Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/20-НД НИЙТЛЭГДСЭН

Капитрон банк “Топ 100 аж ахуйн нэгж”-ээр гурван жил дараалан тодорлоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 20
Сурталчилгаа
Зураг зураг

Монгол Улсын Засгийн Газар, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимтай хамтран 18 дахь жилдээ Монгол Улсын “ТОП 100” аж ахуйн нэгжүүдэд өргөмжлөл гардуулах ёслолын арга хэмжээг 2019 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн танхимд зохион байгуулж, “ТОП 100” аж ахуйн нэгжийн амжилтаа жил бүр ахиулж байгаа Капитрон банкинд өргөмжлөлийг гардууллаа.

Капитрон банкны хувьд шилдэг аж ахуйн нэгжийн жагсаалтанд 2016 онд 69-р байр, 2017 онд 50-р байрт эрэмбэлэгдэж байсан бол энэ удаад өнгөрсөн жилийн амжилтуудаа ахиулж, 2018 оны шилдэг аж ахуй нэгжийн 46-д эрэмбэлэгдэн тус жагсаалтанд шалгарсан арилжааны 6 банкны нэгээр тодорлоо.

 

“ТОП 100” аж ахуйн нэгжийг Сангийн яам, Гааль, Татварын Ерөнхий Газар, Нийгмийн Даатгалын Ерөнхий Газар, Улсын бүртгэл, Статистикийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо, МҮХАҮТ зэрэг байгууллагууд хамтарч, ажлын хэсэг байгуулан дотоодын ААН, байгууллагын тухайн жилийн борлуулалтын орлого, улсын болон орон нутгийн төсөвт оруулсан татвар, ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн  хэмжээ гэсэн үзүүлэлтүүдийг чухалчилан тодруулдаг билээ.

Капитрон банк нь 2018 онд 5,5 тэрбум орчим төгрөгийн татвар, шимтгэлийг улсын төсөвт оруулсны зэрэгцээ ажлын байрыг нэмэгдүүлэх, харилцагчид жижиг, дунд бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийг дэмжих чиглэлээр бүтээгдэхүүн үйлчилгээнүүдийг зах зээлд нэвтрүүлж, нийгмийн хариуцлагын олон төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн улсын эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулжээ. 

“Ухаалаг ирээдүйн зүгт” уриатай Капитрон банк 2018 онд Олон Улсын валютын сангийн хөтөлбөрийн хүрээнд банкны системд хийгдсэн “Активын чанарын үнэлгээ”-ний шалгалтыг “сайн” гэсэн үнэлгээтэй давснаас гадна дүрмийн сангаа нэмэгдүүлэн 75 тэрбум төгрөгт хүргэснээр өөрийн хөрөнгийн хүрэлцээ 17,4 хувь болж нэмэгджээ.

Түүнчлэн банкны нийт актив 204 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 818 тэрбум төгрөгт хүрч, өмнөх жилээс 33%-иар өссөн бол банкны цэвэр ашиг 5.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэн 9.6 тэрбум төгрөгт хүрч, өөрийн хөрөнгийн өгөөж (ROE) 2.7 нэгж хувиар өсч, 11.9% болсноор банкны салбартаа санхүүгийн чадварын үзүүлэлтээрээ тэргүүлэх банкуудын нэг болсон төдийгүй, сүүлийн 3 жилийн хугацаанд хурдацтай өссөөр байна.

 

95 жилийн түүхэн ойтой золгож байгаа Монголын банк санхүүгийн салбарт 18 дахь жилдээ тогтвортой үйл ажиллагаа явуулж буй Капитрон банк нь Монголын 100 хувийн хөрөнгө оруулалтай банк бөгөөд мэргэшсэн 400 гаруй боловсон хүчний санал санаачлага, хичээл зүтгэлийг орчин цагийн техник технологтой хослуулан өөрийн 40 орчим салбар нэгжээрээ дамжуулан банкны бүх төрлийн үйлчилгээг харилцагчиддаа улам бүр ойртуулан хүргэсээр байна.

Энэ бүх амжилт нь эрхэм хүндэт харилцагч, үйлчлүүлэгч та бүхний итгэлийн үнэ цэнэ, хамтын ажиллагааны салшгүй хэсэг бөгөөд Монгол Улсын “Топ-100” аж ахуйн нэгжийн нэг Капитрон банкны харилцагч, хамтран ажиллагч та бүхэнд талархал илэрхийлж, сан хөмрөг тань өдрөөс өдөрт өсөн нэмэгдэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

КАПИТРОН БАНК – УХААЛАГ ИРЭЭДҮЙН ЗҮГТ

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.