Монгол Улсаас Кувейт Улсад суугаа Элчин сайд З.Чинтүшиг Саудын Арабын Хаант Улсад суух Монгол Улсын Өргөмжит консулаар томилогдсон Хишам бин Абдулрахман бин Салех Аль-Амудиг 4 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч уулзан, консулын патент, тамгыг нь гардуулж, үүрэгт ажилд нь оруулав.
Элчин сайд З.Чинтүшиг шинээр томилогдож буй Өргөмжит консулд хоёр орны худалдаа, эдийн засаг, хүмүүнлэгийн салбар дахь хамтын ажиллагааг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, өөрийн хариуцсан консулын тойрогт Монгол Улсын иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж, ажлын амжилт хүслээ.
Эх сурвалж: ГХЯ
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!