Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/07-НД НИЙТЛЭГДСЭН

Шилэн кабелийн инженерүүд мэдлэг, ур чадвараа сорилоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 7
Сурталчилгаа

“Мэдээлэл холбооны операторуудын ассоциаци” болон “Скайнэтворкс” компани хамтран “Шилэн кабелийн инженерүүдийн ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.  

Уралдаанд 15 байгууллагын 20 баг оролцсон бөгөөд онолын тест бөглөх, шилэн кабелийн залгаа хийх гэсэн 2 төрлөөр өрсөлдөж, нийлбэр дүнгээр тэргүүлсэн 3 байрыг шалгаруулсан юм.

Уралдааны тэргүүн байрт Скайнэтворкс компанийн баг, дэд байрт Мобиком Корпорацийн баг, гутгаар байрт Мэдээлэл холбооны сүлжээ баг тус тус шалгарчээ.

 

Мэдээлэл харилцаа, үүрэн холбооны хамгийн чухал дэд бүтэц бол шилэн кабель байдаг. Гэтэл энэхүү шилэн кабелийн дэд бүтцийг иргэд, аж ахуй нэгжүүд санамсар болгоомжгүйн улмаас шилэн кабелийг нь таслах, гэмтээх тохиолдол маш их гардаг ажээ.

Ингэснээр шилэн кабелиар дамжих интернэтийн урсгалыг ашиглан үйл ажиллагаа явуулдаг төрийн болон хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүдэд хүндрэл учрахаас гадна, тэдгээрээр үйлчлүүлдэг, төрийн үйлчилгээ авдаг хэн бүхэнд хүндрэл учрах юм. Түүнчлэн гагцхүү аж ахуй нэгжүүд гэлтгүй иргэдэд учрах томоохон эрсдэл нь гэнэтийн осол гэмтлийг мэдээлэх, яаралтай түргэн тусламж дуудах зэрэг яаралтай тохиолдлуудад харилцаа холбооны хэрэгсэл ашиглах боломжгүй болдог аж.

Тус уралдаанаар инженерүүдийнхээ ур чадварыг сорихоос гадна олон нийтэд шилэн кабелийн залгаа, холболт суурилуулалтын ажил нь ямар их ажиллагаа, хөлс хүч шаардагддаг гэдгийг таниулах, сурталчлах зорилготой юм.

Иймд, иргэд аж ахуй нэгж та бүхнийг газар шорооны ажил хийхдээ анхааралд болгоомжтой хандаж, энэхүү үнэ цэнтэй бүтээн байгуулалтыг сүйтгэж гэмтээхгүй байхыг хүсэж байна.

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.