АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд
09:00 цагт Иргэний хяналтын зөвлөлийн гишүүдэд "ХАСХОМ-ийг хянах, задлан шинжилгээ хийх чадавх эзэмшүүлэх сургалт" зохион байгуулна.
ГХЯ-нд
09:00 цагт “Монгол, Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал болно.
Улаанбаатар их сургуулийн хичээлийн II байранд
09:00 цагт “Олон улсын гэр бүлийн өдөр”-т зориулсан “21 дүгээр зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурал болно.
“Туушин” зочид буудалд
09:00 цагт ЭСЯ, ДЭМБ-аас Томуу, томуу төст өвчний онцлог, урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна.
ШУА-ийн байранд
09:30 цагт "Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэг болно.
ЭМЯ-нд
10:00 цагт түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын тогтоолыг иргэдэд танилцуулна.
ХЗҮХ-д
10:00 цагт “Хэвлэлийн эрх чөлөөний баталгаа” хэлэлцүүлэг болно.
Техник технологийн коллежид
10:00 цагт “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.
Нийслэлийн "Өргөө" амаржих газарт
11:00 цагт "Халуун сэтгэл in Japan" ТББ-аас төрөх эмнэлгүүдэд хандив хүлээлгэн өгнө.
Үндэсний статистикийн хорооны байранд
11:00 цагт Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 4 сарын тоон мэдээллийг танилцуулна.
ХХААХҮЯ-нд
11:00 цагт “Алсыг харъя, органикийг сонгоё” аяны нээлт болно.
Сүхбаатарын талбайд
12:00 цагт “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг” болно.
Хангарди ордонд
14:00 цагт Нийслэлийн гэр бүлийн элчийн батламж гардуулах ёслол болно.
Ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд
14:00 цагт “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.
“МN” мэдээллийн төвд
11:00 цагт Үндэсний бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой, Монгол бөхийн баярын зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл Тост тосон бумбын нурууны сав газарт ажиллаж буй “Саусгоби Коал Транс” компанийн хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт АН-ын ахмад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт “Хүний эрх шударга ёс” төв, “Хохирогчдын холбоо”-ноос хэлмэгдэгсдийн үр хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт Замын-Үүдэд болсон автобусны ослын улмаас дахин нэг хүн нас барсан талаар иргэд мэдээлэл хийнэ.
12:00 цагт “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-аас “Дэлхийн Монгол туургатан” хүүхдийн ардын урлагийн II их наадам зохион байгуулах талаар мэдээлнэ.
11:30 цагт “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-аас “Эрүүл мэндийн салбар сэхээнд байна” сэдвээр мэдээлэл хийнэ.
13:00 цагт Дуучин Ш.Хүрлээ сурагч нас, төгсөлтийн сэдэвт дуунуудаас бүрдсэн “Мөрөөдлийн зүг” тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд
10:30 цагт МҮХАҮТ, ХХААХҮЯ-аас “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлэл хийнэ.
11:00 цагт "Улаанбаатар марафон- 2019" олон улсын тэмцээн болон автомашингүй өдрийн зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ.
11:30 цагт БОАЖЯ-наас Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас “Байгаль хамгаалах хаврын аян”-ы талаар мэдээлэл хийнэ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!