Ерөнхийлөгчийн Азийн зарим орнуудад хийж буй төрийн айлчлал үргэлжилж байна. Мяньмарт хийх айлчлал дуусаж, Вьетнам Улсад өчигдөр айлчлан ирлээ.
Ханой хотын “Ной Бай” олон улсын нисэх онгоцны буудалд БНСВУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Энхбат, БНСВУ-ын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, төрийн сайд Дао Вьет Чунг, БНСВУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаонг Дүан Тхинь болон албаны бусад хүмүүс угтан авав.
Угтах үеэр хүндэт харуул жагсч Монгол Улсын Ерөнхийлөгчид хүндэтгэл үзүүллээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!