ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Хөгжлийн банк зөвхөн томоохон төсөл, хөтөлбөрийг л санхүүжүүлнэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Хөгжлийн банк нь арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Төлөөлөн удирдах зөвлөлд нь даалгав.

2012-2016 онд Чингис, Самурай, Евро бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосонтой холбоотой асуудлаар банкны эрх бүхий албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг даалгалаа.

Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, ажилдаа хариуцлагагүй хандаж, хууль, дүрэм, журам мөрдөж ажиллаагүй гүйцэтгэх удирдлагыг нэн яаралтай өөрчлөх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав.

Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг Хөгжлийн банканд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг холбогдох сайд, Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгажээ.

 

Эх сурвалж: Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
1
Зураг
ХАХА
1
Зураг
ХАРАМСАЛТАЙ
1
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
8 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [202.126.89.48] 2019/5/6
Бас нэг жду шиг бага хуутэй зээлийг арга зальтай нь томчуудын компани л авдаг. Эргэн тололт нь тодорхой бус
0 | 0 Хариулах
Зочин [103.212.116.216] 2019/5/3
Томоохон төсөл хөтөлбөрийг санхүүжүүлнэ гэдэг нь зөвхөн авилгал чадвартай нэгэнд нь зээл олгоно гэсэнтэй ялгаа алга...
0 | 0 Хариулах
Байр [202.126.89.162] 2019/5/1
Одоо энэ байшинд байхгүй шд. Сэтгүүлчид дандаа энэ МАКС-н байрилгыг оруулахын.
0 | 0 Хариулах
Irgen [103.212.118.177] 2019/5/1
2012-2016 onii asuudal ugaasaa l huuliin baiguullagad shalgagdaad yvj bgaag Huul ah medeegui yum bhdaa. Daraagiin buyu 2016 onoos ajil avsan MAN-ii humuus ni buruug zov bolgono, chadna, hogjuulne gej ajil avsan. Ter 2016 onoos ajil avsan garuudad l todorhoi arga hemjee avah heregtei. Yambiig ni edelsen bol yalaa uuree gej olnii dund ug bii shu!!!
1 | 0 Хариулах
Zuv zuv [61.123.11.160] 2019/5/1
Odoogiin udirdlaguud gej dampuu nuhduud. Batbayarin oirin nz nuhduud bugdiig solij mergejliin bagaar udirduulah heregtei.
0 | 0 Хариулах
Tngt [202.126.89.162] 2019/5/1
Mergejliin bus baitlaa bag bolood yvah u haha
0 | 1 Хариулах
Зочин [112.64.68.162] 2019/5/1
Хүмүүсийг нь солих зорилготой байгаа юмаадаа
0 | 1 Хариулах
Зочин [202.9.42.27] 2019/5/1
Бонд нэрээр хулгайлсан мөнгөнүүдийг буцааж төлүүлэх хэрэгтэй ш дээ. 888 гэж байгаад хуссан бүх мөнгө тэгээд дашин шог болж байгаа юм уу. Женкогийн төмөр зам гэж овоолсон шорооноос өгсүүлээд.
0 | 0 Хариулах