Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгос улс гадаад ажилчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах шинэ стандарт баталжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 7 сарын 3
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Өмнөд Солонгос улс гадаад ажилчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах шинэ стандарт баталжээ
Sara, ikon.mn - text to speech

Гадаад улс орнуудаас Өмнөд Солонгост ирж ажиллаж буй ажилчдын амьдрах орчин нөхцөлийг сайжруулах шинэ стандарт баталснаа тус улсын хөдөлмөрийн яам өчигдөр мэдээлжээ.

Шинэ стандартыг долдугаар сарын 16-наас эхлэн мөрдөхөөр болсон байна.

Стандартын дагуу ажилчдыг заавал эрэгтэй, эмэгтэйгээр нь салгаж байрлуулах ёстой болжээ. Мөн нэг хүнд ноогдох амьдрах талбайн доод хэмжээг 2.5 м.кв болгож, нэг өрөөнд 15-аас дээш хүн байрлуулахыг хориглосон байна. Өөр өөр ээлжинд зөрж ажилладаг хүмүүсийн дунд нэг зай талбайг хувааж ашиглуулахгүй байхыг бас зааж өгчээ.

Мөн ажилчдын байр нь жорлон, угаалтуур, шүршүүр, агааржуулагч, гэрэлтүүлэг, галаас хамгаалах системтэй байх ёстой гэнэ. Ажилчдад хувийн эд зүйлсээ хадгалах орон зай гаргаж өгөхийг мөн стандарт болгожээ. Хүний хувийн орон зайг хүндэтгэх үүднээс унтлагын өрөө, угаалгын өрөө нь дотроосоо түгжигддэг байх ёстойг стандартад заасан байна.

Ажил олгогч компаниуд гадаад ажилчинтай хөдөлмөрийн гэрээ байгуулахдаа амьдрах орчны стандартыг заавал танилцуулж, гэрээндээ хавсаргах үүрэг хүлээжээ.

Шинэ стандарт нь гадаад ажилчдыг өөрийн нийтийн байраар хангадаг компаниудад зөвхөн үйлчлэх гэнэ.

“Бид гадаад ажилчдын амьдрах орчны хамгийн доод стандартыг тогтоож, хэрвээ энэ стандартыг ажил олгогч нь хангаагүй бол өөр компанид шилжин ажиллах боломжийг олгож байгаа юм” гэж Өмнөд Солонгосын хөдөлмөрийн яамны төлөөлөгч мэдэгджээ.

 

Эх сурвалж: Korea Times