Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийнхээ ирээдүйг үгүй хийдэг эцэг эхчүүдийн 3 үйлдэл

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 7
Сурталчилгаа

Хамт өнгөрүүлэх цагаа үргэлж хойшлуулах

 

Хүүхэдтэй хамт өнгөрүүлэх цагаа хойшлуулах нь эцэг эхчүүдийн хувьд зүгээр мэт боловч тэдний хувьд тийм биш. Учир нь бидний хувьд нэг их чухал биш гэж бодсон зүйл заримдаа тэдний хувьд үнэхээрийн чухал зүйл нь байдаг. Та хүүхдийнхээ төрсөн өдөрт нь ирэх боломжгүй байсан ч ирэхийг хичээгээрэй. Учир нь ийм чухал бас ховор нандин мөчүүдийг алгассандаа ирээдүйд та харамсаад барахгүй. Хүүхэдтэйгээ хамт гацуур мод засах цаг зав гаргаж, кино хамт үзэн, эмээ өвөө дээр нь дагуулж очиж байгаарай. Та заавал зав гаргаад эдгээр зүйлсийг заавал хийснээр та ирээдүйд хамгийн аз жаргалтай эцэг эх болох болно.

Хүүхдийнхээ үзэл болдлыг үл тоох

 

“Аавдаа авгай авахыг заах гээ юу чи!” “Томчууд ярьж байхад чи чимээгүй бай” гэх мэтээр хүүхдийнхээ амыг таглах нь тэдэнд хүнд тусахаас илүүтэйгээр ирээдүйд өөртөө итгэх итгэлгүй болгодог. Хэрэв таны амьдралд өөр хэн нэгэн өмнөөс тань шийдвэр гаргаад байвал та амьдралдаа юу хийхийг хүсэж байгаагаа яаж мэдэх болж байна? Хүүхдээ үзэл бодлоо илэрхийлэхийг нь зөвшөөр. Тэднийг үл тоож, амыг нь барих бус тэдний юу хүсэж байгааг нь сонсоод хэлэлцэж ойлгуулах нь илүү үр дүнтэй. Таны хувьд ч дараа нь харамсахгүй.

Хүүхдүүдтэйгээ өнгөрүүлэх цаг нь бүтээлч биш

 

Энэ бол хамгийн чухал зүйл. Та хүүхэдтэйгээ цагийг бүтээлч өнгөрүүлэх нь гарцаагүй чадварлаг зураач эсвэл хөгжимчин болно гэсэн үг биш.  Гэхдээ болохгүй гэсэн баталгаа ч биш. Хамгийн гол нь хүүхэдтэйгээ олон төрлийн зүйлсийг хийж туршиж үзсэнээр тэдний юунд дуртай, авьяастай болохыг нь олж илрүүлэн цааш хөгжүүлэхэд анхаарч эхлэнэ. Мөн үлгэр уншиж өгч, тоглоомоор хамтдаа тоглох зэрэг олон зүйлийг хүүхэдтэйгээ хамт хийснээр тэдний оюун ухаан, төсөөлөн бодох чадвар болон үгийн баялгийг хөгжүүлэхэд маш чухал үүрэг гүйцэтгэх болно. Эцэст нь хүүхэдтэйгээ цагийг бүтээлч өнгөрүүлэх тусам та хоёрын харилцаа улам дотно болно гэдэг нь баттай юм.

 

Тэгвэл гэр бүлийн ирээдүй болсон хүүхдийн тань танин мэдэхүйн хөгжилд зориулсан “Хүүхдийн багц” Юнивишнд нэмэгдлээ. Тодруулбал тус багцад буй танин мэдэхүйн Да Винчигийн цувралыг хүүхдүүдтэйгээ хамт үзэнгээ шинжлэх ухааны ертөнцөөр аялангаа олон төрлийн туршилтыг хийж болох юм. Үүнээс гадна таны хүүхдийн үзэх дуртай цуврал болон нэг ангит хүүхэлдэйн кино ч тус багцад багтжээ. Та нэг киноны үнээр тус багцад багтсан бүх л контентыг бүтэн сарын турш хэдэн ч удаа үзэх боломжтой.

Хэрэглэгч та “Хүүхдийн багц”-ыг 6 сарын 30-ийг хүртэл 50% хямдралтай үнээр буюу 4950₮ үнээр бүтэн сарын турш түрээслэн тухайн багцад багтсан контентыг хязгааргүйгээр үзэх боломжтойг дуулгахад таатай байна.

Түүнчлэн энэхүү багц нь LookTV, DDISH-ийн кино багцад орсон байгаа учраас  ч та хаанаас ч “Хүүхдийн багц”-ыг хүлээн авч үзэх боломжтой юм шүү. 

Та тус багцыг Юнивишнийн Меню цэсээс Кино багц - Хүүхдийн багц гэсэн дарааллын дагуу идэвхжүүлнэ үү. Илүү дэлгэрэнгүйг ЭНД дарж авна уу.

Лавлах: 1424, 77118811

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.