ГХЯ-ны “Зөвшилцөл” танхимд
10:00 цагт Гадаад харилцааны яам, Монголын Зохиолчдын Эвлэлтэй хамтран “Гадаад сурталчилгаа ба орчуулгын асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэг болно. ХМХ-ийн гадаад мэдээ, материалын орчуулгын асуудлыг хөндөж ярилцана.
“Холидэй Инн” зочид буудалд
10:00 цагт "Зочлох үйлчилгээний тѳрѳлжсѳн сургалт"-ын нээлт болно.
Ардчиллын өргөөний 5 давхрын хурлын зааланд
11:00 цагт Ардчилсан намын удирдлагууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
"МN" мэдээллийн төвд
11:30 цагт Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид, БНХАУ-ын компани Монгол Улсад 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх талаар мэдээлэл хийнэ.
Төрийн ордны баруун хаалган дээр
13:30 цагт Улсаа Аврах Ард Түмний Үндэсний хөдөлгөөн зэрэг ТББ-ууд нэгдэн Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлд УИХ-ыг 144 цагийн дотор тарахыг шаардсан шаардлага хүргүүлнэ.
Төрийн ордонд
13:00 цагт Иргэний танхимд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ “Тавантолгой-Зүүнбаян” чиглэлийн 414.6 км төмөр замын төслийн бүтээн байгуулалтын талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!