• 6 сарын 14, Бямба
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/30-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхдийн парк энэ Баасан гарагт нээгдэнэ

Т.Саран, iKon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу бидний нэрлэж заншсанаар Хүүхдийн парк тавдугаар сарын 3-5-нд албан ёсоор нээлтээ хийх гэж байна.

Нээлтийн үеэр багачуудад зориулсан тайзны хөтөлбөр бэлтгэжээ. Тухайлбал, хүүхэлдэйн жүжиг, хүүхдэд зориулсан биет жүжиг /жүжигчид оролцоно/, циркийн үзүүлбэр үзүүлэх аж.

"Сансрын хөлөг" тоглоомыг акталсан

Гэрэл зургийг mpa.mn

Тоглоомуудын аюулгүй байдлыг хангаж, ҮСАХ-ийн "Найдвартай ажиллагааны алба"-ны инженер, техникийн ажилтнууд энэ сарын эхнээс шалгалт, засвар үйлчилгээг хийсэн тухай тус газраас мэдээллээ.

Энэ жилийн хувьд 22 тоглоомоос галзуу хулгана болон усан завийг цаг агаарын нөхцлөөс шалтгаалан одоогоор ажиллуулахгүй юм байна.

Дээрх хоёр тоглоомыг шөнөдөө нэмэх хэмтэй хонож, ид дулаарсан үед ажиллуулах горимтой.

Харин өнгөрсөн жил эвдэрч, хүүхэд гэмтээсэн "Сансрын хөлөг" тоглоомыг хасаж, акталжээ.

Хүүхдийн парк руу ороход мөнгө төлөхгүй

"Нээлтийн үеэр тоглоомууд 50% хямдарна. Тоглоомуудын үнэ 5,000 төгрөг. Харин дөрвөн төрлийн багцын үнэ хэвээрээ байна. Хүүхдийн парк руу ороход мөнгө төлөхгүй" гэсэн мэдээллийг ҮСАХ-ийн эх сурвалж өглөө.

Хүүхдийн паркийн цагийн хуваарь: Өдөр бүр 11:00-22:00 хүртэл ажиллана.

Багцын үнийн мэдээлэл:

 
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
5
Зураг
ЗӨВ, ГОЁ
2
Зураг
БАХАРХМААР
2
Зураг
ТЭНЭГЛЭЛ
1
Зураг
ХАХА
1
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
6 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [66.181.177.189] 2019/5/1
Хятад хулгайч голомтын баясаа газрыг авах гээд хэдэн төмрийн сэг авчирч угсарсан даа хөөрхий юун парк эбитэй хуйвалдаж луйвардсан даа паркийн газрыг долир баясаа хятад
1 | 0 Хариулах
Зочин [223.39.146.153] 2019/4/30
ХЭДЭН ЖИЛИЙН ӨМНӨ 20,000 ТӨГРӨГӨӨР БҮТЭН ӨДӨРЖИН БҮХ ТОГЛООМОН ДЭЭР ХЯЗГААРГҮЙ ТОГЛОХ БАГЦ ГАРГАХ ГЭЖ БАЙСАН ЧИНЬ ҮХЭР МОНГОЛЧУУД ҮНЭТЭЙ БАЙНА, ЯДАРСАН АРД ТҮМНЭЭ ШУЛЖ БАЙНА ГЭХ МЭТЭЭХ ЭСЭРГҮҮЦЭЖ ГУАГАЛСААР БАЙГААД БОЛИУЛСАН ЮМ ДАГ. ОДОО ТЭГЭЭД ЯАХАВ ДЭЭ! НЭГ ТОГЛООМОН ДЭЭР 5000 ААР ТОГЛООД ШУЛУУЛЖ БАЙХДАА ТААРСАН ЗАЯАГҮЙ ГУЙЛГАЧИД, АЗГҮЙ ТАХИА НАР, АРЧААГҮЙ ҮМБҮҮНҮҮД!!!
1 | 3 Хариулах
Зочин [66.181.191.227] 2019/4/30
Toglood baih togloom bdimu. Oligtoi togloom orchintoi bolchih ehleed. 500 tug bsan ch toglood baih yum bdaggui shd
2 | 0 Хариулах
Зочин [66.181.161.29] 2019/4/30
Хятад [хориотой үг] баясаа хүүхдийн паркийн газрыг буцааг өг голомтын хулгайчуудаа
4 | 1 Хариулах
Unshigch [103.14.36.18] 2019/4/30
Huuhed gemteedeg muuhai park neegdeh gej bgaamuu
6 | 3 Хариулах
Зочин [202.180.218.37] 2019/4/30
Мэдээ ч уншиж чадахгүй амьдралд хугарсан азгүй амьтан
5 | 3 Хариулах