Өөрийн өнгө аяс, бүтээгдэхүүн үйлчилгээ, шинэлэг байдлаараа зах зээлд байр сууриа эзэлсэн томоохон бизнесүүдийн төлөөллүүд өөрсдийн амжилт, туршлага, инновацаас хуваалцдаг “Next champions 2019” арга хэмжээг Голомт банк хоёр дахь жилдээ зохион байгууллаа.
“Next champions” нь жижиг дунд бизнес эрхлэгчдэд илүү дэвшилтэт технологид суурилсан, дижиталчлагдсан бизнес эрхэлж цаг хугацаа, зардлаа хэмнэх, ирээдүйд учирч болох эрсдэлээс хамгаалах боломжийг олгодгоороо онцлог юм.
“Next champions 2019” онцлох илтгэлүүдээс...
Ц.Идэрмөнх – Мобиком корпорацийн байгууллагын бизнесийн албаны захирал, Мобинет ХХК-ийн ГЗ
Дижитал шилжилтийг хийх нь дан ганц IT-ийн захирал, мэргэжилтний үүрэг биш. Байгууллагын эзэд, удирдлагууд, ажилтнууд, хэрэглэгчид гээд бүх талын “Digital mindset” буюу “Дижитал сэтгэлгээ”-ээс ихээхэн хамааралтай.
Дижитал сэтгэлгээ гэж юу вэ?
Томаш Бравенец – Голомт банкны ГЗО
Жижиг дунд бизнес эрхлэгчид корпорацийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болоход зах зээлд оролцогч бүх талын нэгдмэл хичээл зүтгэл чухал үүрэгтэй.
Талууд гэдэгт:
Бизнес эрхлэгчид
Дотоодын банкууд болон хөрөнгө оруулагчид
Олон улсын санхүүгийн байгууллагууд, хандивлагч байгууллагууд, хөгжлийн агентлагууд
Хууль зүйн агентлагууд, зах зээлийг хөгжүүлэгчид (хөрөнгийн бирж г.м)
Засгийн газар болон холбоотой агентлагууд
ЖДБ нь зээлжилтээс хэт хамааралтай хэвээр байгаа учир өөр олон төрлийн санхүүгийн хэрэгслийг хэрэглэх боломж байгааг бизнес эрхлэгчдэд ойлгуулах хэрэгтэй юм.
Л.Эрхэмбаяр – Түмэн шувуут ХК-ийн үүсгэн байгуулагч
Хэрхэн амжилттай IPO гаргах вэ?
6 чухал зүйл:
Гэхдээ зөв хандлага үгүй бол бусад бүх чухал зүйл үр дүнгээ өгч үйлчлэхгүй. Үүнийг багаараа хэрэгжүүлэх хэрэгтэй.
Зөв хандлага гэж юуг хэлэх вэ?
Г.Чинзориг – “CU” Монгол франчайз эрх эзэмшигч Сэнтрал Экспресс Си Ви Эс ХХК-ийн ГЗ
“CU” франчайзаас юуг суралцаж байна вэ?
Ая тухтай дэлгүүр яагаад бидэнд хэрэгтэй вэ?
Ая тухтай дэлгүүрийн бизнесийг хэрхэн амжилттай удирдах вэ?
Ая тухтай дэлгүүрийг хэрхэн ажиллуулдаг вэ?
О.Батцэнгэл – Голомт банкны Мэдээллийн технологийн газрын захирал
Кибер аюулын хохирол байгууллагуудад ихээр заналхийлж байгаа ба Amazon, Microsoft компаниудын зах зээлийн үнэлгээтэй ойролцоо буюу 708 тэрбум доллар байна.
Кибер халдлагаас хамгаалах арга, замууд
Дижитал шилжилт хийх нь байгууллагын болон хэрэглэгчдийн зардал, цагийг хэмнэж өндөр бүтээмжтэй ажиллах боломжийг бүрдүүлдэг ч энэхүү шилжилтийг хийхэд тулгарч буй сорилтуудад аюулгүй байдал хамгийн их хувийг эзэлж байна. Иймд мэргэжлийн байгууллагад хандан зөвлөгөө мэдээлэл авах, ажилтнууддаа давтамжтай сургалтуудыг явуулах нь чухал юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!