2020/06/01
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.97₮
B30
УЛААНБААТАР
13°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
B30
УЛААНБААТАР
17°
|
00:00
S29
11°
01:00
S29
12°
02:00
S29
11°
03:00
S29
10°
04:00
S29
05:00
S29
06:00
S30
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10:00
S30
11:00
S30
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/31 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ханойн уулзалтыг үр дүнгүй болгосон Умард Солонгосын дипломатч цаазлуулсан тухай мэдээлжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 31
iKon.MN
Зураг

Өнгөрсөн хоёрдугаар сард АНУ, Умард Солонгосын удирдагчид Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар Вьетнамын нийслэл Ханой хотод хоёр дахь удаагаа уулзсан ч үр дүнд хүрээгүй билээ.

Тэгвэл энэхүү уулзалтыг зохион байгуулахад гол үүрэгтэй оролцсон Умард Солонгосын тусгай элч Ким Хёк Чол болон гадаад хэргийн яамны дипломат албаны зарим хүмүүсийг гуравдугаар сард цаазалсан тухай Өмнөд Солонгосын Чосун Илбо сонин эх сурвалжаас уламжлан мэдээлжээ.

Үүнээс гадна АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой хэлэлцээр хийж байсан өндөр албан тушаалтан Ким Ён Чолыг “үзэл суртлын боловсрол” олгож, албадан хөдөлмөр эрхлүүлэхээр орон нутагт цөлсөн байна.

Ким Хёк Чол болон гадаад хэргийн яамны дөрвөн албан тушаалтныг АНУ-ын талд тагнуулын ажиллагаа явуулсан шалтгаанаар мөрдөн байцаагаад гуравдугаар сард Мирим нисэх буудалд цаазалсныг Умард Солонгосын нэрээ нууцалсан эх сурвалж тус сонинд мэдээлжээ.

Дональд Трамптай хийсэн хоёр уулзалтын турш Ким Жон Уны дэргэд байсан их удирдагчийн дүү эмэгтэй Ким Ёо Жон мөн хариуцлага алдсан  шалтгаанаар эрх мэдлээ хасуулсан байна. Ханойн уулзалтаас хойш тэр олны өмнө ил гарахгүй байгааг эх сурвалж мэдээлжээ.

Ким Жон Ун 2011 онд эцэг Ким Жон Илийг залгамжлан их удирдагч болсныхоо дараа хэд хэдэн удаа дээд албан тушаалтнуудын дунд цэвэрлэгээ хийсэн гэдэг.

Заримдаа тэр өөрт нь хүндэтгэлгүй хандсан хүнийг ч хатуу шийтэгдэг гэсэн мэдээлэл бий. Жишээ нь 2016 онд Ким Жон Ун өөрийнх нь удирдсан хурал дээр зүүрмэглэсэн боловсролын яамны албан тушаалтан Ри Ён Жинийг цаазлах тушаал өгч байжээ.

 

Эх сурвалж: The Guardian

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x