2019/05/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,646.21₮
B30
УЛААНБААТАР
18°
|
B30
УЛААНБААТАР
24°
|
B30
УЛААНБААТАР
28°
|
10°
04:00
S31
-3°
05:00
S31
-2°
06:00
S32
-1°
07:00
S32
08:00
S32
09:00
S32
10:00
S32
10°
11:00
S32
12°
12:00
S32
14°
13:00
S32
15°
14:00
S32
17°
15:00
S32
18°

Согтуугаар дрон нисгэсэн хүнийг шийтгэх хуулийг Японд батлах гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 15
iKon.MN

Автомашин жолоодохдоо согтууруулах ундаа хэрэглэсэн хүн хуулийн шийтгэл амсдаг. Тэгвэл дрон буюу алсын удирдлагатай нисэх төхөөрөмжийг согтуугаар жолоодсон хүнийг шийтгэдэг болох заалтыг Японы парламент иргэний агаарын тээврийн хуулиндаа оруулахаар хэлэлцэж байна.

Өнгөрсөн санхүүгийн жилд Япон даяар дронтой холбоотой 79 хэрэг зөрчил гарсныг тус улсын зам тээврийн яам мэдээлжээ.

Тэдгээрийн дотор согтуугаар жолоодсон тохиолдол байгаагүй юм. Ихэнх зөрчил нь дрон төлөвлөөгүй цэгт газардах буюу дээрээс унасан хэрэг байжээ.

“Согтуугаар дрон жолоодсон тохиолдол манайд илрээгүй ч урьдчилан сэргийлэх зорилгоор хуулинд оруулах ёстой. Гурван жилийн өмнө АНУ-д согтуу хүн Цагаан ордны хашаанд дрон буулгаж байсан тохиолдол бий” гэж хуулийг санаачлагчид тайлбарласан байна.

Шинэ хуулийн дагуу 200 граммаас дээш жинтэй дроныг хүн ам шигүү бүс нутагт, нисэх онгоцны буудлын ойролцоо, шөнийн цагаар, эсвэл үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд нисгэх хүн Японы тээврийн яамнаас тусгай зөвшөөрөл авах ёстой.

Дроныг согтуугаар жолоодохоос гадна дуу чимээ ихтэй дрон нисгэх, хурдтай, аюултай маневр үйлдэх зэргийг хуулиар хоригложээ.

Дроныг согтуугаар нисгэж, жолоодсон этгээдэд нэг жил хүртэл хорих шийтгэл, эсвэл 300,000 иений ($2,700) торгууль оногдуулна. Бусад зөрчлүүдэд 500,000 иений торгууль оноохоор төлөвлөжээ.

Сүүлийн жилүүдэд дронтой холбоотой гэмт хэргийн тоо Японд нэмэгдэж байгаа. Тухайлбал 2015 онд цацраг идэвхт бодис тээвэрлэсэн дроныг хэн нэг нь ерөнхий сайдын ордны дээвэр дээр буулгаж байв.

Жижиг камераар тоноглосон уг дронд жижиг лонхтой шингэн дүүжилсэн байжээ. Цагдаа нар шалгаад уг шингэн бодис нь бага зэргийн цацраг ялгаруулж байгааг тогтоосон байдаг. Тухайн үед Японы засгийн газар цөмийн цахилгаан станцуудаа дахин ажиллуулж эхлэхээр төлөвлөж байсан тул байгаль орчныг хамгаалагчид ийм эсэргүүцэл үзүүлсэн байж магадгүй гэсэн дүгнэлт тухайн үед гарч байжээ.

Өнгөрсөн Ням гарагт Токиогийн төвд орших Шибуяа өртөөний гадна гадаадын жуулчин дрон нисгэж байсныг цагдаа нар зогсоох арга хэмжээ авсан байна.

Дрон нь ямар нэг осол эндэгдэл гаргаагүй ч эзэнд нь анхааруулга өгсөн юм.

 

Эх сурвалж: South China Morning Post

 

x