Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

ikon.mn
2019 оны 5 сарын 1
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нээллтэй нийгэм форумын байранд

09:00-18:00 цагт "Хуурамч мэдээллийн үеийн сэтгэл зүй ба сонгууль" сэдэвт сургалт болно.

Соёл, урлагийн газарт

09:00 цагт “Циркийн урлаг- Хамтын ажиллагаа” зөвлөгөөн болно.

ХЗҮХ-д

09:00 цагт  "Хөдөлмөр эрхлэлт ба ээлтэй бодлого" хэлэлцүүлэг болно.

“Бишрэлт” зочид буудалд

10:00 цагт  "Хүнсний аюулгүй байдлын олон улсын менежмент, удирдлагын тогтолцооны тухай ойлголт, худалдааны газруудад хийхэд анхаарах асуудлууд" сургалт болно.

Сүхбаатарын талбайд

10:00 цагт  иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, шинээр батлагдсан хууль, тогтоолыг сурталчилах “Хуульчийн Про Боно өдөр” болно.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн "Сүлдэт багана" цогцолборт

10:00 цагт  2018 оны нэгдүгээр ээлжээр Хил хамгаалах байгууллагын хугацаат цэргийн алба хаагчдыг халах ёслол болно.

ЗДТГ-т

10:00 цагт 2019 оны I ээлжийн цэрэг татлага зохион байгуулах комиссын хурал болно. 

МҮЭСТО-нд

10:00 цагт үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультны цуглаан, өдөрлөг болно.

"Бишрэлт” зочид буудалд

10:00 цагт “ АМГТГ-аас “Газрын тосны салбарын өнөөгийн байдал хэтийн төлөв” хэлэлцүүлэг зохион байгуулна.

Санхүүгийн зохицуулах хорооны гадна талбайд

11:00 цагт  “МОНКОРД” хадгаламж, зээлийн хоршооны хохирогч нар мэдээлэл хийнэ.

ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн “Мэдээллийн танхим”-д

11:00 цагт  бага насны хүүхдийн эсрэг гэмт хэргийн нөхцөл байдал болон оюутан, сурагчдын төгсөлтийн баярыг тохиолдуулан зохион байгуулж буй "Эрдмийн баяр" аяны талаар цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ.

Монголын Үндэсний музейд

11:40 цагт  “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” үзэсгэлэнгийн нээлт болно.

Монголын театрын музейд

12:30 цагт Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн О.Уртнасангийн мэндэлсний 90 насны ойд зориулсан “Түүхэнд мөнхөрсөн дүрс” үзэсгэлэнгийн нээлт болно.

“Пума Империал” зочид буудалд

14:00 цагт “Ашигт малтмалын тухай хуулийн байгаль орныг нөхөн сэргээх үүргээ биелүүлээгүй тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг цуцлах заалтын хэрэгжилт” хэлэлцүүлэг болно. 

“Үндэсний мэдээллийн төв”-д

10:30 цагт “ТВ5” телевизийн удирдлагууд медиа тандалт, ТВ рейтингийн судалгаа хийдэг “Максима Консалтинг” компанийн судалгаанаас татгалзах талаар мэдээлэл хийнэ.

11:00 цагт Байгаль орчин хамгаалах чиглэлээр ажилладаг ТББ-ууд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11:30 цагт Өвөгдийн өв ТББ-ийн тэргүүн, даяанч лам Цолмонгэрэл “Буу барьсан цагдаагаар хамгаалуулсан бурхан гэж байх уу? Монгол дахь Буддизмыг цэвэрлэх, цэгцлэх цаг нь болжээ” сэдвээр мэдээлэл хийнэ.

12:00 цагт Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

12:30 цагт Иргэн н.Өгөөдэй “Бусдын зовлонгоор түрий барьж ашиг олох гэж яваа хүмүүс” сэдвээр мэдээлэл хийнэ.

13:00 цагт “Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлийн холбооноос УУХҮ-ийн сайдыг огцрохыг шаардахаа танилцуулна.

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт “Оном” сангаас “Даралт хэмжилтийг дадал болгоё” сэдэвт аяны талаар мэдээлэл хийнэ. 

12:00 цагт “Өнөөдөр” сонины” "Нийслэл хүүд зорилго бий” нийтлэлийн эзэд “Cool Mongolia” төсөл хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.