2020/05/27
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,805.41₮
B30
УЛААНБААТАР
26°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
11°
B30
УЛААНБААТАР
|
03:00
S29
04:00
S31
05:00
S31
06:00
S32
07:00
S32
10°
08:00
S30
13°
09:00
S30
15°
10:00
S30
18°
11:00
S26
20°
12:00
S26
21°
13:00
S30
22°
14:00
S30
23°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/05/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадын шүүх Канадын хоёр дахь иргэнд цаазын ял оноолоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг

2019 он гарсаар Канадын хоёр дахь иргэн хар тамхины хэрэгт холбогдож, Хятадын шүүхээс цаазын ял сонслоо.

Гуандун мужийн дунд шатны ардын шүүх өчигдөр нийт 11 хүнд ял оноосон байна. Тэдний дотор Канадын иргэнээс гадна Америкийн нэг, Мексикийн дөрвөн иргэн байжээ.

Тэднээс Канадын иргэн болон түүнтэй хамтрагч Хятадын нэг иргэнд зөвхөн цаазын ял оноосон байна. Тэднийг метамфетамин хэмээх мансууруулах бодис үйлдвэрлэж, борлуулах үйл ажиллагааг Хятадын газар нутагт явуулсан гэж буруутгажээ. Нэрийг нь Фан Вэй гэж шүүхийн тогтоолд орчуулж бичсэн Канадын иргэн нийт 63 кг мансууруулах бодис үйлдвэрлэж, бусдад борлуулсныг тогтоосон байна.

Өчигдөр шийтгүүлсэн Америк, Мексикийн иргэд цаазын ялаа бүх насаар хорих ял болгон өөрчлүүлжээ. Яллагдсан хүмүүс 10 хоногийн дотор давж заалдах эрхтэй юм байна.

Өнгөрсөн оны сүүлээр Хуавэй компанийн дэд захирал эмэгтэйг баривчилсны дараа Хятад-Канадын харилцаа муудаад байгаа. Энэ оны нэгдүгээр сард мөн хар тамхины хэрэгт холбогдсон Канадын иргэн Роберт Шелленбэргт Хятадын шүүх цаазын ял оноосон юм.

Үүнээс гадна Канадын экс дипломатч Майкл Ковриг, бизнесмэн Майкл Спавор нарыг Хятадын төрийн эсрэг тагнуулын ажиллагаа явуулсан хэргээр баривчлаад байгаа.

Энэ бүгдийг Хуавэй компанийн дэд захирал Мэн Ванжоуг баривчилж, саатуулсны хариу арга хэмжээ гэж ажиглагчид дүгнэж байна. Мэн Ванжоу одоо Ванкуверт гэрийн хорионд байгаа ба түүнийг АНУ руу шилжүүлэхээр Канадын тал бэлдэж байгаа юм.

 

Эх сурвалж: CNN

 




2020 оны УИХ-ын сонгуультай холбоотой нэгдсэн мэдээ, мэдээллийг та манай “Сонгууль 2020” хуудаснаас аваарай!

x