Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/15-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөговь аймгийн Ханбогд сумын залуу энтрепренерүүдийг дэмжин ажиллана

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 15
Сурталчилгаа
 

Өмнөговь аймаг, тэр дундаа Ханбогд сумын залуу малчид болон залуучууд бизнес эрхлэх, өрхийн орлогоо нэмэгдүүлэх хүсэл эрмэлзэл өндөр байдаг боловч энтрепренершип мэдлэг болон санхүүжилтийн асуудлуудаас шалтгаалан хэрэгжүүлж чаддаггүй.

Тэгвэл энэхүү асуудлуудыг шийдэхээр Оюу Толгой ХХК, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүн амын сан, Хөгжлийн Шийдэл ТББ нар хамтран Өмнөговь аймаг тэр дундаа Ханбогд сумын залуучуудыг нийгэмд ээлтэй бизнес эрхлэх мэдлэг болон сэтгэлгээг хөгжүүлэх, цаашлаад бүс нутагтаа эерэг өөрчлөлт бий болгоход чиглэн ажиллахаар залуучуудын энтрепренершипыг дэмжих үйл ажиллагааг эхлүүлж байна.

Энэхүү залуучуудын энтрепренершипыг дэмжих үйл ажиллагааны зорилго нь орон нутагт тохирсон залуучуудын энтрепренершип хөгжлийн эко-системийг бий болгох замаар Өмнөговь аймаг, Ханбогд сумын залуу малчид, залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх чадавхыг нэмэгдүүлэх юм.

Орон нутгийн оролцогч талуудтай хамтран Ханбогд сумын залуу малчид болон залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх чадавхыг хөгжүүлэхэд чиглэсэн тусгай аргачилал бүхий цуврал сургалт, уулзалтууд зохион байгуулах гэх мэт санхүүжилт болон бизнес чадвар олгох замаар дэмжин ажиллах юм. Мөн Ханбогд сумын Залуучуудын Хөгжлийн Төвийн цаашдын тогтвортой үйл ажиллагааг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр, загварыг тодорхойлон нутагшуулах юм.

Энэхүү залуучуудын энтрепренершипыг дэмжих үйл ажиллагаа нь НҮБ-ын Хүн амын сан, НҮБ-ын Хүүхдийн сан, ДЭМБ, Монгол улсын Засгийн газар, Өмнөговь аймаг,  Австралийн Элчин сайдын яам болон Оюу Толгой ХХК-аас санхүүждэг Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сантай хамтран хэрэгжүүлж буй “Өмнөговь аймгийн эмэгтэйчүүд, залуучуудын эрүүл мэндийг дэмжих нэгдсэн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжих бөгөөд Өмнөговь аймаг болон Ханбогд суманд төвлөрөн хэрэгжих юм.

Залуучуудын энтрепренершипыг дэмжин ажилласнаар Өмнөговь аймаг тэр дундаа Ханбогд сумын нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудлыг залуучуудын нийгэмд ээлтэй бизнес эрхлэх замаар шийдвэрлэх, ялангуяа орон нутгийн залуу малчид болон залуучуудыг амьдрах ухаанд сургаж, бизнес санаачилгуудыг бодит болгох улмаар орлоготой, эрүүл залуус бүхий нийгмийн бүлэг бий болох юм. 

Залуучуудын энтрепренершипыг дэмжих үйл ажиллагааг явуулахад Хөгжлийн Шийдэл ТББ хамтран ажиллах бөгөөд энэхүү байгууллага нь дотоод, гадаадын санхүүжүүлэгч байгууллагуудын дэмжлэгийг залуучууд, жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хөгжүүлэх үйл ажиллагаанд хүргэхийн тулд дэлхийн жишгийн болоод Монголын онцлогт тохирсон хөгжлийн үйл ажиллагаануудыг загварчлан боловсруулж хэрэгжүүлэхийг зорин ажилладаг билээ. Мөн түүнчлэн менежментийн зөвлөгөө, бизнесийн менторинг болон зах зээл, санхүүжилттэй холбох үйлчилгээ, бизнес загварчлал, төсөл боловсруулах, загварчлан сэтгэхүй болон санхүүгийн боловсрол олгох зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.