2020/07/14
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,832.22₮
B30
УЛААНБААТАР
29°
|
16°
B30
УЛААНБААТАР
27°
|
16°
B30
УЛААНБААТАР
21°
|
14°
13:00
S30
27°
14:00
S30
27°
15:00
S30
26°
16:00
S30
25°
17:00
S30
24°
18:00
S30
23°
19:00
S30
22°
20:00
S30
21°
21:00
S26
20°
22:00
S26
19°
23:00
S26
18°
00:00
S26
17°
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/04/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тээврийн хэрэгслийн татварыг ПОС машинаар төлөх боломжтой боллоо

ikon.mn
2019 оны 4 сарын 17
iKon.MN
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” ийн хүрээнд Татварын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэдэд зориулсан үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлээд байна.

Авто тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэд ухаалаг утасны SMARTCAR аппликэшн болон тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний smartcar.mn, https://e-tax.mta.mn цахим хуудаснуудад хандаж, цаг хугацаа хэмнэн, авто тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдол, зам ашигласны төлбөрийг бүх банкны онлайн гүйлгээний эрхтэй төлбөрийн карт, QPay үйлчилгээ ашиглан төлбөрөө төлөх бүрэн боломжтой юм.

Хэрвээ иргэн Та өөрийн биеэр автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөрийг төлөх бол Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүд, татвар төлөх салбар төвүүдийн татварын албаны байцаагчид хандан банканд дугаарлахгүйгээр банкны карт уншигч буюу ПОС машинаар төлбөрөө төлж цаг заваа хэмнэх боломжтой боллоо.

Татвар төлөх ажлыг Нийслэлийн Үйлчилгээний Нэгдсэн Төвүүдүүдээс гадна дараах салбар төвүүдэд нэвтрүүлэн ажиллаж байна.

  1. Нийслэлийн Татварын Газар
  2. БЗД-ийн авто оншилгооны төв
  3. Авто тээврийн үндэсний төвийн “5 ган” салбар
  4. БГД-ийн авто оншилгооны төв
  5. СХД-ийн авто оншилгооны төв
  6. Авто тээврийн үндэсний төвийн “Цирк” салбар
  7. Авто тээврийн үндэсний төвийн “Нисдэг машин” салбар
  8. Авто худалдааны цогцолбор 22 товчооны салбар

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

x