АРИЛЖАА: Өнөөдөр "TOP 20" индекс 0.29 хувиар өсжээ
Монголын Хөрөнгийн Бирж дээр өнөөдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 130,358,349 төгрөгийн үнийн дүн бүхий 764,869 ширхэг хувьцаа арилжигджээ.
Үүнээс найман хувьцаат компанийн хувьцааны ханш өсөж, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол зургаан компанийн хувьцааны ханш тогтвортой байв. Тодруулбал, "Женко тур бюро" ХК (JTB+9.98%) болон "Стандарт ноос ХК (ALI+7.69%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Шивээ овоо" ХК (SHV-13.51%) болон "Стандарт агрикалчер групп ХК (SOH-11.36%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байжээ.
"TOP 20" индекс 0.29 хувиар өсөж, 19740.13 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,355,315,284,767 төгрөг болсон байна.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МХБ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

