Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

С түвшний захирлууд болон дээд шатны менежерүүдэд зориулсан “Байгууллагын удирдлагын манлайллын III үе” арга хэмжээ боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 8
Сурталчилгаа
Зураг зураг

Бизнесийн ертөнц хурдацтай хувьсан өөрчлөгдөж, цоо шинэ бизнес моделиуд нэвтэрч, Y generation хөдөлмөрийн зах зээлийн гол ажиллах хүч болсон өнөөгийн үед шинэ үеийн удирдлагын арга барилаар байгууллагаа үр ашигтай, бүтээмжтэй удирдах даалгавар удирдлагуудад тулгарч байна. Тэгвэл дээрх асуудалд хариулт олох зорилгын доор “Байгууллагын удирдлагын манлайллын III үе” сэдэвт илтгэл хэлэлцүүлгийг Хаан Даатгал компанийн дэмжлэгтэйгээр “Хүний Нөөц Судлалын Үндэсний Хүрээлэн” зохион байгуулсан бөгөөд Монголын бизнесийн зах зээл дахь түүчээлэгч компаниуд болох М-Си-Эс Групп, Оюу Толгой ХХК, Петровис ХХК-ийн удирдлагуудыг урин оролцуулж шинэ үеийн менежмент, манлайллын талаарх мэдлэг, туршлагыг хуваалцлаа.

Арга хэмжээ нь Хүний Нөөц Судлалын Үндэсний Хүрээлэн /ХНСҮХ/-ийн захирал, профессор Д.Тэгшбүрэн илтгэгчийн “Total HR Management” буюу 3-р үеийн хүний нөөцийн удирдлагын эрин үе ирж байгаатай холбогдуулан цоо шинэ хүний нөөцийн удирдлагын загварын танилцуулгаар эхэлж үзэл баримтлал дээр суурилсан үнэ цэнэ түүнийг дагасан системийг тогтоох нь удирдагч хүний гол зорилго байх ёстой гэдгийг онцгойлон дэлгэрүүлж

1. “Хичнээн олон салангид шилдэг арга хэрэгсэл ашигласан ч, хичнээн супер хүн байсан ч Систем-ийг даван дийлэхгүй...”

2. “Шилдэг хамт олныг хүн биш Үзэл баримтлал удирдаж, үйл ажиллагааных нь ард тогтвортой Систем ажиллаж байдаг...”

3. “Хэн олны сэтгэлд нийцсэн хүчтэй үзэл баримтлалтай, зөв систем-тогтолцоо бий болгож чадсан нь амжилттай бизнесийн байгууллагыг төлөвшүүлдэг...” гэсэн гурван гол санааг илтгэлээрээ дамжуулан ирсэн зочдод хүргэж шинэ үеийн удирдагч систем, тогтолцоо бүрдүүлэхийн төлөө ажиллах хэрэгтэйг онцлон тайлбарлав.

 

Тэгшбүрэн илтгэгчийн шинэ үеийн онолыг 2 дахь илтгэгч болох Петровис компанийн Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал Д.Одонтуяа бодит практик дээр хэрхэн амжилттай хэрэгжиж байгаа талаарх Петровис компанийн хүний нөөцийн стратегиа хуваалцаж бодит туршлага, судалгаан дээр тулгуурлан тайлбарласан нь үр өгөөжтэй байсан юм. Түүний илтгэлээс цохон дурдвал шинэ үеийн ажиллах хүчин байгууллагын соёл болон тухайн байгууллагын брендингд татагдан ажиллах болсон бөгөөд компанийн брендийг бий болгоно гэдэг зөвхөн борлуулалт, маркетингийн ач холбогдолтой бус хүний нөөцийн зах зээлд хүртэл том нөлөөлөл үзүүлэх болсныг онцлон дурдсан. Мөн бүтээмж өндөр, сэтгэл ханамжтай ажилтныг бий болгох том стратеги нь ажилчдын хангамж, халамж болон даатгалын бодлогыг эрх тэгш хэлбэрээр шийдэн бүх ажилтныг жигд хамрагдалтай байлгах гэдгийг бодит практик дээр батлан ажиллаж байгаагаа онцолсон юм.

Арга хэмжээний дараагийн илтгэгч Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалтын газрын бодлого, стратеги хариуцсан менежер Г. Батбаатар Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болж буй уул уурхайн компани бэлтгэн нийлүүлэгч, бизнесийн хамрагчидтайгаа хэрхэн үр ашигтай хамтын ажиллагааг бий болгодог талаарх стратегиа хуваалцав. Аюулгүй ажиллагаа, Хамтын зүтгэл, Хүндэтгэл, Ёс зүй, Төгөлдөршилийг үнэт зүйлсээ болгосон Оюу Толгой компани бизнесийн хамтрагчид даа тавьдаг аюулгүй ажиллагаа, норм стандарт, даатгалын шаардлагуудын цаана ямар бодлого, философи явагдаж байдгийг дэлгэрэнгүй тайлбарлаж ирсэн зочдод өөрийн байгууллагадаа хэрэгжүүлэх сэдлийг өгч байв.

 

Арга хэмжээний төгсгөлд “Байгууллагын удирдлагын манлайллын III үе” сэдвийн хүрээн дахь панел хэлэлцүүлэг өрнөж панелистаар М-Си-Эс Группийн дэд ерөнхийлөгч, шарк Д.Энхтүвшин илтгэгчидтэй нэгдэн М-Си-Эс Группийн удирдлагын арга барил, менежмент, манлайллын бодлогын талаар зочидтой хуваалцсан бөгөөд панелистууд байгууллагыг ажиллах хүчнээр дамжуулан хэрхэн үр ашигтай удирдаж хөдөлмөрийн зах зээл дээрх хүсэмжит компани болох талаар онол практикийг хослуулсан хэлэлцүүлгийг өрнүүлэв. Үүнээс цохон дурдвал:

М-Си-Эс Группийн Дэд ерөнхийлөгч, шарк – Д.Энхтүвшин: М-Си-Эс Группийн хувьд хүний нөөц, ажиллах хүчин маань бидний амжилтын гол түлхүүр. Ийм учраас тэдэнд тохирсон хангамж, хамгаалалт, сургалт хөгжүүлэлтийн цогц бодлогыг боловсруулж ажилтан бүрдээ компанийн соёл, философи, үнэт зүйлсийг гүн шингээх хэлбэрээр М-Си-Эс сэтгэл зүйг бий болгодог. Бид ажлын гараагаа багаас нь эхэлж, компанийн үнэт зүйлсээр бүрэн бэлтгэгдсэн ажилтан удирдах төвшин уруу дэвших бодлогыг баримталдаг. Энэ л М-Си-Эс Группийг хүний нөөцийн зах зээл дээрх хүсэмжит компанийн нэг болгож чадсан гол амжилт гэж тодорхойлж болох юм.

Петровис ХХК-ийн Захиргаа, хүний нөөц эрхэлсэн захирал – Д.Одонтуяа: Ажилчдын нийгмийн асуудал, амьдралд тохиолдох эрсдэлийг хамгаална гэдэг ажил олгогчийн тэргүүнд тавигдах үүргүүдийн нэг. Гэвч бодит байдал дээр нэг ажилтанд эрүүл мэндийн хүнд асуудал тохиолоо гэхэд тус ажилтанд ганцаарчлан их хэмжээний тусламж өгөх нь өөрөө бодлогын хувьд алдаатай болох нь бий. Учир нь бүх ажилтан тэгш эрхтэйгээр халамж болон хангамжийн бодлогод хамрагдах ёстой бөгөөд уг асуудлын хамгийн зөв гарцыг Петровис компанийн хувьд даатгал гэж тодорхойлсон. Жишээ нь: Нэг сая төгрөгийн цалинтай ажилтан найман сая төгрөгийн эмчилгээний зардлыг гаргах боломж бодит амьдрал дээр хомс. Харин уг асуудлыг бид сар бүр 20000 төгрөг төлөөд 10 хүртэлх сая төгрөгийн эмчилгээний хамгаалалтыг даатгалаар зохицуулж чадсан. Ингэснээр ажил олгогч ажилтнаа сэтгэл тайван ажиллах нөхцөл, эдийн засгийн тодорхой хамгаалалтаар ханган, түүнийг дагасан ажилтны бүтээмжийг дээшлүүлэх харилцан ашигтай том логик явж байдаг.

ХНСҮХ-ийн Захирал, профессор – Д.Тэгшбүрэн: Компаниуд тааруу ажилтанг хэрхэн сургаж хөгжүүлэх вэ гэдэг тал дээр нэлээдгүй анхаардаг. Гэтэл анхнаасаа сонгон шалгаруулалт гэдэг том дамжлагыг зөв хийсэн бол тааруу ажилтан гэх асуудал урган гарах нь бага байдаг. Мөн байгууллагын удирдах төвшинд ажиллаж буй захирлууд систем бий болгох гэдэг том ажлыг зорилгоо болгон ажиллах нь чухал юм. Энэ нь эргээд захирал, удирдлага, шилдэг ажилтан солигдсон ч компанийн үйл ажиллагаа асуудалгүй, хэвийн үргэлжилж байх нь үндэс суурь болдог.

Оюу Толгой ХХК-ийн Худалдан авалтын газрын бодлого, стратеги хариуцсан менежер Г. Батбаатар: Оюу Толгой компанийн хувьд ХАМТДАА ХӨГЖИХ гэдэг бодлогыг баримтлан ажилладаг тул ажилчдынхаа эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд нэн тэргүүнд анхаардаг. Бид кэмп дээрээ олон улсын стандартын спорт заал, эрүүл хоол, бусад хангамжийн асуудлыг цогцоор нь шийдсэн бөгөөд дан ганц ажилтан бус тэдгээрийн гэр бүлийнхний эрүүл мэндийг хүртэл даатгадаг. Ингэснээр ажилтан санаа зовох зүйлгүй ажлаа хийх, бүтээмж дээшлэх, ажилдаа сэтгэл хангалуун байх, гэр бүлийн дэмжлэг нэмэгдэх замаар өөрийгөө хөгжүүлэх боломж нь нээгдэж байдаг. Энэ бодлого маань зөвхөн ажилчид, тэдний гэр бүлээр хязгаарлагдах бус бидний бизнес хамтрагчид болох дотоодын үйлдвэрлэгчид, бэлтгэн нийлүүлэгчид хүртэл хамрагддаг бөгөөд үүгээрээ дамжуулан бид олон улсын стандартыг бизнесийн хамтрагчдадаа нэвтрүүлэх, зааж сургах бодлогыг хэрэгжүүлдэг.

 

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.