн турш хамгаалах үүргийг тусгай албаныхан хүлээдэг байна.

Үүнээс гадна Помпеогийн гэргий Сюзан нөхрийнхөө бие хамгаалагчид, хамгаалалттай машин болон бусад хангамжийг давхар ашиглах явдал гарч байсныг бас шалгаж байгаа гэжээ.

Гэхдээ Майк Помпеогийн татвар төлөгчдийн мөнгийг буруу зорилгоор ашигласан явдал харьцангуй жижиг зөрчилд тооцогдож байна.

Өмнө нь дотоод хэргийн сайд асан Райан Зинке ажлын байрныхаа гурван хаалгыг солиулахад $139,000-ыг зарцуулсан, хот төлөвлөлтийн сайд Бэн Карсон албандаа $31,000-аар зоогийн өрөөний иж бүрдэл тавилга авсан, эрүүл мэндийн сайд асан Том Прайс $1 сая гаруйг гадаад дотоод томилолтод зарцуулсан, үүнээс $400,000-ыг хувийн нисэх онгоцонд төлсөн зэрэг зөрчлүүдийг конгрессийн ёс зүйн байнгын хороо шалгаж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider

 

x