2019/08/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,672.87₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
20°
|
12°
B30
УЛААНБААТАР
16°
|
13:00
S30
16°
14:00
S30
17°
15:00
S30
18°
16:00
S26
18°
17:00
S26
18°
18:00
S26
17°
19:00
S26
15°
20:00
S29
13°
21:00
S26
12°
22:00
S29
11°
23:00
S29
11°
00:00
S29
10°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/20 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дэнзэн: Дасгал хөдөлгөөнийг зөв хооллолттой хослуулснаар бие махбод, оюун санаагаа төгөлдөршүүлэх боломжтой

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 20
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

Бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилготой “Улаанбаатар марафон” зургаа дахь удаагийн олон улсын гүйлтийн тэмцээн Бямба гарагт амжилттай зохион байгуулагдаж, 30 орчим мянган хүн оролцлоо.  

Herbalife Nutrition компани энэхүү тэмцээнд тав дахь удаагаа албан ёсны түншээр оролцож, ивээн тэтгэж байгаа юм. Тус компанийн Монгол дахь салбарын суурин төлөөлөгч Г.Дэнзэнтэй амьдралын эрүүл, идэвхтэй хэв маягийн талаар ярилцлаа. 



-Herbalife Nutrition компанийн гишүүд өнгөрсөн Бямба гарагт болсон марафонд идэвхтэй оролцлоо. Мөн танай байгууллага “Улаанбаатар марафон”-ыг жил бүр ивээн тэтгэдэг. Энэ арга хэмжээнд яагаад ийм өндөр ач холбогдол өгч оролцдог талаар яриагаа эхлүүлье?

-Манай Herbalife Nutrition бол амьдралын эрүүл, идэвхтэй хэв маяг хэмээх ойлголтыг олон улсад түгээгээд 40 дэх жилдээ ажиллаж байгаа компани. Тиймээс эхлээд эрүүл амьдралын хэв маяг гэж юу юм бэ гэдгийг хамгийн түрүүнд ярих хэрэгтэй болдог. 

Бид ердөө л 25 жилийн өмнөх буюу аав, ээжийнхээ залуу үеийн амьдралыг эргээд бодохоор огт өөр хэв маягтай байсныг санана. Техник технолог өнөөдрийнх шиг хөгжөөгүй, илүү хөдөлгөөнтэй байсан. Нэг ажил амжуулахын тулд заавал тэр газар руугаа очиж уулзах жишээний. Харин өнөөгийн энэ хөгжлийн эринд өдөрт нэг байтугай 10-20 дахин их бүтээмжтэй ажиллах боломж бүрдсэн. Гэвч бүтээмж нэмэгдсэн ч эрүүл мэнд талаасаа хөдөлгөөний хомсдол, стресс зэрэг сөрөг үр дагаварууд ч бидний амьдралд нэмэгджээ. 

Нөгөө талаар, хөдөлгөөн багасахын зэрэгцээ бидний иддэг хоолны хэмжээ, тэр дундаа агуулагдаж буй илчлэгийнх нь хэмжээ аав, ээжийн минь амьдарч байсан тэр үеэс гурав дахин нэмэгдсэн байна. Өөрөөр хэлбэл, их идэхгүй бол стрессээ давахгүй, цатгалан мэдрэмжийг авахаа больжээ. Үүн дээр нэмээд идэж байгаа хоол хүнс маань хангалттай шим тэжээл өгч байгаа эсэх нь эргэлзээтэй. 

Тийм учраас Herbalife Nutrition компанийн зүгээс эдгээр асуудлыг цогцоор нь шийдэхийн төлөө ажиллаж байна. Хооллолт бол маш чухал. Шим тэжээлт хоолыг хөдөлгөөнтэй хослуулснаар амьдралын эрүүл хандлага бүрэн утгаараа тогтоно. 

Энэ үүднээсээ бид “Улаанбаатар марафон”-ыг дэмжиж ирсэн. Энэхүү тэмцээнд орсноороо хүмүүс хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, спортын амтыг мэдрэх, тодорхой хэмжээний сорилыг давж сэтгэл ханамж авах, цаашлаад аз жаргалын гармон эндорфин ялгарах гэх мэтээр маш олон ач холбогдолтой. Бас нэг чухал зүйл бол “Авто машингүй” өдрийн үеэр гэр бүлээрээ хамт чөлөөт цагаа өнгөрүүлэх сайхан боломж гардаг. 
 
-Улаанбаатар марафон дээрээс харж байхад танай гишүүдийн дийлэнх нь спортоор хичээллэдэг хүмүүс харагдсан. Идэвхтэй амьдралын хэв маягийг сонгосон хүмүүс танай гишүүн болоод байна уу эсвэл танай гишүүн болхоороо идэвхтэй спортоор хичээллээд байна уу?

-Мэргэжлийн бус хүмүүс олонх нь байгаа. Хүн амьдралынхаа хэв маягаа өөрчилснөөр дараа өөртөө шинэ зорилго тавьж, урагш тэмүүлдэг. “Улаанбаатар марафон”-д оролцож буй бие даасан гишүүдээ дэмжээд харж байхад хүмүүс жилээс жилд сайжирч байна. Өмнө нь таван км-т гүйж байсан хүн маань дараа жил нь 10 км-т, дараагийнхад нь 21км буюу хагас марафонд амжилттай гүйж, дараа жил “42 км-т гүйнэ” гэсэн зорилго тавьж байна. Энэ зорилгын төлөө, жилээс жилд ахиж, амжилт гаргахын төлөө тухайн хүн бүтэн жилийн турш биеэ бэлдэж, хооллолтын хувьд дахиад  шинэ, өөртөө таарсан хувийн хөтөлбөр боловсруулах гэх мэт маш олон зүйл дээр ажиллаж эхэлдэг юм билээ. Үүнд насны хязгаар байхгүй. Залуу ч бай, ахмад настай ч бай, тэмүүлэл нь үргэлж нэмэгдэж байдаг. 

-Herbalife брэнд Монголд төдийгүй олон улсын түвшинд спортын арга хэмжээг ивээн тэтгэж, мэргэжлийн тамирчидтай хамтран ажилладаг. Тэгэхээр мэргэжлийн тамирчид болон спорт сонирхогчдод хэдийнэ танигджээ дээ?

-Манай бүтээгдэхүүнүүд шинжлэх ухаанд суурилдаг гэдгийг хэлмээр байна. Herbalife Nutrition өөрийн лаборатори, үйлдвэрүүдтэй. Тухайн лабораторийн орчинд дэлхийд танигдсан нэр хүндтэй 20 эрдэмтэн ажиллаж байна. Тэдгээр 20 эрдэмтний удирдлага дор 300 орчим эрдэм шинжилгээний ажилтан, судлаач ажиллаж, бүтээгдэхүүний орц, найрлагыг үр өгөөжтэй болгох тал дээр ажиллаж байдаг. Тухайлбал, аливаа нэг улс орны эрүүл мэндийн салбарын бодлогод өөрчлөлт ороход тэр өөрчлөлтөд тохируулан бүтээгдэхүүний найрлагыг шинэчлэх ажлыг тогтмол хийдэг. 

Бас нэг зүйлийг энд онцолж тодотгоход, манай бүтээгдэхүүнүүд допингийн төрлийн агууламжгүй, 100 хувь байгалийн, генийн өөрчлөлтгүй түүхий эдээс бүрддэг. 

Энэ бүх тоо баримт дээр үндэслээд дэлхийн хэмжээний тамирчид манай компанид итгэж,  хамтран ажиллах саналыг зарим тохиолдолд өөрсдөө тавьдаг. Нэг ёсондоо бид тамирчдаа хайж, санал болгодоггүй, тухайн тамирчин өөрсдөө манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг учраас хамтарч ажилладаг. Тухайлбал, дэлхийн супер од Криштиано Рональдо сүүлийн таван жил Herbalife Nutrition-той хамтран ажиллаж байна. Рональдо өмнө нь манай бүтээгдэхүүнийг хэрэглэдэг байсан бөгөөд эрдэмтэн, судлаачидтай илүү ойр хамтран ажиллах хүсэлт тавьснаар манай компанитай хамтран болсон юм.   

Манайх энгийн, өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүн, тамирчдад зориулсан спортын бүтээгдэхүүнүүд аль альнийг нь үйлдвэрлэдэг. Тиймээс тамирчид маань манай бүтээгдэхүүнүүдийг өдөр тутамдаа, спортын бүтээгдэхүүнүүдийг уралдаан тэмцээний үеэр туулах чадвараа сайжруулах зорилгоор ашигладаг. 

-Хөлбөмбөгийн “Эрчим” багтай нэлээд удаан хугацаанд хамтран ажиллаж байгаа, тийм үү? Энэ хамтын ажиллагааны туршид ямар үр дүн гарсан талаар хуваалцахгүй юу?

-Бид сүүлийн дөрвөн жилд “Эрчим” багтай хамтран ажиллаад одоо гэрээ маань дуусч байна. Хамтран ажилласан дөрвөн жилийн хугацаанд багийн удирдлагуудаас бидэнд олон удаа сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлсэн. Жишээ нь, тамирчдынх нь хооллолт өөрчлөгдөнгүүт туулах чадвар нь эрс нэмэгдсэн. “Эрчим” баг маань сүүлийн дөрвөн жил дараалан Үндэсний  лигийн аварга болсонд манай компанийн бүтээгдэхүүний хувь нэмэр байгаа гэдэгт би итгэлтэй байна. Энэ нь Монголын хөлбөмбөгийн түүхэнд байгаагүй амжилт юм. Энэ бол яах аргагүй бидний хамтдаа хүрсэн үр дүн. 

-Та бүхний хамтран ажиллах гэрээ дуусч байгаа бол цаашид спортын өөр баг, тамирчидтай хамтран ажиллах төлөвлөгөө бий юу. Хүмүүс та бүхэнд санал тавьж байна уу?

-Саналууд ирж байгаа. Бид тэдгээр саналуудын цаадах зорилго, урт хугацаанд гаргахыг хүсэж байгаа амжилтыг нь сонирхдог. Бидний гол зорилго бол хэн нэгэн тухайлсан тамирчинтай хамтрахаасаа илүүтэй олон нийтэд эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх. Тийм ч учраас “Улаанбаатар марафон”-ыг ивээн тэтгэж ажилладаг.

Түүнчлэн бид компани дотроо спорт өдөрлөгүүдийг зохион байгуулдаг. Тухайлбал, өнгөрсөн жил бид Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд спорт өдөрлөг зохион байгуулсан бөгөөд кроссфит, туялзуур жад, спиннинг, иога, аэробекийнхэн ирж, олон нийтэд тухайн спортын онцлогийн талаар танилцуулж, зөвлөгөө өгч, хамтдаа нийтийн биеийн тамир хийж нэгэн өдрийг өнгөрүүлсэн. Ийм арга хэмжээг ойр ойрхон зохион байгуулж, илүү олон хүнийг хамруулахыг эрмэлздэг. Арга хэмжээ маань ч аажмаар тэлж байна. 

Дасгал хөдөлгөөнийг зөв хооллолтой хослуулснаар бие махбод, оюун санаагаа төгөлдөршүүлэх боломжтой гэдгийг хүмүүст ойлгуулах нь бидний хувьд хамгийн чухал бөгөөд нийгэмд оруулж буй нэгэн хувь нэмэр маань юм. 

-Та бүхний хүчин чармайлтын үр дүнд эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлсэн  хүмүүсийн тоо олширч, эрүүл хүнсний хэрэглээ, нийлүүлэлт нэмэгдэж буйг бид харж байна. Гэсэн хэдий ч Монголд төдийгүй дэлхий нийтэд илүүдэл жин олон хүний асуудал хэвээр байна. Ийм асуудалтай нүүр тулгарсан хүмүүст та юу зөвлөх вэ?

-Энэ бол маш өргөн цар хүрээтэй асуудал. Юуны өмнө хооллолтын боловсрол маш чухал. Хүн идэж байгаа зүйлээ мэддэггүй, юу идэж байгаагаа таньдаггүй. Нүднийх нь өмнө таваглаад авч ирэх нэг өөр, өөрөө түүхий эдээ бэлтгээд гэртээ хоол идэх өөр. 

Нөгөө талаар улс үндэстэн бүрт хооллолтын уламжлалт дадал зуршил гэж бий. Өвөг дээдэс маань хэрэглэж ирсэн учраас зарим нэг хүнсийг үргэлжлүүлэн хэрэглэх нь зөв гэж үздэг хүмүүс байдаг. Гэтэл сүүлийн 30-аад жилд дэлхийн уур амьсгал, хүн амын өсөлттэй холбоотойгоор хүнсний хангамжийн хүрээнд технологийн маш их өөрчлөлт гарсан. Үүнд шинэлэг дэвшилтэд талууд байхад сөрөг талууд ч байна. 

Илүү олон хүнийг хүнсээр хангах шаардлага үүссэнээр илүү хурдан өсгөх, нэгж эх үүсвэрээс их хэмжээний бүтээгдэхүүн авах зэргээр генийн өөрчлөлтүүд хүнсний үйлдвэрлэлд орж ирсэн. Үүнээс үүдээд хүнс зорилтот үүргээ хангахаа больж байна. Өөрөөр хэлбэл хоол идээд буй ч шим тэжээл биш илчлэг л авч байна гэсэн үг. Үүн дээр хөдөлгөөнийн хомсдол нэмэгдсэнээр хүний өөхний эсэд өөрчлөлт ордог. Тодруулбал, хүний биед ердийн буюу цагаан өөх, хүнийг энергээр тэтгэдэг бор өөх гэж байна. Нялх хүүхэд бор өөх ихтэй байдаг тул даардаггүй. Харин ердийн буюу цагаан өөх мөн эс дотор өөхний хуримтлал хүнд цэвэр хор болдог. Ийм өөхөн эсийг яавал цуглуулахгүй байх вэ, өдрийнхөө илчлэгийг яаж тооцох вэ гэдэг нь тухайн хүний хооллолтын боловсролтой шууд холбоотой. 

Гэтэл манайд хүүхдүүдэд ийм боловсрол олгохгүй байгаа нь харамсалтай. Herbalife Nutrition компанийн бие даасан гишүүд, эрүүл амьдралын хэв маягийн клубүүд дээр хооллолт, зөв хэв маягийн талаарх өргөн хүрээний боловсролыг олгож, амьдралын хэвшлээ өөрчлөхөд нь тусалдаг. Ийнхүү өөрийнхөө амьдралыг өөрчилж байгаа хүмүүсийн хувьд манай клубүүд маш том мэдээллийн хурдасгуур бааз болдог.

Идэвхтэй амьдралын хэв маяг бол илүүдэл жингээс сэргийлэх болон салах хамгийн үр дүнтэй арга. Ялангуяа, “Улаанбаатар марафон” бол олон нийтийг эрүүлжүүлэх жим болж буйгаараа өндөр ач холбогдолтой. Энэ арга хэмжээг санаачилсан Нийслэлийн Биеийн тамирын газар, цаашлаад дэмжигч байгууллагууддаа талархал илэрхийлмээр байна. “Улаанбаатар марафон”-д оролцогчиддоо 5,10, 21 км гээд гүйх зайгаа улам уртасгаж, зорилгоо ахиулж байгаасай гэж захимаар байна.
 
-Ярилцсан танд баярлалаа.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x