Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

ЛЭНДМН-ээр хандив өгдөг боллоо

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 5 сарын 1
Сурталчилгаа

ЛэндМН ББСБ ХК нь Монгол залуусын оюунаар бүтсэн технологи дээр суурилсан санхүүгийн үйлчилгээг хүн бүрт хүртээмжтэй, хялбараар хүргэхээр зорилт тавин ажиллаж байгаа билээ.

Гар утасны аппликейшнээр дамжуулан хэрэглэгчиддээ олон төрлийн нэмэлт үйлчилгээг санал болгож байгаа бөгөөд энэ удаад ЛэндМН аппликейшн дээр хандив хүлээн авах системийг нэвтрүүлснээ танилцууллаа.

 

Хандивийн системийн төслөөр Монголд үйл ажиллагаа явуулж байгаа, нийгмийн сайн сайхны төлөөх төслүүдийг дэмжиж, төслийг хэрэгжүүлэгч төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд ЛэндМН компанийн зүгээс төсөл тус бүрт 1 сая төгрөгийг хандивлахаа мэдэгдсэн юм.

ЛэндМН аппликейшнээр хандив хүлээн авах системийг нэвтрүүлснээр хандивлагчид тухайн ТББ-н хэрэгжүүлж байгаа төслүүдийн дэлгэрэнгүй мэдээлэл, нийт шаардлагатай байгаа болон цугласан мөнгөн дүн, хандив өгсөн нийт хэрэглэгчийн тоо, хэрэгжиж дууссаны дараах мэдээлэл зэрэг төсөлтэй холбоотой бүхий л мэдээллийг авах боломж бүрдлээ.

 

Өнөөдөр 13 цагт ЛэндМН-ий төв оффист хэвлэлийн бага хурал зохион байгуулж хамтран ажиллах төрийн бус байгууллагуудтай санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.

Та бүхэн ЛэндМН аппликейшнээр  нийгмийн сайн сайханд хувь нэмрээ оруулаарай. 

ЛэндМН аппликейшн татах:  https://lend.mn/d.htm

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.