Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Н.Алтанхуяг: 60 тэрбумын схем Ардчилсан намд хэрэгжиж байна

С.Бадрал, iKon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар хэвлэлийн хурал хийж байна.

ШУУД ҮЗЭХ:

https://www.facebook.com/iKonNews/videos/360770984541527/

Тэрбээр гурван зүйлийн талаар мэдээлэл хийлээ. 

  1. АН-ын дарга болон Ерөнхийлөгчийн сонгуулийн сунгаа шударга бус явагдсан бөгөөд Ц.Элбэгдорж, М.Энхболд нар гар дүрж, одоогийн намын дарга С.Эрдэнийг хийсэн хэргээр нь барьцаалан хөдөлгөхийн тулд хийсэн хэргээр нь барьцаалсан гэв. Тодруулбал, намын дарга болон Ерөнхийлөгчид нэр дэвшихээ мэдэгдэхэд нь түүнийг АТГ, цагдааь тагнуулын байгууллагад саатуулах, нэр төрийг нь харлуулах үйлдэл гаргаж, санал луйвардсан үйл явцыг тайлбарлав.
  2. АН улс төрийн бодлого, хөгжил ярьдаг бүтэц байх ёстой ч 60 тэрбумын схемийг өөрсдөө хэрэгжүүлж, “Эрдэнэт”-ийн 49 хувийг хамгаалж, эрүүдэн шүүлтийг байх ёстой гэж хэлдэг болсноос гадна С.Эрдэнэтэй үзэл бодол нийлээгүй УИХ-ын гишүүд битгий хэл намын жирийн гишүүдээ хөөдөг болсон. Ингэж хөөснөөрөө нам хохирч, УИХ-д бүлэггүй болж, сөрөг хүчний дуу хоолой үгүй болсноор Монгол Улс хохирч байгааг хэллээ.
  3. Цаашид АН-ыг шинэчлэхийн тулд “АН нэгдэл” хэмээх нэгдлийг уриалж, орон нутаг, аймаг, сум, дүүргийн бүх гишүүдийг нэгдэхийг уриалав.

Түүнийг АН-аас хөөсөн албан ёсны бичиг өнөөдрийг хүртэл ирээгүй бөгөөд худал гүтгэж намаас хөөсөн бичигтэй бичиггүй намаасаа явахгүй гэдгээ хэлээд “2014 онд Н.Алтанхуяг шиг адгийн муухай амьтан байгаагүй. Байгалийн баялгийг аятайхан шиг зөв хуваарилж болдоггүй юм уу гэж хэлснээрээ би муу нэртэй болсон. Хүнд хэцүү байсан ч би бууж өгөөгүй. Шударга бусын хонгилынхон намайг “алсан” гэж бодсон. Алсан уу гэвэл алсан. Үхсэн үү гэвэл үхээгүй” гэлээ. 

Мөн “Хийсэн хууль бус үйлдлүүд нь тодорхой болсон, улс орны хөгжлийг 10-20 жил хойш татсан Ц.Элбэгдорж, М.Энхболд нарт хариуцлага тооцооч ээ. Яагаад хариуцлага тооцохгүй байгаа юм бэ” хэмээн Ерөнхийлөгчь Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хандан асуусан. 

-”Капитал” банкны дампуурал танай намтай холбоотой юу?

-АН холбоогүй. Холбогдвол Нийгмийн даатгал, тэр дундаа С.Эрдэнэ холбогдоно. 

-АН-аас таныг хасах намын үүрийн шийдвэр гарсан. Энэ талаар та юу гэж бодож байна вэ?
 

-Би МУИС-д 10 жил багшлаад Ардчилсан хувьсгалд 1990 онд анхнаас нь орсон хүн, С.Эрдэнэ, Бямбацогтын хүргэнээр хөөлгөх гэж ороогүй. 

-АН Баруун төвийн нам болж байгаагаа мэдэгдэж, өмнөх гишүүдээ гуйхгүй, өөрсдөө үзэл бодлоо илэрхийлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн. Энэ тухайд?

-Би Ерөнхийлөгчийн зөвлөхийн ажлаасаа болиод намаа цэгцлэх гэтэл намаас хаслаа гэж яриад байна. Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь минийх гэж болохгүй. Намаас хасах хасахдаа яахаараа хүн гүтгэдэг юм бэ. Яршиг л байна. Өнөөдрийг хүртэл би тэр цаасыг нь ч хараагүй. Цаасны ч хэрэг байхгүй. 

-Таныг Ерөнхий сайд байхдаа Прокурорын мөрдөн байцаах албыг татан буулгасан гэдэг. Энэ шийдвэрийнхээ золиос нь болж байгаа юм биш үү? 

-Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг татан буулгахыг УИХ-ын 9 гишүүн санаачилсан. Харин би дараа нь сэргээх санал гаргаж байсан. Тухайн үед манай Засгийн газар дэмжихгүй гэсэн санал өгсөн. 

-Та 2020 оны сонгуульд нэр дэвших үү?

-Нэр дэвших тухай бол 77 дугаар асуудал. Би ялзарсан систем, энэ хачин хулгайч дээрэмчдийн гарт 1990 онд байгуулсан намаа үлдээмээргүй байна. Гарч явмааргүй байна. Тиймээс өөрчилнө, тэмцэнэ. 

-Намын байр зарсан мөнгийг яасан юм бэ?

-Намын байрны суурийг зарсан 7 тэрбум төгрөг намын данс руу орсон. Би Ажлын хэсгийг буруутгадаггүй. Намын байр байсан суурин дээр барьсан барилгаас 2,200 ам метр талбайг АН авна гэсэн гэрээг Ц.Оюундарь дарга оруулсан байсан. 

-АН-ыг шинэчлэхийн тулд юу хийх вэ?

-Нэгдэцгээ, битгий хульчий. Энэ байтугай өөрчлөлт шинэчлэлт хийж байсан хүмүүс.

-Таны энэ шинэчлэлийн ард Ерөнхийлөгч байгаа юу?

-Байхгүй. Харин Ерөнхийлөгчөөс болоод миний тэмцэл удааширсан байх. Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан учраас завгүй, улстөржиж болохгүй байсан. Миний ард хэн ч байхгүй. 

-Ерөнхийлөгчийн зөвлөх болсннор намаа шинэчлэх ажилд хугацаа алдсан уу? Харамсдаг уу?

-Хугацаа алдаагүй, харамсдаггүй. Харин Ерөнхийлөгчтэй хамтарч Монгол Улсын ялзарлыг нураахад оролцсон. 

-Шударга бусын хонгил нурсан уу?

-Нураагүй, хэлтэрч байх шиг байна. Л.Гансүхийн эхлүүлсэн видеонуудыг үзээрэй. Хүнийг яаж бөөс, хуурс шиг алдгийг хар л даа. Бид байхгүй, та нар үлдэх нийгэм. Нийгмээ цэвэрлэж авмаар байна.