Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

“Ногоон зүрх” аяны хүрээнд 55 сая орчим төгрөг цуглараад байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 6
Сурталчилгаа
 

Юнител Группийн санаачилсан эрүүл амьдралын төлөөх “НОГООН ЗҮРХ” аян эхэлснээс хойшхи сар орчмын хугацаанд нийт 55 сая 500 мянган төгрөг цуглараад байна. Аяны хүрээнд цугларсан нийт хөрөнгийг Оюуны бэрхшээлтэй хүүхдийн тусгай 70-р сургуулийн спорт заалыг олон улсын стандартад нийцүүлэн иж бүрэн тохижуулахад зарцуулахаар төлөвлөж буй билээ.

 

Ингэснээр Юнителийн хэрэглэгч бүр “Ногоон зүрх” карт худалдан авах бүртээ нийгмийн халамж хэрэгтэй хүүхдүүдэд спортоор дамжуулан эрч хүчтэй амьдрах урам зориг бэлэглэх болно.  

 

Түүнчлэн сошиал орчинд Юнител группийн залуус #НогоонЗүрх хаштагаар хөгжилтэй хөдөлгөөний челленжийг эхлүүлсэн бөгөөд оролцогч бүрийн өмнөөс 50’000 төгрөгийг “Ногоон зүрх” аянд хандивлаж байгаа билээ. Одоогийн байдлаар 70 гаруй оролцогч  энэхүү челленжэнд нэгдсэн байна. Хэрвээ та оролцохыг хүсвэл ЭНД дарж энэхүү хөгжилтэй хөдөлгөөний челленжид ах дүү, найз нөхдөө уриалан нэгдээрэй.

Дашрамд дуулгахад урьдчилсан болон хосолсон төлбөрт үйлчилгээний бүх хэрэглэгч энэхүү картаар дансаа цэнэглэх боломжтой. 8000 нэгжтэй, 8000₮ үнэтэй “НОГООН ЗҮРХ” картаар урьдчилсан төлбөрт хэрэглэгч дансаа цэнэглэвэл  80’000 бонус нэгж эсвэл 8GB дата эрхээс аль нэгийг сонгох боломжтой гэдгийг дуулгахад нэн таатай байна. Харин дараа төлбөрт багцын хэрэглэгчид тус картаар дансаа цэнэглэснээр 12GB датаг авах юм.

Урамшууллын хугацаа: 2019.04.01-2019.05.31-г дуустал

Лавлах: 1414, 7777-8888

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.