Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Алла Шилина: Буруу хооллолт, дасгал хөдөлгөөнгүй амьдрал таргалалтын гол шалтгаан болж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 15
Сурталчилгаа

Herbalife Nutrition компанийн Шим тэжээлийн зөвлөх Алла Шилинатай ярилцлаа.

 
Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

-Таргалалт олон улс орны хувьд эрүүл мэндийн том асуудал болоод хувирчихлаа. Дэлхий нийтийг хамарсан таргалалтын шалтгаан нь юунд байна вэ?

-Таргалалтад хоёр гол шалтгаан бий. Эхнийх нь буруу хооллолт, хоёр дахь нь дасгал хөдөлгөөнгүй амьдрал. Хөгжил дэвшил  маш их ололт амжилт авчирсан ч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байна. Хүн төрөлхтөн хоол ундаа олохын тулд хөдөлгөөн, энерги зарах шаардлагагүй болчихсон.

Машинтай учраас алхахаа больсон. Хөгжил дэвшил, орчин үеийн амьдралын хэв маяг сэтгэл зүйн хувьд нөлөө үзүүлж байгааг бас онцлох учиртай. Өөрөөр хэлбэл хүмүүс өндөр стресс, ачаалалтай амьдрах болсон. Стресст орсон хүн амттай хоол идэх хүсэлд автдаг. Амттай, илчлэг ихтэй хоол таргалах гол шалтгаан болдог юм.

-Шим тэжээлийн шинжлэх ухаан харьцангуй залуу шинжлэх ухаан. Тэр  утгаараа бат нот батлагдсан онол цөөн, үүнээсээ болоод зөрүүтэй ойлголт мэдээлэл их байдаг. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Тантай санал нэг байна. Шим тэжээлийн шинжлэх ухаан маш залуу шинжлэх ухаан. Баттай дүгнэлт хийхийн тулд баримт, судалгааны үр дүн хэрэгтэй болдог. Гэвч хүн дээр шууд судалгаа хийж болдоггүй. Тийм учраас цаг хугацаа шаардагдаж байгаа. Шим тэжээлийн салбарын компаниуд судалгаагаа хийхдээ эхлээд хулгана дээр туршдаг. Аюулгүй, эрүүл мэндэд хоргүй нь нотлогдсоны дараа хүн дээр судалгаа хийх боломж үүсдэг.

Орчин үед эпигенетика гэсэн судалгааны чиглэл гараад ирчихсэн. Амьдралын хэв маяг өөрчлөгдөхөд генийн идэвхтэй байдал хэр өөрчлөгддөг вэ гэдгийг судалдаг чиглэл. Хүний генийн бүтцэд идэвхгүй генүүд бий. Зөв хооллолтоор тухайн хүний бодисын солилцоонд өөрчлөлт оруулж, идэвхгүй генийг нь идэвхжүүлэх боломжтой гэдгийг тогтоогоод байна.

-Хүний идэвхгүй генийг зөв хооллолтоор идэвхтэй болгоно гэдэг анхаарал татсан сонирхолтой үр дүн байна шүү. Хаанахын эрдэмтдийн хийсэн судалгаа вэ?

-Голландын эрдэмтдийн эхлүүлсэн судалгаа. Цаашлаад илүү сонирхолтой дүгнэлтүүд гарах байх.

-Сүүлийн үед тэнцвэржүүлсэн хооллолт гэж их ярих болсон.  Тэнцвэржүүлсэн хоол гэж яг юуг хэлээд байгааг энгийнээр тайлбарлаж өгөөч?

-Хүмүүс тэнцвэржүүлсэн хооллолт гэдгийг ойлгоогүйгээс гурван том алдаа хийж байна. Юуны түрүүнд онцлох ёстой алдаа бол уургийн хэрэглээний дутагдал. Уургийн хувьд амьтны, ургамлын гаралтай гэж хоёр янз бий. Амьтны гаралтай уургийг мах өндөгнөөс, ургамлын гаралтайг нь шош буурцаг гэх мэтээс авдаг. Амьтан, ургамлын гаралтай уургийг тэнцвэржүүлсэн байдлаар авах ёстой. Гэвч уургийн хэрэглээг ингэж авч чадахгүй байна л даа. Хоёр дахь алдаа нь нүүрс усны хэтэрсэн хэрэглээ.

Гурилан бүтээгдэхүүн, хийжүүлсэн, хийжүүлээгүй ундаа, жүүс гэх мэт энгийн нүүрс ус ихтэй хоол хүнс их хэрэглэж байна. Гурав дахь алдаа нь өөх тосны хэрэглээ. Бүр тодруулж хэлбэл амьтны гаралтай өөх тос их хэмжээгээр хэрэглэж байгаа. Амьтны гаралтай өөх тос хүний биед шингэхдээ тааруу, илчлэг өндөр гэх мэт сул талтай. Омего-3 гэх мэт ашигтай өөх тос хэрэглэх учиртай. Бас нэг зүйлийг онцолмоор байна. Сүүлийн үед хэрэглэж буй хүнсний бүтээгдэхүүнүүд ихэвчлэн  цэвэршүүлсэн,  хальсыг нь цэвэрлэсэн, боловсруулсан байдаг. Ийм шалтгаанаар ашиг тустай гэх хүнсний бүтээгдэхүүн хэрэглэлээ ч эрүүл мэндэд үзүүлэх эерэг нөлөө нь буурдаг юм. Ашигтай хүнсний бүтээгдэхүүнийг цэвэршүүлж боловсруулчихаар биед зайлшгүй шаардлагатай микро элемент, амин дэмийн агууламж нь багасдаг.

Өөрөөр хэлбэл микро элемент, амин дэмийн дутагдалд орох магадлал өндөр болчихоод байна. Үр тариа, шош гэх мэтийг цэвэрлэж савлаад худалдаанд гаргахаар эслэгийн хэмжээ нь буурдаг. Гэтэл эслэг ашигтай бактерийн орчинд маш сайн нөлөө үзүүлдэг зүйл. Эцэст нь онцлоход тэнцвэржүүлээгүй хооллолтын энэ мэт шалтгаанууд жингийн илүүдлийн шалтгаан болж байна.

-Та сая уургийн дутагдал хооллолтын гол алдаа гэж ярилаа. Монголчуудын хувьд уургийн дутагдал асуудал болохоор хэмжээнд хүрсэн үү?

-Та зөв ойлгосон байна. Уургийн агууламж багатай хоол хүнсний хэрэглээ дэлхий даяар ажиглагдаж буй нийтлэг хандлага боловч монголчуудын хувьд тод анзаарагддаг хооллолтын алдаа. Монголчууд эрт дээр үеээс маш их хэмжээний уураг хэрэглэсээр ирсэн ард түмэн. Гэтэл орчин үеийн боловсруулсан хүнс хэрэглэж эхэлснээс хойш байдал өөрчлөгдсөн.

Хоол хүнснээсээ их хэмжээний нүүрс ус авах болсон. Тэр утгаараа уургийн дутагдал монголчуудад илүү тод илрэх байх гэж бодож байна. Монголчуудын тухайд уламжлалт хоол хүнсээ эргэж харж, хэрэгтэй гэснээ авч амьдралдаа хэрэгжүүлбэл таргалалтаас урьдчилан сэргийлж, тэнцвэржүүлсэн хооллолттой амьдрах боломж нь бүрдэнэ.

-Уламжлалт хооллолт гэснээс монголчууд зундаа цагаан идээ түлхүү хэрэглэж махаа багасгадаг байсан. Цагаан идээнээс хангалттай хэмжээний уураг авч чадах уу?

-Уургийн хэрэглээгээ сүү, сүүн бүтээгдэхүүнээс бүрэн авах боломжтой. Сүүнд нүүрс усны агууламж өндөр байдаг. Харин тараг бүрэх гэх мэтээр бүтээгдэхүүн гаргаж өтгөрсөн хэлбэртэй болоод ирэхээр уургийн агууламж нь өндөрсдөг.

-Эрүүл хооллолтын хамгийн энгийн зарчимууд гэвэл та юуг онцлох вэ?

-Зөв хооллолтын хамгийн эхний шалгуур бол бага илчлэг. Илчлэг багатай хоол хүнс хүний дааврын ялгаралтад сайнаар нөлөөлдөг. Хэрэгтэй даавар зөв хэмжээгээр ялгарахад дэм болдог. Мөн бодисын солилцоонд эерэг нөлөөтэй.

Хоёр дахь зарчим гэвэл уургийн хэрэглээгээ зохистой хэмжээнд авах ёстой.

Гуравдугаарт эслэгээ нэмэхийн тулд  нүүрс усны бага зэргийн хэрэглээ зайлшгүй чухал. Жишээ нь үр тариа байж болно. Сая дурдсан гурван зүйлийг хослуулж хэрэглэвэл зөв хооллож байна гэсэн үг. Гэхдээ уургаа авч байна гээд хэт их мах идэх хэрэггүй.

Учир нь мах өөх тос их хэмжээгээр агуулдаг. Өөх тостой учраас илчлэгийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй гэсэн үг. Хооллохдоо ойрхон зайтай, бага хэмжээтэйгээр идэх хэрэгтэй.

-Социализмаас хойш гучин жилийн хугацаанд монголчуудын дунд илүүдэл жинтэй иргэдийн тоо эрс нэмэгдсэн нь амьдралын хэв маягийн өөрчлөлттэй холбоотой юу, эсвэл хоол хүнсний орц өөрчлөгдсөн нь нөлөөлөв үү? ОХУ ч үүншигүзэгдлийгтуулжбайгааюу?

-Манай хоёр улс энэ талаараа төстэй гэдэг нь үнэн л дээ. Монголын хувьд 1975 оноос хойшхи тоон үзүүлэлтийг харахад илүүдэл жингийн хувь, хэмжээ өссөн хандлага анзаарагддаг. Гэтэл 2000 оноос жингийн илүүдлийн хувь хэмжээний үзүүлэлт огцом өссөн.

ОХУ-ын тухайд хуучин нийгмийн үед хүнсний бүтээгдэхүүний төрөл цөөн, ихэнх нь байгалийн органик бүтээгдэхүүнүүд байсан юм. Хийжүүлсэн ундаа гэхэд л орц найрлага нь өнөөгийнхөөс илүү дээр, байгалийн  гаралтай байсан. Өөрөөр хэлбэл өнөөгийнхөөс эрүүл хоол хүнс хэрэглэдэг байлаа. Гэтэл хүнсний зах зээл өөрчлөгдөж, гаднаас импортоор бүтээгдэхүүн авч эхэлснээс хойш биед ашиггүй орц, найрлагын хэмжээ нэмэгдээд байна.

 
Гэрэл зургийг Б.Долгорсүрэн

-Орчин үеийн хүнсний хэрэглээнд биед ашиггүй орц найрлага нэмэгдсэн гэдэг дээр энгийн жишээ хэлээч?

-Жишээ нь хүнсний бүтээгдэхүүнд чихэрлэг амт оруулдаг фруктоз байна. Бага хэмжээгээр хэрэглэвэл биед сөрөг нөлөө багатай. Харин хэт өндөр хэмжээгээр хэрэглэвэл бодисын солилцоонд сөргөөр нөлөөлдөг.

Хамгийн эмзэглэмээр нь фруктоз ихтэй бүтээгдэхүүнийг хүүхдүүд түлхүү хэрэглэдэг. Хүүхдийн таргалалтын асуудлын гол шалтгаан нь энэ. Фруктоз хямд учраас үйлдвэрлэгчид их хэмжээгээр хэрэглэдэг юм.

-Эрүүл хооллолтод ямар хэмжээгээр, хэдэн удаа гэхчлэн хэрхэн хооллох нь чухал ууэсвэл орц найрлага талаасаа юу идэж байгаа нь илүү ач холбогдолтой юу?

-Аль нэгийг нь чухалчилж илүүд үзэх аргагүй. Хоёулаа чухал.

-Өргөн хүрээг хамрах болсон эрчимжсэн хөдөө аж ахуй, бордоо, генийн өөрчлөлттэй хүнс зэргээс шалтгаалж монголчуудын дунд органик монгол мах, өөрсдөө тарьж ургуулсан ногоогоо л түлхүү хэрэглэе гэсэн ойлголт түгээмэл анзаарагддаг. Ингэхээр биед зайлшгүй хэрэгтэй амин дэм, эрдэс бодисоо авч чадахгүйд хүрэх эрсдэлтэй гэж бодож байна. Та энэ талаар ямар бодолтой байна вэ?

-Тийм л дээ, эрүүл хоол хүнс хэрэглэнэ гээд ургуулсан ногоогоо идэж, малынхаа махыг түлхүү хэрэглэхээс гадна биед зайлшгүй шаардлагатай амин дэм, нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэвэл эрүүл мэндэд тустай. Би өмнө нь Монголд ирэхдээ мэргэжлийн хүнээс нэг мэдээлэл авсан юм.

Монголын хөрсөнд хүний биед шаардлагатай зарим микроэлемент байдаггүй гэж тэр судлаач хэлж байсан. Өөрсдөө тарьж ургуулсан хоол хүнсээ идэх нь эрүүл зөв хооллолт ч гэлээ хөрснөөс авах боломжгүй микроэлементүүдээ өөр зүйлээс нөхөх хэрэгтэй.

-Манай улсын хөрсөнд хүний биед шаардлагатай яг ямар микроэлемент байдаггүй юм бол?

-Монголын хөрсөнд тариалж буй ногоонд селен агуулагдах боломжгүй гэсэн мэдээлэл сонссон. Хөрсөндөө селен байхгүй гэсэн үг. Надад энэ мэдээллийг өгсөн эрдэмтэн энэ асуудлыг өндөгний хэрэглээгээр шийдэх санааг гаргасан юм билээ.

Тахианы хоол идшинд селен нэмж өгөхөөр өндөг нь селений агууламжтай болдог. Селений дутагдлыг тэгж арилгаж байж. Одоо ийм өндөг бий эсэхийг мэдэхгүй байна.

-Селентэй өндөг худалдаанд бий. Ингэхэд селен хүний биед ямар эерэг нөлөө үзүүлдэг вэ?

-Монголчуудын дунд хорт хавдрын өвчлөл маш өндөр хувьтай гардаг. Селен хорт хавдраас урьдчилан сэргийлэх маш сайн нөлөөтэй. Селений дутагдал их учраас хорт хавдрын өвчлөл өндөр  гардаг байж мэдэх юм.

Энэ талаар нарийн судалгаа хийж, иргэддээ таниулж, мэдээлэх хэрэгтэй. Селен бол антиоксидант. Селений дараагийн  сайн нөлөө нь нойр булчирхайн үйл ажиллагааг дэмждэг.

-Хэрэглэж буй хүнснээсээ авч чаддаггүй энэ мэт микро элементүүдийн дутагдлаа нөхөхийн тулд биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэх нь зайлшгүй юм байна гэж ойлголоо...?

-Та зөв ойлгосон байна. Япон улсын иргэдийн 90 хувь нь биологийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэг. Энэ хэрэглээ нэг онцгой өөрчлөлтийг япончуудад өгсөн. Сүүлийн арван жилд япончууд илүү өндөр болж, гадаад төрх нь өөрчлөгдсөн гэх судалгаа бий.

-Таны түрүүн хэлсэн эпигенетик чигийн өөрчлөлтийн бодитой жишээ байна даа?

-Ер нь тийм. Дахиад хэлэхэд хүн хооллолт, амьдралын хэв маягаа өөрчилснөөр генид өөрчлөлт оруулах боломжтойг нотолчихсон. Бас нэг олзуурхам мэдээ бий. Хоол хүнсээ зассанаар хүний генид орсон өөрчлөлт үр хүүхдэд нь ч удамших боломжтой.  

-Эрүүл амьдрахын тулд биед шаардлагатай амин дэм, эрдэс бодис, микроэлемент агуулсан хүнсний нэмэлт бүтээгдэхүүн зайлшгүй хэрэгцээ гэж ойлгож болох нь ээ?

-Тэгж ойлгож болно. Шим тэжээл, эрдэс бодисын дутагдал шууд илэрдэггүй. Хор уршиг нь тодорхой хугацааны дараа илэрдэг. Макро болон микро шим тэжээл нь тэнцвэртэй, зөв харьцаатай байхыг л тэнцвэржүүлсэн хооллолт гээд байгаа юм. Монголчуудад яг ямар эрдэс бодис, шим тэжээл дутагдаж байгааг эрдэмтэн, мэргэжилтнүүд судалж гаргаж ирэх хэрэгтэй.

Тэгж байж дутагдсаныг нь хэрхэн яаж нөхөх вэ гэдэг дээр тодорхой гаргалгаанууд хийх боломжтой. Ургамлын гаралтай хоол хүнс дутагдахаар биед хуримлагдсан хортой нэгдлүүд гадагшлахгүй байх эрсдэл үүсдэг. Дутагдаад байгаа ургамлын гаралтай хүнс сонгож хэрэглэнгүүт энэ асуудал шийдэгддэг. Нэмж хэлэхэд жингийн илүүдэл олон өвчин эмгэгийн суурь болдог.

-Та манай улсад өмнө нь ирж байсан. Монголчуудын хооллох дадал зуршил, хоолны орцын талаар тодорхой хэмжээнд ойлголттой болсон байх. Монголчуудад хандаж ямар зөвлөгөө өгмөөр байна вэ?

-Монголд ирээд аль ч ресторанд орсон Орост, дэлхийн аль ч улс орнуудад байгаа юм шиг л санагддаг. Уламжлалт хоол хүнсээ эргэж хараад, хэрэгтэйг нь аваад явах хэрэгтэй гээд байгаа минь ийм учиртай. Монголд үндэсний хоолтой ресторан бий юу?

-Цөөн ч гэсэн байгаа.

- Тийм бол сайн байна (инээв).

-Монгол иргэдийн дунд эрүүл хооллолтын, хүнсний нэмэлт бүтээгдэхүүний ач тусыг мэдэрсэн хэсэг бий ч хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс болгоомжилдог нь бүр ч олон. Танаас зөвлөгөө хүсэгчдийн дунд ийм эргэлзээ, болгоомжлолтой хүмүүс байдаг уу?

-Тийм хүмүүс  байдаг л даа. Би тэдэнд “Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн бол витамин шүү дээ” гэсэн хариу хэлдэг. Тэгэхээр  илүү эерэгээр хүлээж авдаг.

-Манай улсын зах зээл дээр хүнсний нэмэлт бүтээгдэхүүний олон компани бүтээгдэхүүнээ санал болгож байна. Сайныг нь яаж сонгох вэ гэсэн асуулт түгээмэл сонсогддог. Энэ тал дээр та ямар зөвлөгөө өгөх вэ?

-Эхний шалгуур бол тухайн байгууллагын үйл ажиллагаагаа явуулсан он жил. Хэр удаан хугацаанд үйл ажиллагаа явуулсан нь маш том шалгуур. Үйл ажиллагаагаа явуулах хугацаандаа бүтэгдэхүүндээ клиник судалгаанууд явуулсан эсэхийг нь бас сонирхох хэрэгтэй.  Чанарын сертификатаас гадна судалгаануудынх нь үр дүнг харах шаардлагатай.

Бүтээгдэхүүнүүд нь аюулгүй, үр дүн үзүүлж байна гэдгийг нь баталсан шинжлэх ухааны судалгаанууд хийгдсэн байх хэрэгтэй. Компаниа сонгож бүтээгдэхүүнээ хэрэглэхийн өмнө хоол зүйн чиглэлээр мэргэшсэн эмч, зөвлөхөд хандахыг зөвлөе. 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.