Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/27-НД НИЙТЛЭГДСЭН

УБТЗ-ын спорт, урлагийн IV их наадам өндөрлөлөө

ikon.mn
2019 оны 5 сарын 27
iKon.MN
Зураг зураг

УБТЗ-ын спорт, урлагийн IV их наадам хоёр сарын турш  үргэлжилж амжилттай явагдаж дууслаа. Уг наадам нь спортын 6, урлагийн 8 төрлөөр явагдаж, оролцогсод 400 шахам медалийн төлөө өрсөлдсөн байна.

Хоёр жил тутамд төмөр замчдын дунд зохиогддог энэ удаагийн наадамд амжилттай оролцож  шалгарсан баг тамирчид, урлагийн авьяастнуудад шагналыг нь өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд болсон их наадмын хаалтын ёслолын ажиллагааны үеэр гардууллаа.

7,000 орчим төмөр замчдыг хамарсан энэ удаагийн их наадамд багийн дүнгээр Улаанбаатар татах хэсэг /зүтгүүрийн депо/ түрүүлж, удаах байруудад Сайншанд, Дархан зангилаа орж цом, мөнгөн шагналын эзэд боллоо. Энэ удаагийн спорт, урлагийн их наадамд  ажлын байр, хийн дасгалын тэмцээнийг шинээр оруулсан нь их наадмын хамрах хүрээ, чанар хүртээмжийг нэмэгдүүлж чадсан байна. Их наадамд УБТЗ-ын залуучууд төдийгүй ахмадууд өргөнөөр оролцжээ. 

Энэхүү спорт урлагийн их наадам нь төмөр замчдын дунд зохиох биеийн тамир, спорт, соёл урлагийн арга хэмжээний чанар хүртээмжийг сайжруулах, эрүүл, зөв аж төрөх хэв маягийг хэвшүүлэх, бие бялдрын хөгжил олгоход чиглэсэн чухал арга хэмжээ болдог байна.

 

Эх сурвалж: УБТЗ