2019/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,646.21₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
28°
|
10°
04:00
S31
-3°
05:00
S31
-2°
06:00
S32
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
10°
11:00
S32
12°
12:00
S32
14°
13:00
S32
15°
14:00
S32
17°
15:00
S32
18°

“Инвескор ББСБ” Монголын хөрөнгийн бирж дээр 17.6 тэрбум төгрөгийн IPO гаргана

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 15
Сурталчилгаа

Санхүүгийн зохицуулах хорооны 2019 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн ээлжит хуралдаанаар банк бус санхүүгийн салбарын тэргүүлэгч компани болох “Инвескор ББСБ”-ийн нийтэд санал болгох үнэт цаасыг бүртгэж, Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийх зөвшөөрлийг олгожээ.

Инвескор ББСБ нь 2016 онд үйл ажиллагаагаа эхлүүлэн, шинэлэг шуурхай үйлчилгээ, дэвшилтэт технологийг нэвтрүүлж, харилцагчдынхаа санхүүгийн хариуцлагатай дэмжигч байх зорилт тавин ажилласаар салбартаа манлайлагчдын нэг болж чаджээ. Тус компани төрийн мэдээлэл солилцооны ХУР cистем, зээлийн үйл ажиллагааны бүрэн автоматжуулсан SMART LOS дотоод системийг үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлэн, уламжлалт банк бус санхүүгийн зах зээл болон финтект суурилсан шинэ бүтээгдэхүүн гэсэн хоёр үндсэн тулгууртайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Мөн тус компанийн финтек технологийг хариуцсан охин компани болох “Инвескор Эй Ай Лаб” компанийн залуус Япон улсын хиймэл оюун ухааны хөгжүүлэлтээр тэргүүлэгч “Liberra” компанитай хамтран, хиймэл оюун ухаанд суурилсан кредит үнэлгээний системийг амжилттай хөгжүүлж байна. Инвескор ББСБ нь 2019 онд финтект суурилсан бичил зээлийн аппликэйшн, цахим хэтэвч, мөнгөний болон хөрөнгийн зах зээлийг холбосон шинэ бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлэхээр төлөвлөж байгаа төдийгүй, цаашид Монгол залуусынхаа мэдлэг, ур чадварыг ашиглан Төв Ази, Зүүн Өмнөд Азийн улсуудад үйл ажиллагаагаа тэлэх зорилготой ажиллаж байна.

Инвескор ББСБ нь нийт хувьцааныхаа 15 хувь буюу 10,759,188 ширхэг хувьцааг захиалгын бүртгэлийн аргаар нийтэд санал болгон, хөрөнгийн зах зээлээс 17.6-18.7 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорьж байна. Нийтэд санал болгох хувьцааны 85 хувийг стратегийн хөрөнгө оруулагчдад 1,650-1,750 төгрөгөөр, 15 хувийг олон нийтэд 1,550-1,650 төгрөгөөр тус тус санал болгон арилжаалах юм. Хувьцааны анхдагч зах зээлийн арилжаа 2019 оны 5 дугаар сарын 22-ноос 30-ны өдрийн хооронд зохион байгуулагдах бөгөөд татан төвлөрүүлэх хөрөнгийг зээлийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Тус компанийн андеррайтераар Ти Ди Би Капитал ҮЦК, туслах андеррайтераар Инвескор Капитал ҮЦК ажиллаж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.
x