Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Ирландад англи хэлээ төгсрүүл

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 7 сарын 22
Сурталчилгаа
Зураг зураг

Эрэлхэг зоригт нударган зодоончид, эртний цайз хэрэм, товшуур бүжиг, босоо ятга, 3 салаа навч бүхий айргана ургамал , Гэгээн Патрикийн баяр... Энэ бол  Ирланд улсыг төлөөлөх билэгдлүүдийн жагсаалт.  Монголчууд бид тус улсыг алдарт Гиннесс шар айраг, айриш пабууд бас алдарт нударгаан зодоонч Конор МакГрегороор нь мэдэх билээ. 

Харин сүүлийн жилүүдэд тус улс англи хэл сурдаг гадаад оюутныхаа тоогоор дэлхийд тэргүүлдэг Их Британи, Америк, Австрали, Канад улсуудын араас хүчтэй түрэн орж ирж буй улс гэдгийг  Opendoor  байгууллагаас онцолж байна. Сүүлийн жилүүдэд Монгол залуус Ирланд улс руу англи хэлээр сурахаар  тус байгууллагад хандах нь их болсон нь дараахи хэд хэдэн шалтгаантай байна. Юуны өмнө харьцангуй хямд сургалтын төлбөр, уян хатан виз олголт, хамгийн гол  нь сурангаа ажиллах эрхийг гадаад оюутнуудад хүндрэл багатай олгодог байдал гэнэ. 

Ирланд нь 2008 оны эдийн засгийн хямралаас  маш ухаалгаар гарч чадсан Европын  эдийн засгийн бар улсад зүй ёсоор тооцогддог.  Сүүлийн жилүүдэд дэлхийн бизнесийн ертөнцийг “Татварын диваажин” гэдгээрээ  соронздон татах болсон. Тухайлбал татварын таатай нөхцөлд нь болж Google, Microsoft , Pfizer Европ дахь төвөө Ирланд руу шилжүүлэн байрлуулснаар дэлхийн хөрөнгө оруулагчдыг соронзон мэт татах болжээ. Мөн сүүлийн жилүүдэд дата төвүүд олноор байгуулах болсноор мэдээллийн технологийн салбар асар хурдтай хөгжиж буй.

Гэвч баруун Европ даяар нүүрлээд буй насжилтын хямрал тус улсыг тойроогүй билээ. Иймээс ажиллах хүчний хомсдол нүүрлэж буйн улмаас гадаад оюутнуудаас ажиллах хүчний хомсдолоо тодорхой хэмжээгээр нөхөх бодлого баримталж байгаа билээ. Ирланд улс урьд хожид байгаагүйгээрээ интернациональ олон үндэстэн холилдсон нийгэм  орчинг бүрдүүлж  дэлхийн нийтийн глобальчлалтай хөл нийлүүлэн алхаж буй Европын хамгийн хурдтай хөгжиж буй улс билээ. Та бүхэн Ирланд улсад сурахаар сонирхож байгаа бол дэлгэрэнгүйг энд дарж танилцана уу.  Яг одоо 750 евро хэмнэх хөнгөлөлттэй элсэлт явагдаж байгаа тул 99223300 утсаар лавлаж бүртгүүлээрэй.


https://www.facebook.com/opendoor.mn/videos/427754018061191/

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.