Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийд тэргүүлэгч “KOHLER” брэндийн үзэсгэлэнгийн танхим МИШЭЭЛ барилгын их дэлгүүрт нээгдлээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 15
Сурталчилгаа
Зураг зураг

ХБНГУ, Австри, Итали зэрэг орнуудаас олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Европын холбооны чанарын шаардлага хангасан, байгаль орчин болон хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, удаан эдэлгээтэй,  өнгө дизайны өргөн сонголттой бүх төрлийн дотоод заслын брендүүдийг албан ёсны эрхтэйгээр нийлүүлдэг “ДОЕЧЕ ВЭЛЛЭ” компани нь 2017 оноос эхлэн чамин тансагийн илэрхийлэл болсон, 146 жилийн түүхт АНУ-ын KOHLER брэндийн Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн баасан гарагт буюу 5-р сарын 10-ны өдөр Мишээл Барилгын их дэлгүүрт албан ёсны үзэсгэлэнгийн танхимаа ийнхүү нээлээ.

 
 

Нээлтийн арга хэмжээнд урлаг соёлын одууд, Монголын барилгын салбарын томоохон компанийн удирдлагууд болон чанар загварыг эрхэмлэгч үйлчлүүлэгчид уригдсан бөгөөд KOHLER компанийн “Ази Номхон Далайн Бүсийг Хариуцсан Ерөнхийлөгч”Angel Yang, “Зүүн Хойд Азийн Бүсийг Хариуцсан Захирал” George Там тэргүүтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж, нээлтийн туузыг хайчлан үг хэллээ.

 

Улаан хивс, оргилуун дарс, амтат зоог, үзэсгэлэнт бүсгүйчүүд, амьд цэцэгсийн үнэр түгсэн гайхамшигт үдэшт Жонон хамтлаг болон хийлч Дээгий, Voice Mongolia-ын шилдэг оролцогч Сайнаа зэрэг уран бүтээлчид хүрэлцэн ирж хөг аялгуу нэмэн, ирсэн зочдын сонорыг мялаан, сэтгэлийг хөгжөөсөн юм.

 

Арга хэмжээний үеэр KOHLER брэндийн гар аргаар урлан, цөөн тоогоор үйлдвэрлэгддэг “ARTIST EDITION” цувралын бүтээгдэхүүний дуудлага худалдаа явагдсан бөгөөд “Энхбагана Констракшн”  компанийн ерөнхий захирал Б. Энхболд 9,999,999 төгрөгөөр дуудан авч, Доече Вэллэ компанийн зүгээс энэхүү дуудлага худалдааны орлогыг Ид Шидийн Орон-2 төсөлд хандивлах болохоо мэдэгдэн“Лантуун Дохио” ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланд гардуулан өгсөн нь энэ оройн хамгийн сэтгэл догдлуулсан мөч болж чадсан юм.

 

Дашрамд дурдахад KOHLER брэндийн Мишээл барилгын их дэлгүүр дэх нээлтийг тохиолдуулан сонгогдсон бүтээгдэхүүнүүдийн 20-30 хувь хүртэлх хямдралтай худалдаа явагдаж байгаа бөгөөд энэ сарын 20-ны өдрийг дуустал үргэлжлэх аж.

 

Арга хэмжээний үеийн зургуудаас:

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.