Афганистаны парламент анхны чуулганаа ширүүн тэмцэлтэй эхэлжээ. Өнгөрсөн оны аравдугаар сард болсон сонгуулийн үр дүнд бүрэлдсэн парламент сонгуулийн будилаан маргаанаас болж хойшилсоор анхны чуулганаа саяхан хийсэн юм.
Гишүүдийн эхний ажил парламентын спикерээ сонгох байв. Гэтэл олонхын саналаар сонгогдсон спикерээ хүлээн зөвшөөрөөгүй хэсэг гишүүд эмх замбараагүй байдал үүсгэжээ. Тэдний нэг нь том хутга барин өрсөлдөгч тал руугаа довтолж, хамгаалалтынхан түүнийг зогсоохоор хөөцөлдөж байгаа дүрс бичлэг өчигдөр тарсан байна.
Ийнхүү Афганистаны хууль тогтоогч анхны чуулган дээрээ хүйтэн зэвсэг гаргаснаар цаашид парламент үүргээ хэвийн гүйцэтгэж чадах эсэх нь эргэлзээтэй болжээ.
Эх сурвалж: Russia Today
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!