2019 оны 5 дугаар сарын 19-ний өдөр буюу өчигдөр НӨАТ-ын урамшууллын сугалааны тохирол явагдсан. Энэ удаагийн тохирлын супер шагнал 80 сая төгрөг байсан юм. Супер шагналын азтанаар хоёр хүн шалгараад байгаа.
Сангийн сайдын 2017 оны 37 дугаар тушаалын 3-р хавсралтаар баталсан журмын дагуу 80 сая төгрөгийг хоёр азтанд тэнцүү хувааж өгөх аж.
Журамд "Сугалааны тохирлоор урамшуулал олгох, түүнийг явуулах журам"-ын 7.10-д "Сугалааны тохиролоор тухайн төрлийн урамшуулалд 2 буюу түүнээс дээш тооны азтан шалгарсан тохиолдолд тухайн төрлийн урамшууллын санд тусгасан мөнгөн дүнг тухайн төрлийн нийт азтаны тоонд тэнцүү хувааж олгоно" гэж заажээ.
Эх сурвалж: Татварын ерөнхий газар
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!