ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Хүдэрчулуун: Зээлийн хүүд дээд хязгаар тогтоосноор ББСБ-ын нийт харилцагчдын 80-90%-д зээл олдохоо болино

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 5 сарын 27
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр санхүүгийн зах зээлийн 2019 оны нэгдүгээр улирлын үзүүлэлтүүдийг танилцууллаа.

ББСБ-ын нийт зээлийн үлдэгдэл өнгөрсөн оны мөн үеэс 38% өсжээ. ББСБ-уудын олгосон нийт зээлийн 65% нь иргэдийн хэрэглээний зээл бөгөөд үүний 86.5% нь 2.5 хүртэл жилийн хугацаатай байна. Энэ нь макро зохистой бодлогын хүрээнд Монголбанкнаас хэрэглээний зээлийн өр, орлогын харьцааг хязгаарлах бодлогыг 2019 оны нэгдүгээр сараас хэрэгжүүлсний нөлөөгөөр гарсан өсөлт бол нөгөө талаар ББСБ-уудын дүрмийн санг үе шаттай нэмэгдүүлж буйгаас зээлийн нийлүүлэлт нэмэгдэж байгаа гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны Банк бус санхүүгийн байгууллагын газар (ББСБГ)-ын орлогч дарга Б.Итгэлсүрэн тайлбарлав.

Нийт 492 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дүрмийн санг нэмэгдүүлэх СЗХ-ны бодлоготой холбоотойгоор 2019 оны эхний улиралд нийт актив нь 33.3%-аар өсжээ. Хадгаламж зээлийн хоршооны зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 3.4% буюу өмнөх оны мөн үеэс өөрчлөгдөөгүй байна.

Хадгаламж зээлийн хоршооны хөрөнгийн хэмжээ мөн өсөлттэй байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 31.7% өсжээ. Салбарын нийт зээлийн үлдэгдэл 33.6% өсөж, 157.6 тэрбум төгрөгт хүрсэн байна. ХЗХ-ны салбарын орлого 2019 оны эхний улиралд 29.3%-аар өссөн ч цэвэр ашгийн хэмжээ 2.0 хувиар буурчээ.

Салбарын активын бүтцээс харвал нийт хөрөнгийн өсөлтийн 77.8%-ийг зээлийн өсөлт эзэлсэн байна.

 
Гэрэл зургийг MPA.mn

Харин санхүүгийн салбарт ажиглагдаж буй өсөлтүүдэд Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох болон мөнгө хүүлэлттэй тэмцэх тухай хууль маш сөрөг нөлөө үзүүлнэ гэдгийг Санхүүгийн зохицуулах хороо илэрхийлж байна. Тодруулбал, ББСБГ-ын орлогч дарга Б.Итгэлсүрэн “Зээлийн хүүгийн дээд хязгаар тогтоох нь санхүүгийн зах зээлд цохилт болно” гэсэн бол СЗХ-ны Судалгаа, эрсдлийн шинжилгээний хэлтсийн дарга Н.Хүдэрчулуун “Зээлийн хүүд дээд хязгаар тогтоосноор ББСБ-ын нийт харилцагчдын 80-90%-д зээл олдохоо болино” гэсэн юм.

 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар тэрбээр “Зээлийн хүү өндөр байгаа гэдэгтэй бодлого боловсруулагчид, ард иргэд бүгд санал нэгдэж байаа ч хэрхэн бууруулах вэ гэдэг дээр л асуудал яригдаж байгаа.

Өнөөгийн нөхцөлд барьцаа хөрөнгө ихтэй, орлого өндөртэй хэсэг нь арилжааны банкаас, арилжааны банкуудын шаардлагыг хараахан биелүүлж чадахгүй байгаа хэсэг нь ББСБ, тэдгээрийн шаардлагад нийцэхгүй байгаа хүмүүс ломбардаас зээл авах гэх мэт бүтэцтэй явж байна.

Гэтэл зээлийн хүүгийн таазыг хуулиар тогтоож, эдгээр бүх санхүүгийн байгууллагын хүүг адил түвшинд аваачихаар арилжааны банкууд том ААН-үүдэд их хэмжээний зээл өгөөд ард иргэдэд олгодог зээлээ хумина гэсэн үг. ББСБ зээлийн үйл ажиллагаагаа явуулах боломжгүй болно. Гэвч зээлийн хэрэгцээ нь байсаар байна. Ийм нөхцөлд зохицуулалттай салбараасаа гараад далд хэлбэрт зээл шилжинэ гэсэн үг. Би өнөөдөр ББСБ-аас 3.4%-ийн хүүтэй зээл авдаг байсан бол магадгүй би хувь хүнээс 10 хувийн хүүтэй мөнгө зээлэхээс аргагүй байдалд орно.

Нөгөө талаар ЖДҮ, гарааны бизнес эхэлж байгаа хүмүүст зээл олдохгүй. Тиймээс энэ хуулийн төслийг бид дэмжихгүй байгаа. Хуулийн санхүүгийн салбарт үзүүлэх нөлөөллийн талаар бид судалгаа хийж байгаа.

ББСБ-ын 3.4%-ийн хүүг өндөр л гэж байна. Хоёр жилийн өмнө 4.2% байсан гэхээр тодорхой ахицууд гарч байна. Тиймээс суурь нөхцөлүүдээ бүрдүүлэх ёстой гэж үзэж байгаа” гэлээ.

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
21
Зураг
ЗӨВ, ГОЁ
10
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
32 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зээлэгч [64.119.19.4] 2019/6/2
Жинхэнэ луйварчид
1 | 0 Хариулах
Зочин [66.181.161.18] 2019/5/31
Анагаахд статистикийн тэнхимд эрхлэгч байсан нѳхѳр байна
0 | 0 Хариулах
muugii [59.153.113.47] 2019/5/29
zah zeeliin zarchimaar hvv ni buurch baigaa yamand huuli gargaad albadaad irheer uur ashigtai salbart munguu oruulaad zeel olgohhoo bolino ter ved nuguu dald mungu hvvlelt huvi hvnees udriin zeelee awaad modoo barih bailgui dee. tegeel ter ved ni buruu baisan yum baina geel dahial ehnees ni hiine ter ved daial hvv deerees ehleh l baihdaa zah zeeliin zarchimaar ni yawuul tertee tergui sanhvvgiin zah zeeld mungu nemegdehiin hereer hvv buuraad l baigaa
0 | 1 Хариулах
Зочин [122.201.26.212] 2019/5/28
Жижиг дундын зээл нь мөнгө хүүлэлтэд биш бизнес эрхлэгчдэд хэрэгцээтэй хэмжээгээр олддог болсон үед л хүү буурхаар зээл олдохоо болино гэдэг тэнэг яриа байхгүй болох байхдаа.
1 | 0 Хариулах
Зочин [107.77.173.2] 2019/5/28
Зүгээр л нэг хэдэн донгио гарууд хууль ч юм уу журам ч юм уу нэг юм гаргаад зээлийн хүүг бууруулчихдаг бол сайхан л байна....яагаад бусад улсууд ингэж Т1-тэхгүй байна ?
2 | 0 Хариулах
Зочин [202.126.88.66] 2019/5/28
ӨРСДӨӨ ББСБ-Д ИЛ БОЛОН ДАЛДУУР ХУВЬ ЭЗЭМШДЭГ НӨХДҮҮД ЮУ ГЭЖ ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛЬЯ ГЭЖ ТЭНЭГТЭХ ЮМ БЭ?
2 | 2 Хариулах
Зочин [103.26.194.72] 2019/5/28
Хувийн зээл олгоно xvv 5%,авбал барьцаагаа тавиад ав,vгvй бол чацга царайлаад явцгаа
1 | 0 Хариулах
ДАНРАВ [64.119.17.63] 2019/5/27
ББСБ ГЭСЭН ГОЁ НЭРТЭЙ МӨНГӨ ХҮҮЛЭЛТИЙГ ЗҮГЭЭР Л ХОРИГЛОХ ХЭРЭГТЭЙ... ТЭР САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ, БИРЖ ЭНЭ ТЭРЭЭНИЙ ХӨГЖИЛД МӨНГӨ НЬ ОРДОГ ЮМ БАЙГАА БИЗ... ЯГ ОДООГИЙН БАЙГАА ББСБ-УУДЫГ БОЛ ӨЧИГГҮЙ ХААХ ХЭРЭГТЭЙ, ЖИНХЭНЭ БОХИ МӨНГӨ УГААЛТЫН УУРХАЙ... ГҮЙЦЭЭ, ТУШААЖ БАЙНА.))
7 | 5 Хариулах
Зочин [64.119.17.63] 2019/5/27
*БОХИР МӨНГӨ УГААЛТЫН УУРХАЙ
2 | 1 Хариулах
Зочин [64.119.18.194] 2019/5/27
Сарын 1% болго. Эсвэл зөвшөөрөл цуцал гүйцээ.
7 | 4 Хариулах
зочин [49.0.157.70] 2019/5/28
чи жилийн 12 хувийн хүүтэй зээл дэлхийгээс аваад ир л дээ
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.25] 2019/5/27
Банк бус ямар ч хадгаламжийн хүү гэж төлдөггүй болохоор хэт өндөр зээлийн хүүгээс жинхэнэ мөнгө хүүлдэг шдээ. Зээлийн хүүгийн дээд хязгаарыг Банк бус, Ломбард дээр жинхэнэ тогтоох хэрэгтэй
9 | 2 Хариулах
Хувийн сургууль төгссөн б [192.82.65.56] 2019/5/27
Хувийн сургууль төгссөн болсон, гадаадад хэлний курст сурснаа сургууль гэж андуурсан иймэрхүү ЭРГҮҮ ДАГЗНУУД төрийн албанд суучаад эргүүтэж суух нь Монголын ГУТАМШИГ юм даа. Зээлийн хүүг бууруулснаар зээл олдохоо больдог ха ха ёстой ХУЦДАГ гөлөг!! Зүгээр л зайл эргүү ДАГЗ минь!!!!
6 | 10 Хариулах
Золбаяр [103.229.120.149] 2019/5/27
Тэгээд тэр хүү багатай зээлийг нь чи өгөх юм уу?
3 | 1 Хариулах
яана даа [202.131.7.34] 2019/5/28
улсын сургууль төгссөн, эргүү дагз биш, гутамшиг биш, хуцдаг гөлөг биш хүн минь, ямар ч байгууллага ашгийн төлөө ажилладаг тул зээлийн хүү бууруулвал зээл өгөх газар олдохгүй нь ойлгомжтой бишүү, халамж тэтгэмжийн мөнгө шиг тараахгүй шдээ. Ер нь зүгээр суугаад, үнэгүй хямдхан л юм авах сонирхолтой, ийм залхуу гараа тосоод суудаг болохоор улс төрчид нь ч үүн дээр нь тоглоод, одоо тэд нар гадаад дотоод өр нэмэгдэж, төсөв хямарч байгаа болохоор мөнгө өгч чадахгүй тул хувийн хэвшлийн салбарууд руугаа дайрч, иргэдийн эмзэг цэг дээр нь тоглож эхлэх гэж байгаа юмдаа.
5 | 1 Хариулах
Зочин [202.126.88.128] 2019/5/27
ББСБ дан гадныхан оруулж ирсэн мөнгө бгаа даа.
3 | 1 Хариулах
Зочин [202.131.227.82] 2019/5/27
Үнэний ортой шүү. Банк бусынхан чинь гаднаас эх үүсвэр ивээн тэтгэгч олох гээд яваад байдаг юм байна лээ
3 | 1 Хариулах
Зочин [202.126.88.128] 2019/5/27
Энэ чинь харин сайхан луйварчин бна шдээ. Йим юм яриад суух ч гэж дээ. Хүүгээр мөнгө хүүлээд бгааг ойлгохгүй мал уу даа.
4 | 6 Хариулах
Зүгээр л боловсролгүйЛуйв [192.82.65.56] 2019/5/27
Хувийн сургууль төгссөн болсон, гадаадад хэлний курст сурснаа сургууль гэж андуурсан иймэрхүү ЭРГҮҮ ДАГЗНУУД төрийн албанд суучаад эргүүтэж суух нь Монголын ГУТАМШИГ юм даа. Зээлийн хүүг бууруулснаар зээл олдохоо больдог ха ха ёстой ХУЦДАГ гөлөг!! Зүгээр л зайл эргүү ДАГЗ минь!!!! сүүүфб
2 | 5 Хариулах
Зочин [202.9.45.219] 2019/5/27
тэгээл та нар мөнгөө хүүлж чадахаа байншдээ
1 | 1 Хариулах
Зочин [202.179.31.48] 2019/5/27
Ямар ч улс мөнгө хүүлэгчдийг зөвшөөрдөггүй шүү. Тиймээс мөнгө хүүлэгчид ихэвчлэн гадаадын банк байдаг бөгөөд өөрийн улсаын банкнаас мөнгө авч чадахгүй байгаа хүмүүст санал болгогдож орж ирдэг аварга их өндөр хүү хэлдэг. Хүмүүсийг гэнэдүүлж авахын тулд 45 хоногийн дотор буцааж төлбөл хүүгүй гэж хүмүүсийг татдаг. Яг амьдрал дээрээ хүмүүс асуудалд орж мөнгө хүүлэгчийн гарт орно доо. Болгоомжтой байхгүй бол.
7 | 3 Хариулах
SS [66.181.168.8] 2019/5/27
setguulch tsaraitai medlegegui nuhur min jiliin dundaj huu 3.4 huvi gej yu bsan yum? zasaach. ehleed naad zahiin medlegtei bol
1 | 1 Хариулах
mongolhvv [202.55.191.130] 2019/5/27
ed bol zvger l mongo hvvlegchid ch dee.. ed nariin ard uls torchid l baidag daa.. bank sanhvvgiinbodolgo mongold bol vnen dampuu bna.hedehen hvmvvs l mongo hvvlij bajij bnaa..
2 | 2 Хариулах
keke [202.21.116.94] 2019/5/27
Зээлийг хүүг буу гээд хүчээр бууруулчихдаг зүйл биш л дээ. Аажмаар Макро ЭЗ-ийн төвшинд шат дараалсан арга хэмжээ авч байж л буурна. Наад зах нь Төгрөгийн ханшийг тогтвортой барьмаар байна.
11 | 3 Хариулах
bitgii buraa.. [202.55.191.130] 2019/5/27
tegbel yagaad chinii shvteen amerik baruund zeeliin hvvg hatuu togtooj mongo hvvlgehiig hatuu horigloj baidag.. ene chin nogoo zah zeliin bodolgo ch dee..delhiin bvh orond l tegdeg.gantshan mongold heden uls torchid bajijih gej mongo hvvleh ene luibariig demjij suunaa..
3 | 2 Хариулах
Зочин [107.77.173.2] 2019/5/27
АНУ-д долларын ханш ЕХ-нд Еврогийн ханш маш тогтвортой инфляци бараг байхгүйтэ адил байдаг,ийм нөхцөлд хууль гаргаад зээлийн хүүг хязгаарлаж болдог л байх харин манайд яадаг билээ ? Хэрээ галууг дуурайж ....гэж нэг үг байдаг билүү?
6 | 0 Хариулах
Лаг ухаантай юмаа ккккк [192.82.65.56] 2019/5/27
Хувийн сургууль төгссөн болсон, гадаадад хэлний курст сурснаа сургууль гэж андуурсан иймэрхүү ЭРГҮҮ ДАГЗНУУД төрийн албанд суучаад эргүүтэж суух нь Монголын ГУТАМШИГ юм даа. Зээлийн хүүг бууруулснаар зээл олдохоо больдог ха ха ёстой ХУЦДАГ гөлөг!! Зүгээр л зайл эргүү ДАГЗ минь!!!! ддд
2 | 2 Хариулах
Зочин [119.40.98.162] 2019/5/27
zeeliin huug ug duugui buuruul tegeed harya l daa zeel gargahgui bankuud dampuurval tsooon hed ni ashigtai bh tul zeeliin huu ers buurna naana chin tom garuudiig hamgaalsan huuli bus tailbar l hiisen bna
4 | 1 Хариулах
Зочин [202.131.225.150] 2019/5/27
Санхүүгийн зохицуулах хороо аргагүй л мэргэжлийн дүгнэлт хийсэн байна, амжилт хүсье
14 | 2 Хариулах
Зочин [112.72.11.121] 2019/5/27
Зээлийн хүүг бууруул.Наад өндөр хүү чинь улсаа дампууруулж байна
5 | 4 Хариулах
Зочин [66.181.161.90] 2019/5/27
Uls chin dampuurch bgaa bolohoor zeeliin huu undur bgaan malaa
12 | 4 Хариулах
Зочин [136.0.2.205] 2019/5/28
Бага хүүтэй зээл авмаар л байна уу? улсад хэрэгтэй хүмүүс ЖДҮ-ддэг юм даа...Чамд олдохгүй дээ...
0 | 0 Хариулах