Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/26-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын хориг “Huawei”-гийн "5G" технологийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй гэв

ikon.mn
2019 оны 5 сарын 26
iKon.MN
Зураг зураг

АНУ “Huawei” компанийн бүтээгдэхүүнүүдэд хориг арга хэмжээ аваад буй. Тэгвэл энэ талаар тус компанийн үүсгэн байгуулагч, тэргүүн Рэн Жэнфэй “5G” технологийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй" хэмээн мэдэгдсэн юм.

Тэрбээр "Бид хориг арга хэмжээнд бэлтгэлтэй байгаа учир 90 хоног бидний хувьд тийм ч  том асуудал биш. Бидний хувьд ажлаа сайн хийх л хамгийн чухал зүйл. АНУ юу хийх нь бидний хяналтаас гадуур зүйл. Хийж буй зүйлээ хамгийн сайнаар хийх нь бидний гол зорилго учраас маш их золиос гаргасан. Тухайлбал, ажилчид маань өөрсдөдөө болон гэр бүлдээ ялангуяа эцэг эхдээ маш бага анхаарал хандуулж байна. Нийгэмд бага ч гэсэн хувь нэмрээ оруулахын тулд АНУ-тай хамтран ажиллахыг хүсэж байгаа учир тэднийг хэзээ ч хүлээн авахад бэлэн.

АНУ-ын улс төрчид бидний хүчийг дутуу үнэлж байж магадгүй. Тэд "5G" технологийн салбарт хүчтэй нөлөө үзүүлж чадахгүй. Ганц үүгээр ч зогсохгүй, манай өрсөлдөгчид ойрын 2-3 жилдээ ч бидэнтэй эн зэрэгцэн ирэх боломжгүй.

"5G" нь "4G"-гээс 20 дахин, "2G"-гээс 10 мянга дахин том. "5G"-гийн нэгжид ногдох эрчим хүч зарцуулалт "4G"-гээс 10 дахин бага ба хэмжээний хувьд 70 хувь жижиг. Mанай бүтээгдэхүүнүүд хэдэн арван жил хэрэглэсэн ч муудахгүй материалуудтай. Энэ нь Европт тун тохиромжтой, тиймээс ч Европ бидэнтэй сайн түншийн харилцаа холбоотой байгаа.

Бид АНУ-ын хамтрагчдаа хаяхгүй бас зөвхөн өөрсдөө өсөж хөгжихийг эрмэлзэхгүй болно, хамтдаа өсөж, хөгжих болно. Энэхүү “тайван үе”-ээр “1+1” бодлогыг сонгосон. Учир нь манайд чип нийлүүлэлтийн тал хувь нь АНУ-аас ирдэг бол нөгөө хагас нь Huawei-гээс ирдэг. Бид дэлхийн нэг хэсэг болохын тулд дэлхийгээс алслагдаж чадахгүй. АНУ-ын хийдэг шиг сайн чипүүд хийж чадна, гэхдээ энэ нь АНУ-аас чип худалдан авахгүй гэсэн үг биш юм" хэмээн онцолжээ.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин