Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/06-НД НИЙТЛЭГДСЭН

LendMN дотор мини-апп хөгжүүлэхэд зориулсан шинэ шийдэл LendMN Open Platform-ийг танилцуулж байна

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 6
Сурталчилгаа

Өнгөрөгч амралтын өдөр мэдээлэл технологийнхны хамгийн том цугларалт болох DEVSUMMIT 2019 үйл ажиллагаа амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монголын мэдээлэл технологийн салбарын 600 гаруй мэргэжилтнүүдийг нэгэн дээвэр доор цуглуулсан тус үйл ажиллагааны үеэр ЛэндМН компани өөрсдийн зохион бүтээсэн LendMN Open Platform -оо танилцууллаа.

 

Тус платформ нь өөрийн бүтээсэн технологиор дамжуулан хэрэглэгчдэд бүтээгдэхүүн

үйлчилгээгээ хүргэх хүсэлтэй мянга  мянган хөгжүүлэгч залуучуудад тулгардаг асуудлуудыг ЛэндМН-тэй хамтран шийдэх зорилготой юм.

Хөгжүүлэгчид LendMN Open Platform-ийг ашигласнаар 540 мянга гаруй хэрэглэгчидтэй ЛэндМН аппликэйшн дотор өөрсдийн зохион бүтээсэн мини апп-ийг байршуулж үйлчилгээгээ хэрэглэгчдэд хүргэх боломж бүрдэх юм.

ЛэндМН-ы залуучууд 2018 оны 10 дугаар сард төлбөр тооцооны шинэ үеийн хэрэгсэл “Лэнд хэтэвч” үйлчилгээг зах зээлд нэвтрүүлснээс хойш нийт 540 мянга гаруй хэрэглэгч аппликейшныг татан авч ашиглаж байгаа бөгөөд өнгөрсөн хугацаанд  3.3 тэрбум төгрөгний гүйлгээ зөвхөн Лэнд хэтэвчээр хийгдээд байна.

Цаашид хэтэвч хэрэглэгчдийн өдөр тутам ашигладаг үйлчилгээнүүдийг LendMN дотор нэвтрүүлж “Хүнийн хэрэглээ цөм бүрдсэн aппликейшн” болгохоор зорьж байгаа бөгөөд өнгөрөгч 1 сарын хугацаанд Өдрийн хоол, Хүнс хүргэлт, Цэцэг хүргэлт, Кино үзвэрийн билет захиалга, Хандив, Нислэгийн тийз захиалга, Амралт зочид буудал захиалга, Даатгал зэрэг 10-н төрлийн нэмэлт үйлчилгээг нэвтрүүлж 200 сая гаруй төгрөгийн гүйлгээг хийгээд байна.

ЛэндМН дотор мини-апп хэлбэрээр байршихад энгийн функцтэй жижиг хэмжээний web аппликейшн байхад л хангалттай бөгөөд мобайл аппликейшн хөгжүүлэх явцад тулгардаг дизайн гаргах, хэрэглэгчийн бүртгэл хийх, төлбөрийн систем нэвтрүүлэх, маркетинг сурталчилгаа  идэвхжүүлэлт хийх гэх мэт төрөл бүрийн асуудлуудаа хялбараар шийдэж, хямд зардлаар бизнесээ хүргэх шийдэл юм.

ЛэндМН-с уг платформыг ашиглан мини апп хөгжүүлэхийг хүссэн залуучуудын дунд энэ сарын 18,19-ны өдрүүдэд 2 өдрийн турш нээлттэй “Хакатон” зохион байгуулах бөгөөд шагналын сан 10 сая төгрөг байх юм.

Back-end, front-end хөгжүүлэгчид төдийгүй UX/UI дизайнер, зах зээлийн судалгаа хийн бүтээгдэхүүний шаардлагыг тодорхойлох чадвартай хэн бүхэнд нээлттэй тул энд дарж бүртгүүлээрэй.

Аппликейшн хөгжүүлэх, хэрэглэгчдэд хүргэх ийм амар болсон байхад шинэлэг гоё мини аппликейшнууд хэрэглэгчдэд хүрч, үйлчилгээ авахад тулгардаг асуудлууд технологийн тусламжтайгаар нэг нэгээрээ шийдэгдэх юмандаа байгаа байх аа

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.