ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Голаны өндөрлөгийн шинэ сууринг Израйль улс Дональд Трампын нэрээр нэрлэнэ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг болохыг АНУ хүлээн зөвшөөрсний хариуд энд байгуулагдах шинэ сууринг Дональд Трампын нэрээр нэрлэх хүсэлтэйгээ ерөнхий сайд Бенжамин Нетаньяху мэдэгджээ.

Тэрээр өчигдөр тус бүс нутагт зочлохдоо энэ тухай ярьсан байна.

Өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп албан ёсоор Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг хэмээн хүлээн зөвшөөрсөн юм.

Уг газар нутгийг 1967 оны дайны үеэр Израйль улс Сириэс булаан эзэлсэн байдаг. Дараа нь 1981 онд Израйлийн эрх баригчид хууль баталснаар өөрийн газар нутагт тооцох болжээ.

 Гэхдээ дэлхийн улс орнууд Голаны өндөрлөгийг Израйлийн газар нутаг гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй. Дональд Трампын шийдвэр нь хэдэн арван жил мөрдөгдсөн АНУ-ын гадаад бодлогыг эргүүлсэн явдал байлаа.

“Ерөнхийлөгч Трампын түүхэн шийдвэрийг бүх израйльчууд сэтгэл хөдлөн хүлээж авсан. Тиймээс бид холбоотондоо талархал илэрхийлэх ёстой” гэж Нетаньяху өчигдөр сэтгүүлчдэд ярьсан байна.

Тэрээр нэр оноох шийдвэрийг удахгүй засгийн газартаа танилцуулахаа амлажээ. Одоо Голаны өндөрлөгт 20,000 орчим Израйлийн иргэн суурьшаад байгаа.

2017 онд Израйлийн нийслэлээр Иерусалем хотыг хүлээн зөвшөөрсөн шийдвэрийг Трамп гаргасан нь мөн л АНУ-ын уламжлалт гадаад бодлогыг өөрчилсөн хэрэг байлаа.

Энэ гавьяаг нь үнэлж Иерусалемын баруун хананы ойролцоо байдаг төмөр замын өртөөг Дональд Трампын нэрэмжит болгох тухай Израйлийн албаныхан өмнө нь ярьж байжээ.

 

Эх сурвалж: Independent

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
4
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
ХАХА
2
Зураг
БУРУУ
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
13 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [120.142.31.236] 2019/4/24
amerikiin ynen nuur tsarai garch bna daa orosiig krimiig avlaa geel ardchilalaa yrial suud bolj izrialiig harin esregeerni shuu
1 | 0 Хариулах
B [64.119.17.23] 2019/4/24
Olon myangan jiliin unmuus Israeliin gazar nutag baisan shude
1 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/4/24
Олон мянган жилийн өмнө Монгол Улс байсан уу?
1 | 1 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/4/24
bailgui yahav harin tanai oros uls l suraggui baisan yum da
1 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/4/24
Хэдэн онд?
0 | 0 Хариулах
Зочин [49.0.171.43] 2019/4/24
jisheelbel ih mongol ulsiin uvug mongolchuud shuud tengerees buugaad ireegui n oilgomjtoi hunnu xianbi rouran geed olon mongol uls aimguud unuugiin mongoliin uvug mongolchuud gej nerlegdene tiimees tanai oros ulsiig uusehees heden myangan jiliin umnuus uvug mongolchuud baisaar baisan zuvhun nershil n tuhain tsag uyeesee bolood uur uur baisan bolohoos yavj arhia gudraad joomtoi piishin deeree garch unt bas mantuugaa gudrahaa martav.
1 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/4/24
Уг нь Сирийн л хууль ёсны газар нутаг даа. НҮБ-ын шийдвэрээр цэрэггүй бүс болгосон. АНУс ч, Израиль ч энд хамаагүй.
4 | 1 Хариулах
Зочин [192.82.65.182] 2019/4/24
Хэдэн далдага гарууд нийлж Израйлруу дайрсан юм биш үү, тэгээд хүртэх ёстойгоо хүртсэн нь газар нутгийнхаа хэсгээс алдсан явдал бус уу?
2 | 3 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/4/24
Израиль,Сирийн хилийн шугам НҮБ-д бүртгэлтэй байдаг юм шүү дээ.
1 | 0 Хариулах
Зочин [202.21.112.37] 2019/4/24
ХЭРЭЭ МЭДЭХГҮЙ ДАЛДАГНААД 6 ӨДРИЙН ДОТОР АЛИНГАА АЛДААД БҮР ЛИВАНЫ БАЙРУТЫГ БҮРЭН ЭЗЭЛСЭН БАЙДАГ ЦААД ЖҮҮДҮҮД ЧИНЬ. ДАЙНЫ ТӨЛБӨР БОЛГОЖ ГОЛАНЫ ӨНДӨРЛӨГИЙГ АВСАН. ЭНЭХҮҮ ГАЗРЫН ХАМГИЙН ӨНДӨР ЦЭГЭЭС ДАМАСК ХОТ ХАРАГДДАГ, ЦЭРЭГ СТРАТЕГИЙН ЧУХАЛ ГАЗАР УЧРААС ЖҮҮДҮҮД МЭДЭЛДЭЭ АВСАН.
1 | 1 Хариулах
Зочин [202.131.245.243] 2019/4/24
Тэгвэл Оросууд өмнөд Осетийг авах нь зөв л юм байна.
4 | 0 Хариулах
Зочин [202.9.42.198] 2019/4/24
202.21.112.37 далдагнаж байгаад мад тавиулчихлаа даа. Ккк
0 | 2 Хариулах
Зочин [202.55.180.58] 2019/4/24
голаны өндөрлөгөөс урсах урсгал голууд нь израйлын нийт цэвэр усны 80% бүрдүүлдэг.мөн уг өндөрлөгүүдэд байрлах радио тагнуулын хэрэгсэлүүд нь сири улсын дамаскаас 60 км зайд байгаа болно
3 | 0 Хариулах