Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/23-НД НИЙТЛЭГДСЭН

"Unlock" дэлхийн шилдэг боловсролын подкастын жагсаалтын 44-т бичигдэж байна

О.Булган, iKon.mn
2019 оны 4 сарын 23
iKon.MN

"Хамтдаа уншиж, хамтдаа сонсоцгооё" уриатай дэлхийн шилдэг, орчин үеийн номуудыг цаг алдалгүй уншигч, сонсогчдод тоймлон хүргэдэг "Unlock" подкасттай бид хамтран Бямба гараг бүр уншигчдадаа зориулан номын товчлолыг хүргэж байгаа билээ.

Тэгвэл "Unlock" подкаст саяхан дэлхийн подкаст, аудио контентийн томоохон платформуудын нэгээр тооцогддог "Stitcher"-ийн шилдэг 100 боловсролын подкастын 44 дүгээрт бичигдээд байна. Энэ нь манай улсаас энэхүү жагсаалтын эхний 50-д бичигдэж буй анхны тохиолдол юм.

 
 

Stitcher-ийн тухайд товч танилцуулбал, дэлхий дахинд бүтээгдэж буй подкастын томоохон платформуудын нэг гэж хэлж болох бөгөөд сонсогчдод өөрийн вэбсайт, аппликэшнээрээ дамжуулан олон төрлийн, салбар салбарын подкастуудыг эмх цэгцтэйгээр хүргэдгээрээ дэлхийн сонсогчдын таашалд хүрсэн.

"Unlock" подкастын хамт олон сүүлийн хоёр жилийн хугацаанд өнөөдрийг хүртэл нийт 57 номыг уншигч, сонсогчдодоо хүргээд байна. Тэдний номын булангаар зочлохыг хүсвэл энд дарна уу.

Stitcher Unlock шууд сонсох: