Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хүний их эмч С.Дулмаа: Хаврын улиралд хүүхэд кальци, Д витаминаар хамгийн их дутагддаг

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 4 сарын 18
Сурталчилгаа
Зураг зураг

Кальци, Д витамины ашиг тус?

Кальци, Д витамин хоёр салшгүй ойлголт. Кальци нь тулгуур эрхтэн, яс болон шүдний бүтцийн үндэс нь. Өөрөөр хэлбэл кальци хэмээх химийн элементийн ачаар яс шүд хатуу байдлаа хадгалдаг. Хүний биед байх кальцийн 99% нь ясанд агуулагддаг. Энэ хэмжээ алдагдаж багассанаас бидний сайн мэдэх яс сийрэгжих, хүүхдийн рахит буюу сульдаа гэх эмгэг үүсдэг. Харин кальцийг  цусаар шимэгдэж хэрэгтэй газраа очиход Д витамин чухал үүрэг гүйцэтгэдэг.  

Д витамин  кальцийн шимэгдэлт, түүний цусаар зөөвөрлөгдөх үйлийг дэмжсэнээр дээр дурдсан эмгэгүүдээс урьдчилан сэргийлж чаддаг. Хүүхдийн суурь эмгэг гэж нэрлэдэг рахит буюу сульдаа хамгийн их тохиолддог. Үүний үндсэн шалтгааны нэг нь хоол тэжээлээсээ хангалттай хэмжээний кальци болон Д витамин авч чадахгүй байгаатай холбоотой. Иймээс хүүхдийн хоол тэжээлд маш сайн анхаарах хэрэгтэй. Ялангуяа хүүхдийн өсөлт хөгжилтөд эхний 2-5 жил маш чухал байдаг. Энэ үед үүссэн эмгэгүүд нь насанд хүрсний дараа өвчлөх суурь нь болох эрсдэлтэй.

Витаминыг яагаад хаврын улиралд түлхүү хэрэглэх шаардлагатай вэ?

Хүн гэдэг байгалийн амьтан. Байгаль цаг уурын өөрчлөлтийг дагаад хүний бие дасан зохицож хувирч өөрчлөгдөж байдаг. Өвлийн улиралд бол биеийн дулаанаа хадгалж, нөөцөө шавхан

амьдардаг. Харин хавар өвөл нь шавхсан эрдэс, витаминаа хангалттай  хэмжээгээр авч нөөцлөх шаардлагатай байдаг. Тэр болгон ингэж чаддаггүйн улмаас бид ядарч, сульддаг. Үүнийг хаврын ядаргаа ч гэж нэрлэх нь бий. Бид хавар болохоор л ядраад байх юм гэдгийн энгийн шалтгаан энэ. Тиймээс хаврын улиралд хүүхэд кальци, Д витаминаар хамгийн их дутагддаг.

Хүүхэд өдөрт хэдий хэмжээний кальци болон Д витамин авах ёстой вэ?

Ямар тунгаар хэрэглэх нь хүүхдийн наснаас хамаарна. Хүүхэд бол шинээр урган, төлжин, өсч байгаа бие махбод. 0-1 настай хүүхэд 300-400 мг байдаг бол 1-8 насанд 500-700 мг, 9-18 насанд 1300 мг кальци, харин Д витаминыг хоногт хүнсээр 10-15 мкг шаардлагатай. Тодруулахад ялангуяа нэг наснаас эхлэн хүүхдийн өсөлт хөгжлийн эд эрчимтэй үе явагдаж байдаг учраас өдөрт авах кальци болон Д витамины хэрэгцээ нэлээд өндөр байдаг.

Тэгвэл кальци болон Д аминдэмийг өдөр тутмын хүнсээр авах боломжтой юу?

Хавар цагт  витамины дутагдалд орох ихээхэн хандлагатай тул сүү сүүн бүтээгдэхүүн сайтар хэрэглэснээр өдөр тутамд авах боломжтой. Хамгийн гол нь шинэ чанартай бүтээгдэхүүн сонгож хэрэглэх нь чухал.

Хэдийгээр кальци ихтэй, баяжуулсан олон бүтээгдэхүүн байдаг ч та бүхэнд Д витамин болон кальцийн дутагдлаас сэргийлэх Danone корпорацийн хүүхдийн Растишка тарагийг онцлон санал болгоё.

 

Растишка нь үнээний шингэн сүүгээр хийгддэг, байгалийн цэвэр жимстэй, удаан хадгалах консервант агуулаагүй, генийн өөрчлөлтгүй Кальци болон Д витаминаар баяжуулсан, хүний биеийн дархлааг дэмжигч сүүн хүчлийн бактери агуулсан хүүхдийн тараган бүтээгдэхүүн юм.

Растишка нь бусад тарагнаас 2 дахин их кальци /240 мг кальци (1-6 насны хүүхдийн хоногийн хэрэгцээний 40%)/ болон 1.5 мкг Д витамин агуулдагаараа давуу талтай хүүхдийн бүтээгдэхүүн юм. 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.