Зорилго: Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их Британийн ерөнхий боловсролыг ахлах ангийн сурагчдад түгээх, Монголын залуу үеийг дэлхийн хэмжээний боловсрол олгоход туслах, дэлхийн монгол иргэнийг бэлдэхэд хувь нэмэр оруулах зорилгоор академик болон төлөвшлийн сайн үзүүлэлттэй суралцагчдад УБ ДАХЬ БРИТИШ Сургууль уламжлалт тэтгэлэгт шалгаруулалтыг зарлан ахлах ангидаа Английн үндэсний хөтөлбөрөөр суралцах боломжийг олгож байна. Тэтгэлэгт хамрагдагсад дэлхийн хэмжээний их, дээд сургуульд элсэн суралцаж эх орныхоо ирээдүйн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт УБ Дахь БРИТИШ сургуулийн хамт олон гүнээ итгэж байна.
Өргөдөл хүлээн авах хугацаа: 2019 оны 5 сарын 13-наас 5 сарын 27-ныг дуустал
Хамрах хүрээ: Монголын ЕБС-ийн X анги төгссөн болон олон улсын түүнтэй адилтгах түвшний сургалтад хамрагдсан Монгол улсын харьяат 15-16 настай сурагчид
Бүрдүүлэх материал:
Өргөдөл гаргагчид тавигдах шалгуур үзүүлэлт:
Тэтгэлэгт уралдааны явц: 3 үе шаттайгаар явагдана.
Тэтгэлэгт шалгаруулалтын хураамж: II шатанд шалгарсан шалгалтад орох сурагчид 150 000 Төгрөгийг ХХБ-ны 415015175 (₮) дансанд тушаана.
Хүлээн авагч байгууллага: Эко скүүл гарден ХХК,
Гүйлгээний утга: Тэтгэлэгт шалгалтын үнэ
Тушаагч: Сурагчийн овог нэр, регистрийн дугаарыг бичнэ үү.
Хаяг: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 4-р хороо, Наадамчдын зам 50
Холбогдох утас: 70047788
Цахим хаяг: admission@britishschool.edu.mn;
УБ ДАХЬ БРИТИШ СУРГУУЛЬ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!