ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бөөрөлжүүтийн 300 мВт-ын ЦС-ыг 600 орчим сая ам.доллараар барина

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 4 сарын 27
iKon.MN
Зураг зураг

- БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос iKon.mn сайтын сэтгүүлч А.Ням-Өлзий мэдээлж байна -

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын БНХАУ-д хийж буй Төрийн айлчлалын хүрээнд хувийн хэвшлийн зарим компани тус улсын хувийн хэвшлийнхэнтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан билээ. Тэдний төлөөлөл болгон зарим компанийн байгуулсан гэрээний талаар танилцуулж байна.

“Бодь интернэшл” ХХК-ын Гүйцэтгэх захирал А.Амундра “Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалын хүрээнд манай “Бодь интернэшл” компанийн Бөөрөлжүүтийн талд хэрэгжүүлэх гэж байгаа Бөөрөлжүүтийн 300 мВт-ын цахилгаан станцын хөрөнгө оруулалт болон гүйцэтгэгчийн гэрээг дахин баталгаажууллаа. Бөөрөлжүүтийн цахилгаан станцын тухайд хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, энэ бол цэвэр арилжааны төсөл. Хувийн хэвшил цэвэр арилжааны захаас зээл босгоод барих гэж байгаа төсөл юм.

Хоёрдугаарт, Монголын өсөн нэмэгдэж байгаа эрчим хүчний хэрэглээг хангахад нэлээд өндөр үүрэг гүйцэтгэнэ. Гуравдугаарт, эрчим хүчний системд нийцтэй байдлаараа 300 мВт-ын станц бол техникийн зохимжтой шийдэл бүхий төсөл юм.

Бөөрөлжүүтийн цахилгаан станц нь Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг, Бөөрөлжүүтийн талд баригдана.

Төслийн явцын тухайд ТЭЗҮ батлагдсан, ажлын зургийн шатанд явж байгаа. Энэ төслийн бас нэг онцлог нь дагалдах бүтээн байгуулалт нэлээд ихтэй. Тухайлбал, авто зам, эрчим хүчний шугам барих юм. Нийт хөрөнгө оруулалт ойролцоогоор 600 орчим сая ам.доллар. Цахилгаан станцын төсөвт өртөг ойролцоогоор 420 сая ам.доллар байгаа.  

Хүчин чадлын тухайд манай эрчим хүчний ситемд дутагдаж байгаа хэмжээг бүрэн хангах боломжтой.

Эхний ээлжинд төвийн бүсийн эрчим хүчний дутагдлыг хангах зорилт тавьж байгаа. Цаашдаа говийн бүсэд байгаа уул уурхайн төслүүдийг эрчим хүчээр хангах боломжтой. Ерөнхийдөө ашиглалтад орох хугацааг 2.5 жил гэж тооцож байгаа” гэлээ.

“Эрдэнэс стийл” компанийн Гүйцэтгэх захирал н.Батболд “Манай компани нь төрийн өмчит “Эрдэнэс Монгол” болон “Бэрэн” группийн 50, 50 хувийн төр, хувийн хэвшлийн хамтарсан компани юм.

 

Манай компани Сайншанд, Чойрын бүсэд баригдах кокс, ган төмөрлөгийн цогцолбор үйлдвэрийг Хятадын төрийн өмчит "Синостийл" компанитай түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлөөр барьж байгуулах хамтын ажиллагаагаа баталгаажуулж гарын үсэг зурлаа.

Тус үйлдвэрийн ТЭЗҮ нь батлагдсан, олон улсад нэр хүндтэй ICBC банк санхүүжүүлэхээр төлөвлөгдсөн, бодитой шатанд орсон төсөл байгаа юм.

Энэ үйлдвэр нь ашиглалтад орсноор эхний ээлжинд хагас сая тонн металлургийн кокс, 300 мянган тонн ган төмөрлөг бүтээгдэхүүн, үүн дотроо арматур, лист төмөр, ган утас зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.

Цаашдаа 10 сая тонн хүртэл ширмэн болон бусад бэлдэц төмрүүдийг үйлдвэрлэж, экспортлох хүчин чадалтай.

Үйлдвэр ашиглалтад орсноор жилд 250 сая ам.долларын импортыг орлоно. 1,500 ажлын байр бий болгоно” гэв.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
54
Зураг
ЗӨВ, ГОЁ
24
Зураг
ТЭНЭГЛЭЛ
2
Зураг
ХАХА
1
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [103.111.68.3] 2019/4/29
АМАНДАА БАГТАХГҮЙ МӨНГӨ ЯРИСАН ЮУЧ МЭДДЭГГҮЙ ТЭНЭГ ВЭ? ХЭДИЙГ Нь ХАЛААСЛАХ УУ? ГЭДЭГ БОДОЛ ТОЛГОЙД Нь
1 | 0 Хариулах
ҮНЭН [27.123.214.2] 2019/4/29
БОДЬ БҮТЭХГҮЙ ЭЭ . ДАВААСҮРЭН ГАХАЙН ТОЛГОЙ
2 | 0 Хариулах
Зочин [66.181.167.191] 2019/4/29
Элбэгдоржийн ПР-ийг хийдэг байсан залуу очсон гэхээр Бодь интернешнл, Голомтын Баясгалан Элбэгдоржтой холбоотой юм уу? Цаашлаад бодвол энэ станц ч тэр чиглэлийн угшилтай бололтой. Хятадууд хөрөнгө өгөх гээд байгаа нь ч эд нартай холбоотой юм байна л дээ. Баясгалан захирлыг банкныхан мөнгө олох боломж л байвал ямар ч эрсдэлтэй юм хийж мэдэх хүн л гэдэг юм.
6 | 0 Хариулах
amundra gej [64.119.21.202] 2019/4/29
zavaan har pzda l bn dag kk
3 | 0 Хариулах
Зочин [114.242.249.113] 2019/4/28
Багануурын уурхай түшиглэсэн цахилгаан станц бариулахгүй байх компанит ажлыг Голомт Баясгалан, Амундарь тэргүүтэй нөхөд эсэргүүцэж Бөөрөлжүүлтээ явуулах далд санаатай байж ээ хөөрхий.
5 | 0 Хариулах
Зочин [66.181.182.96] 2019/4/28
Дипломат ломбард маягийн аргаар хятадууд яваад эхэлж. Африк, төв азийн орнуудад зам, нисэх онгоц, станци барихад нь эхлээд мөнгө бэлэглэж байгаа юм шиг зээлдүүлдэг тэгээд тэрийгээ хятад ажилчдаараа хийлгэдэг хэдэн жилийн дараа мөнгөө нэхдэг, гэтэл өгөх мөнгө байхгүй дахин хятадаас зээл авч өмнөх зээлээ нөхдөг энэ мэтчилэнгээр өрийн ангалруу тухайн улс орон ордог тэр үед хятадууд аль нэг үл хөдлөх объектоо 99 жилийн хугацаатай манайд өг гэдэг.
5 | 0 Хариулах
Зочин [158.174.122.199] 2019/4/28
АМУНДРАА ГЭЖ ХОГИЙН ПЯЛДАГА ГАР
11 | 0 Хариулах
Зочин [158.174.122.199] 2019/4/28
яав ч өөдтэй юм хийх гар биш
11 | 0 Хариулах
Зочин [66.181.190.233] 2019/4/28
МОНГОЛЫН ЗГ баталгаа гаргахгуй бол хятадын тал хэзээ ч зовшоорохгуй. хужаа Баясгалан томчуул гэрээ хийх болгонд гэрээ зурна. хоронго оруулагчид нь солигдоод л .Бооролжуутийн станц гэж бас нэг улгэрийн тосол яригдсаар
1 | 0 Хариулах
Зочин [66.181.190.233] 2019/4/28
хятадын санхуу ДААТГАЛЫН SINOSURE гэх зовшоорол огдог компанаас зовшоорлоо аваагуй байж худлаа рекламдаад
3 | 0 Хариулах
Панаал Амундра [122.201.24.8] 2019/4/28
Амундра ч сайхан панаалдана даа. Энд тэнд очиж амьтан хүн панаалдаад яваа даа. Одоо бүр үндэстэн дамжиж панаалдаж явна. Гэхдээ яах вэ, үндэстний хэмжээний нэг сайхан панаал залуутай байхад бархархмаар ч юм шиг.
3 | 0 Хариулах
A [106.133.81.138] 2019/4/28
Амундра Миеэ Элбэгээгийн PR хариуцсан нөхөр гэж боддог. Ньюс мн ийг мэднэ биз дээ!!! Энэ шоронд орчихгүй л яваад байна уу? Цүнхний залуу!!!
10 | 2 Хариулах
Зочин [66.181.178.249] 2019/4/28
Атаархуу сду вэ чи
2 | 6 Хариулах
Зочин [49.0.212.99] 2019/4/28
юунд нь атаархдын энэнд
2 | 0 Хариулах
Зочин [202.9.42.55] 2019/4/28
Lu Bold-iin [хориотой үг] bolsishde
0 | 1 Хариулах
Зочин [202.9.43.3] 2019/4/28
Багануурын цахилгаан станцыг яагаад бариулаагүй билээ. Цахилгаанаа манайд илүү үнээр шахах гэрээтэй гээд болиулсан бил үү.
0 | 0 Хариулах
Зочин [112.72.12.10] 2019/4/28
Амундрагийн энэ шижгийн сахал махалийг хардаа. Харьцаа гэж авах юм байхгүй хүн дээ. Лу.Болд нээрээ бодь групп шдээ. Жэнкө!!
5 | 2 Хариулах
Зочин [185.193.125.42] 2019/4/28
“Бодь интернэшл” лу.болдод түй ч хамаагүй болсон , хужаа баясгалангийнх
2 | 0 Хариулах
Зочин [66.181.167.191] 2019/4/29
Голомтын Баясгалан салгаж аваад удаж байгаа шүү дээ.
2 | 0 Хариулах
Зочин [75.166.123.140] 2019/4/28
ene tusul ix l udaan yarigdaj bnda, mongold xiij buteej baigaa amitan daanch alga da
2 | 0 Хариулах
Galaa [64.119.21.222] 2019/4/28
Za ene P l bish shuu
9 | 1 Хариулах
Зочин [66.181.177.240] 2019/4/28
оросуудаас айгаад Эгийн голын УЦС барьж чадаагүй байж Бөөрөлжүүт гэх шиг
6 | 3 Хариулах
Зочин [103.57.93.91] 2019/4/27
Songuuli duhuud irheer 9 shidiin l yum garhimda, barag l saran deer zochid buudal barina ghs naahnuur l
5 | 0 Хариулах
Зочин [103.212.118.184] 2019/4/27
Dan buthgui nohduud tosol heregjuulj bna daa
2 | 0 Хариулах
Zochin [202.21.108.181] 2019/4/27
Booroljuutiin stants gegch ene stants bol hooson tal deer barih tsaasan deerh tosol. Booroljuutiin stantsiin tosol bolon Baganuuriin stants gesen 2 tosol oorsdoo ch heregjihgui neg negendee saad bolj baigaagaas gadna TES-5 hemeeh chuhal tosliig ugui hiisen. Etsest n Mongol uls yamar ch stantsgui odoo heden jil zovoh bolj bna daa
9 | 1 Хариулах
Зочин [120.50.79.137] 2019/4/27
Хужаагаас өөр хамтрагчид байсаар л бгаа. Гэтэл ...
0 | 9 Хариулах
Зочин [66.181.161.52] 2019/4/27
За өөр хэн байна?
5 | 0 Хариулах
Зочин [64.119.18.167] 2019/4/27
ТООН ДУНД ҮСЭГ ЦОХИЖ ЯВНА.
4 | 0 Хариулах
элбэгдоржийн [202.9.43.241] 2019/4/27
амундра итгэл даах залуу биш
23 | 0 Хариулах
ene zaluu [202.9.43.241] 2019/4/27
нус эмээ нь сайтын эрхлэгч ккккк
9 | 0 Хариулах
Зочин [202.9.43.241] 2019/4/27
голомтын баясгалангийн гөлөг
7 | 0 Хариулах
45 тай эр [114.160.120.154] 2019/4/28
Амундра Мигийн талийн хүн залуу хүн гэхэд увайгүй новшын зантай Үнэхээр итгэл даах хүн биш шүү
11 | 0 Хариулах
Зочин [66.181.178.113] 2019/4/28
шал хулхи гар шүүдээ Амундра чинь
2 | 0 Хариулах
Зочин [202.126.89.211] 2019/4/27
Тайшир Эгийн голын УЦС-аа эхлээд гүйцээчих
8 | 0 Хариулах
Зочин [59.153.113.231] 2019/4/27
нэг хүн 200 долларын өрөнд орно гэсэн үг байна шүү. эхлээд бага хүчин чадалтай юм хийгээч. та нар угаасаа чадахгүй ш дээ. ахиухан мөнгө цохих л арга.
5 | 0 Хариулах
Зочин [202.9.43.244] 2019/4/27
Бэрэн кампани дампуу газар шуудээ Хангай хороололын айлуудын ордер гэрчилгээг банкны барицаанд тавьчихаад одоо болтол гаргаж егдеггуй л юмдаа тэгэхээрээ улсын ажлыг алдагдуулах нь тодорхой тер мэддэггуй л юм бх даа
13 | 0 Хариулах
Зочин [202.126.88.57] 2019/4/27
Манайхны энэ нэгмөсөн хийх гээд хугацаа, нерв бардаг стиль ерөөсөө таалагддаггүй. Цахилгаан станцаа бага хүчин чадалтай 3-4-ийг дараалаад барьж байсан бол хаа байсан 2012 оноос хойш гэхэд өдийд бүгд ашиглалтанд ороод дуусчихсан ажиллаж байхгүй юу.
3 | 0 Хариулах
Зочин [59.153.113.231] 2019/4/27
бас баахан мөнгө идээд төмөр зам ч үгүй сууж байдаг шигээ юм болох бий вий. ямар их мөнгө вэ арай л юм.
14 | 0 Хариулах
Зочин [202.9.45.195] 2019/4/29
Наад муулад байгаа залуу чинь мундаг хүн шүү бөөснүүдээ!!!
0 | 2 Хариулах