2019/06/18
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,655.19₮
B30
УЛААНБААТАР
25°
|
11°
B30
УЛААНБААТАР
28°
|
13°
B30
УЛААНБААТАР
30°
|
15°
13:00
S30
22°
14:00
S30
23°
15:00
S30
24°
16:00
S30
25°
17:00
S30
24°
18:00
S30
24°
19:00
S30
23°
20:00
S30
21°
21:00
S29
19°
22:00
S29
17°
23:00
S31
15°
00:00
S31
14°

УБТЗ-ын 70 жилийн ойд зориулсан гэрэл зургийн уралдааныг дүгнэх ойртлоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 20
Сурталчилгаа

Монгол-Оросын хувь нийлүүлсэн нийгэмлэг  “Улаанбаатар төмөр зам” үүсч хөгжсөний 70 жилийн ойд зориулан Улаанбаатар төмөр замын үйл ажиллагаа, ололт амжилт, төмөр замчин хүний хөдөлмөр зүтгэл, нэр төр, алдар гавъяаг сурталчлан мөнхжүүлэх зорилгоор гэрэл зургийн уралдааныг зарлаж байна. 

Уралдаанд мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогч бүх хүн оролцож болно. Уралдааныг мэргэжлийн гэрэл зурагчид болон гэрэл зураг сонирхогчид гэсэн хоёр ангиллаар тус тус шалгаруулна.

Уралдааныг 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс  2019 оны 05 дугаар сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулна.

Оролцогч нь  бүтээлдээ нэр өгсөн байх ба зургийг тайлбарын хамт ирүүлэхдээ хэзээ, хаана  уг зургийг авсан зэргээ тодорхой дурдсан байна. Мөн уралдаанд ирүүлж буй бүтээлээ JPЕG формат руу хөрвүүлсэн байх шаардлагатай. Эх зургийг  хэзээ, ямар камераар авсан тухай мэдээллийг компьютер дээр шалгах боломжтой байх шаардлагыг хангасан байна. Уралдаанд гар утасны камераар авсан гэрэл зургийг хүлээж авахгүй. Уралдаанд оролцогч нь өөрийн овог нэр, хаяг, утсыг тодорхой бичиж ирүүлнэ. Уралдаанд зөвхөн өөрийн авсан гэрэл зургийг ирүүлэх ёстой бөгөөд зохиогчийн эрхийн асуудал үүссэн тохиолдолд зохион байгуулагч тал хариуцахгүй.

Уралдааныг зохион байгуулах, дүгнэх, шалгаруулах комисс уралдаанд ирсэн бүтээлийг шалгаруулж байр эзлүүлнэ. Бүтээлийн зохиомж, агуулга, ур чадвар, бүтээлийн нэр, тайлбар, тухайн бүтээл чанарын шаардлага хангасан эсэхийг харгалзан шүүнэ. Уралдаанд ирүүлэх бүтээлийг 2019 оны 05 дугаар сарын 24-ны дотор RailroadPhotoContest@gmail.com энэхүү хаягаар  ирүүлнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг 99091754, 99109253 утсаар авч болно.

Болзолт уралдааны шагнал урамшуулал:

1. Мэргэжлийн гэрэл зурагчдийн ангилал:

а. Нэгдүгээр байр нэг - 3 сая төгрөг
б. Хоёрдугаар байр нэг - 2 сая төгрөг
в. Гуравдугаар байр нэг - 1 сая төгрөг

2. Сонирхогчийн ангилал:

а. Нэгдүгээр байр нэг - 1 сая 500 мянган төгрөг
б. Хоёрдугаар байр нэг - 1 сая төгрөг
в. Гуравдугаар байр нэг - 500 мянган төгрөг

Уралдааныг зохион байгуулагч:

  • “УЛААНБААТАР ТӨМӨР ЗАМ” ХНН
  • МОНГОЛЫН ГЭРЭЛ ЗУРАГЧДЫН НЭГДСЭН ХОЛБОО
  • ТӨМӨР ЗАМЧДЫН УРАН БҮТЭЭЛИЙН ӨВИЙН ТОВЧОО

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x