2020/08/08
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,846.32₮
B30
УЛААНБААТАР
22°
|
12°
B30
УЛААНБААТАР
18°
|
10°
B30
УЛААНБААТАР
21°
|
10°
16:00
S32
18°
17:00
S32
18°
18:00
S32
18°
19:00
S32
16°
20:00
S32
15°
21:00
S29
13°
22:00
S29
12°
23:00
S29
11°
00:00
S29
10°
01:00
S29
10°
02:00
S29
03:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/28 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Видео бичлэг задарсны улмаас Австрийн канцлерь огцорлоо

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 5 сарын 28
iKon.MN
Зураг
Австрийн ерөнхий сайд Себастьян Курц

Өчигдөр буюу Даваа гарагт Австрийн парламент тус улсын ерөнхий сайд Себастьян Курцийг огцруулах асуудлаар санал хурааж дэмжлээ.

Курцийн тэргүүлж байсан эвслийн засгийн газрын холбоотон болох барууны Эрх Чөлөө нам, сөрөг хүчин Социал Демократ нам ерөнхий сайдад итгэл үзүүлэхгүй байхаар шийдсэн байна.

Энэ сарын эхээр засгийн газарт эвссэн Эрх Чөлөө намын тэргүүнтэй холбоотой нууц видео бичлэг задарснаар Австрийн засгийн газрын хувь заяа бүрхэг болсон юм.

Австрийн ерөнхийлөгч Александер Ван дер Беллэн ерөнхий сайдыг түр орлох хүнээр дэд канцлерь Хартвиг Люгерийг томилж, шинэ засгийн газар байгуулагдах хүртэл одоогийн сайд нарыг албан тушаалаа үргэлжлүүлэн хашихыг уриалжээ.

Шилжилтийн засгийн газар есдүгээр сард болох сонгуулийн дүнг гартал ажиллах төлөвтэй байна. Засгийн газрыг унагасан дүрс бичлэг 2017 онд Испанийн Ибиза аралд нууцаар хийгдсэн ажээ.

Уг бичлэгт Эрх Чөлөө намын дарга, дэд канцлерь Хайнц Кристиан Штрахе, тус намын парламентын бүлгийн дарга Иохан Гуденус нар амралтын газарт Оросын олигархийн зээ охин гэгдэх эмэгтэйтэй ярилцаж байгааг харуулсан байна.

 

Штрахе Австрийн Кронен Цайтунг сонины хувьцааг худалдан авч, намд нь санхүүжилт хийвэл засгийн газрын тендэрүүдийг өгөх саналыг Орос эмэгтэйд тавьж байгаа нь бичигджээ.

Видео бичлэг задарсны дараа Штрахе албан тушаалаасаа огцорсон юм. Штрахегийн дараа Эрх Чөлөө намын бусад сайд нар ч огцрох хүсэлтээ гаргаж эхэлжээ. Ингэснээр Себастьян Курцийн тэргүүлсэн Австрийн эвслийн засгийн газрын суурь ганхаж эхэлсэн юм.

2017 онд болсон сонгуулийн үр дүнд Австрийн Ардын Нам нь Эрх Чөлөө намтай эвсэн засгийн газар байгуулж, 32 настай Себастьян Курц ерөнхий сайдаар ажиллаж эхэлж байв. 

 

Эх сурвалж: BBC

 

x