2020/09/24
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,855.05₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
02:00
S29
03:00
S29
04:00
S31
05:00
S31
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10°
10:00
S26
13°
11:00
S26
16°
12:00
S26
18°
13:00
S26
19°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/30 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст Монгол Улсад ажиллана

ikon.mn
2019 оны 4 сарын 30
iKon.MN
Зураг

Хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын тусгай илтгэгч М.Форст 2019 оны 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 13-ны өдөр Монгол Улсад ажиллана.

Тусгай Илтгэгч Монгол Улс дахь хүний эрхийг хамгаалагчийн нөхцөл  байдалтай газар дээр нь танилцаж  зөвлөмж  гаргах юм. Энэ хүрээнд УИХ,  Засгийн газар, Захиргааны хэргийн шүүх, УЕПГ, Нийслэлийн Засаг Дарга, Үндэсний Дата Төв, УБЕГ-ын  удирдлагатай уулзаж, 5 дугаар сарын 6, 7-ны өдөр Дорноговь аймгийн Улаанбадрах, Айраг суманд ажиллана.

Монгол Улс хүний эрхийг хамгаалах олон улсын гэрээний хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй Тусгай илтгэгч нарт 2004 онд нээлттэй урилга хүргүүлсэн бөгөөд үүний дагуу Тусгай илтгэгч нартай бүх талаар нээлттэй хамтран ажиллах хариуцлага хүлээдэг болно.

Тусгай илтгэгч Монгол Улсад ажилласан тухай тайлангаа 2020 оны 3 дугаар сард болох НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн ээлжит 43 дугаар чуулганд танилцуулна.

М.Форст НҮБ-ын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан тусгай илтгэгчээр 2014 оноос ажиллаж байгаа бөгөөд тэрбээр өмнө нь Гаити Улсын хүний эрхийг хамгаалагчийн асуудал хариуцсан НҮБ-ын Tусгай илтгэгч, 1998 онд болсон Дэлхийн Хүний эрхийг хамгаалагчдын анхдугаар чуулганы Ерөнхий нарийн бичгийн дарга, Францын Хүний эрхийн үндэсний байгууллага, мөн  Францын Эмнести Интернэшнл Байгууллагын Ерөнхий захирлын албан тушаалыг тус тус хашиж байжээ.

 

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам

x