Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/08-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёота брэндийн бүрэн шинэчлэгдсэн, 5 дахь үеийн RAV4-ийг худалдаалж эхэллээ

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 8
Сурталчилгаа

25 жилийн өмнө анх танилцуулагдаж байсан, дунд оврын SUV ангилалын RAV4 автомашин нь энэ төрлийн автомашин сонирхогч хэрэглэгчдийн дунд өөрийн байр сууриа хэдийнээ бэхжүүлсэн төдийгүй, түүхийнхээ явцад 4 удаа загвараа шинэчилж байжээ. Тэгвэл, 2019 оны хавар Японы Тоёота Мотор Корпорациас бүрэн шинэчлэгдсэн, тав дахь үеийн загварыг худалдаанд гаргаж буйгаа мэдээлээд байна.

RAV4 гэдэг нь “Robust Accurate Vehicle 4 Wheel drive” гэдэг үгийн товчлол бөгөөд энэ нь түүний хүчтэй, тэнцвэртэй, туулах чадвар сайнтай чанарыг илтгэнэ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн SUV автомашины чиг хандлага нь засмал замд зориулагдсан, тав тухтай байдлыг чухалсан загваруудруу хэлбийж, түүний үндсэн шинж чанар болох “сэтгэл догдлуулсан” чанар нь бүдгэрч байгааг анзаарсан Тоёота Мотор Корпорацийн инженерүүд тав дахь үеийн бүрэн шинэчлэгдсэн загвартаа “хүчтэй, найдвартай” байдлыг илүү чухалчилсан бөгөөд энэ нь хэрэглэгчдэд ямар ч авто замын нөхцөлд аюулгүй, тухтай аялах нөхцлийг бүрдүүлж өгч байгаа юм.

Шинэ загвараас онцлох ёстой бас нэгэн өөрчлөлт нь Hybrid буюу цахилгаан болон бензин хосолсон хөдөлгүүр юм. Дэлхий нийтээр байгаль орчны асуудалд мэдрэг хандаж, үйлдвэрлэгчид байгаль орчинд ээлтэй технологи нэвтрүүлэх болсноор автомашины зах зээлд цахилгаан болон цахилгаан бензин хосолсон хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл нэмэгдэж, эко автомашины шинэ эрин үе эхлээд байна.

Шинэчлэгдсэн 2.0 багтаамжтай бензин хөдөлгүүр нь 8 шатлал бүхий CVT хурдны хайрцагтай, хүчин чадал нь өмнөх загвараас 21 хувиар нэмэгдсэн байна. Хөдөлгүүрийн хүчин чадал нэмэгдсэн ч шатахуун зарцуулалтыг 9 хувиар бууруулж чадсан нь бас нэг давуу тал.

Ингээд шинэ үеийн, бүрэн шинэчлэгдсэн загвар өмнөх загвараасаа өөрчлөгдсөн зарим давуу талуудаас сонирхуулж байна.

ЗОРЧИГЧДЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛД ИЛҮҮ АНХААРСАН

Цахилгаан зогсоолын тормоз, түр зогсолтын үед идэвхжих автомат тормозны системийг шинээр суурилуулсан. Мөн аюулгүйн дэр нийт 8 дэртэй болсон байна. Түүнээс гадна 4 дугуй хөтлөх системд сайжруулалт хийж шинэ технологийг нэвтрүүлсэнээр автомашины тойрог зам дээр тэнцвэрээ хадгалах чадвар нэмэгдсэн зэрэг нь зорчигчдын аюулгүй байдлыг хангахад үнэтэй хувь нэмэр оруулж чаджээ.

УДИРДАХАД ХЯЛБАР 

  • Шинээр нэвтрүүлсэн Dynamic Torque Vectoring AWD системийн тусламжтай эргэлт хийх үйлдэл илүү тогтвортой болсон бөгөөд автомашины жолоодлого дуулгавартай зөөлөн болсон байна.
  • Замын нөхцөлд (элс, шавар, хайрга чулуутай гэх мэт) тохируулан жолоодлогын тохиргоог сонгож болдог болсноор илүү аюулгүй болж, жолоо барихад хялбар тухтай болсон.

80 гаруй жилийн түүхтэй Тоёота брэндийн автомашинууд найдвартай, чанартай гэдгээрээ Монголчууд бидэнд хэдийн танигдсан бол энэ удаад тав дахь үеийн RAV4 автомашинтай илүү сайн танилцаж, ОХУ, Австрали зэрэг томоохон орнуудаас өрсөж “нөхөрлөх” боломжтой болох нь ээ.

Хот газар унахад чамин төдийгүй гэр бүлээрээ хөдөө газар явахад аюулгүй байдал бүрэн хангагдсан цоо шинэ загварын RAV4 бензин хөдөлгүүртэйг 126.5 сая, RAV4 HV Hybrid Medium 117.7 сая, RAV4 HV Hybrid High 134.9 сая төгрөгөөр Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дилер болох “Таван Богд” болон “Мөнххада” компаниуд албан ёсны эрхтэйгээр худалдаалж байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.