• 6 сарын 16, Даваа
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Америкт сайн боловсрол эзэмших зөв гараа - Сиаттл Сентрал Коллеж

СУРТАЛЧИЛГАА
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хавар болж олон залуус гадаадад суралцах, мэргэжлээ сонгох зэрэг олон шийдвэрүүд гаргадаг чухал цаг мөчид бид Нээлттэй Хаалга сангийн боловсролын тэргүүн зөвлөх Н. Ариунаа , Сиаттл Сентрал Коллежийн гадаад маркетингийн албаны дэд захирал Йохан Франсуа нартай уулзаж сонирхолтой ярилцлага авсныг та бүхэнд толиллуулж байна.

Та 2 хэрхэн хамтрагч болсон бэ?

Н.Ариунаа: Миний бие 2002 онд гадаад боловсролын зөвлөх үйлчилгээ үзүүлдэг Опендоор санг байгуулаад ажиллаж байгаад 2011 онд нэгэн үйлчлүүлэгчийн хүсэлтээр Америкт боломжийн төлбөртэй чанартай  сайн сургууль хайж олох даалгавар аваад Сиаттл Сентрал Коллежийг олж  анх холбогдож байсан. Ингээд анхны оюутнаа 2011 онд элсүүлж байлаа.Харин Йохантай 3 жилийн дараа EducationUSA байгууллагын үйл зохион байгуулдаг Америкийн боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирэх үед нь танилцсан. Түүнээс хойш 8 жилийн турш жилдээ 1-2 удаа уулзаж, Монголд Америкийн дээд боловсрол тэр дундаа 2 жилийн коллежийн системийг танилцуулж байна даа.

Йохан Франсуа:  Би анх 2010 онд Монголд хөл тавьж байлаа . Тэр үед Монголоос оюутан элсүүлэх талаар судалгаа хийхээр ирж байсан . Түүнээс хойш жил бүр Монголд ирэх болсон.Төд удалгүй Опендоор сангийнхантай танилцаж Монголд ирэх бүртээ коллежио танилцуулах үйл ажиллагааг хамтран  зохион байгуулдаг болсон. Сүүлийн жилүүдэд жилд хавар,намартаа 2 удаа ирдэг болсон. Одоогоор 10 гаруй удаа Монголд ирээд байна. Зөвхөн Улаанбаатар хот гэхгүй Дархан, Эрдэнэт хотуудад очиж залуустай  уулзахыг хичээдэг.

Америкаас Харвард, Массачусеттсийн Технологийн Институт зэрэг сургуулиудыг хүн бүр л мэддэг. Харин Сиаттл Сентрал Коллежийг монгол залуус мэдэх ямар шалтгаан байна вэ?

Йохан Франсуа: Юуны өмнө манай коллеж Америкийн шилдэг 2 жилийн коллеж . Олонд танигдсан шагнал бүхий мэргэжил олгох хөтөлбөрүүд, оюутнуудад чиглэгдсэн дэмжих үйлчилгээнүүд, хичээлээс гадуурх клуб дугуйлангууд, дэлхийд тэргүүлэх шилдэг их сургуулиуд уруу төгсөгчдөө дэвшүүлэн сургадаг зэрэг олон онцлох давуу талууд байна. Мөн түүнчлэн дэлхий 70 гаруй улс орноос хүрэлцэн ирсэн 1200 гаруй оюутнууд бүхий олон соёлын нийлмэл орчинтой. Энэ нь оюутнууд бие биенээсээ суралцаж, хамтдаа өсөж хөгжих нөхцөл болдог. Эцэст нь манай коллеж Сиаттл хотын төвд хотын хамгийн эрчимтэй өсөн хөгжиж буй гайхалтай байгалийн үзэсгэлэнтэй хэсэгт байрладаг. Хөрш зэргэлдээ Майкрософт, Старбакс, Амазон, Бойнг зэрэг дэлхий тэргүүлэх компаниуд байдаг.  Олон Монгол залуусын хувьд сурч, амьдрах таатай орчин нөхцөл болдог. Одоогоор 30 гаруй Монгол оюутан суралцаж байгаа. 

Н.Ариунаа:  Өмнө дурьдсан олон давуу талууд дээр нэмж хэлэхэд тус сургуульд манай байгууллагын шугамаар элсэж буй Монгол оюутан бүрд 500$-1200$ хөнгөлөлт олгодогт бид талархаж явдаг. Бас нэг зүйлийг онцлоход тус сургуулийн гадаад оюутанд чиглэсэн үйлчилгээ  оюутанд тулгардаг хувийн болон хичээл сургуулийн бүхий л асуудлыг шийддэг. Манай нэгэн оюутан надад энд оюутанд тулгарч болох ямар ч асуудлыг шийдэх шийдлүүд коллеж дээр байдаг гэж сэтгэгдлээ хуваалцаж байсан.

Монгол оюутнууд аль хөтөлбөрийг илүүтэй сонгож суралцдаг вэ?

Йохан Франсуа: Ихэнх оюутнууд их сургууль уруу шилжих 2+2 хөтөлбөрт суралцдаг. Бас ахлах сургууль, коллеж хосолсон хөтөлбөрт цөөнгүй оюутнууд суралцаж байгаа. Энэ хөтөлбөрийн онцлог нь 16 нас хүрсэн 10-11р ангийн сурагчид Сиаттл Сентрал коллежид шууд элсэн орсноор төгсөхдөө Вашингтон мужийн ахлах сургуулийн ба коллежийн  хос дипломтой төгсдөгт байдаг. 

Н.Ариунаа: Сая дурдсан хөтөлбөрүүдийг төгссөний дараа оюутнууд Америкийн их сургуулиудад 3-р курсэд дэвшин суралцдаг тул 2+2 схем гэж нэрлэдэг учиртай .Энэ схемээр суралцсанаар их сургуулиас 2-4 дахин бага төлбөр төлөхөөс гадна 1 ангид 20-40 оюутан байдаг тул багш нар оюутан бүрт хүрч ажиллах боломжтой. Ингэснээр оюутнууд хичээлдээ доголдох, хоцрогдох нь харьцангуй бага. Багш нар хичээлийн бус цагаар давтлага үнэ төлбөргүй өгдөг. Тэр байтугай хоцрогдол арилгах давтлагын төв хүртэл нэмэлт төлбөргүй байдаг.   

Манай оюутнууд тус коллежд суралцсанаар ямар талууд эдлэх вэ?

Ер нь Америкийн 2 жилийн коллежид суралцсанаар 

1рт Мөнгө хэмнэнэ. 2 жилийн хугацаанд 50 мянга хүртэл доллар хэмнэгдэхээр байгаа юм.

2-рт Цөөн оюутантай анги танхимтай.  Олон зуун оюутантай лекцийн танхимд бус 10-30 оюутантай ангид оюутан, багшийн харилцаа илүү ойртож интерактив сурах орчин бүрддэг.

3-рт  Ажиллах боломж. Оюутан сурангаа сургуулийн кампус дотор ажиллах боломжтой. Мөн төгссөний дараа Америкт  ажиллах OPТ хөтөлбөрт (optional practical training) хамрагдсанаар нэмэлт мөнгө олохоос гадна цаашид үргэлжлүүлэн суралцахад хэрэг болох чухал үнэ цэнэтэй хувь хүний чадваруудаа хөгжүүлэх ач холбогдолтой .

 Н.Ариунаа: Тийм шүү. Сүүлд дурдагдсан ажлын дадлага олох OPT хөтөлбөрөөр сургуульд олж авсан онолын мэдлэгийг практикт ашигласнаар илүү үнэ цэнэтэй боловсролыг оюутнууд эзэмших давуу талтай. Иймд манайхаар явж буй оюутнуудад энэ боломжийг заавал ашиглаарай гэж бид зөвлөдөг. Ердийн мэргэжилтэй бол 1 жил  харин STEM (Science Technology Engineering Math) шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарт диплом авсан бол 2-3 жил ажиллах эрх өгдөг.

2011 оноос хойш Сиаттл Сентрал коллежд элссэн оюутнуудынхаа амжилтаас хуваалцана уу?

Н.Ариунаа: Олон залуус Сиаттл Сентрал Коллежоос гараагаа эхлүүлээд өнөөдөр амжилттай сурч, ажиллаж байгаа олон жишээ дурдаж болно. Манай анхны оюутнуудын нэг Н.Батхаан Майкрософт компанид худалдааны шинжээчээр ажиллаж байна. Тэрээр анх 2011 онд 16 настайдаа тус коллежийн ахлах сургуулийн хөтөлбөрт олон улсын харилцааны чиглэлээр сурахаар элсэн орж байсан нь саяхан мэт санагдаж байна. Коллежоо төгсөөд Сентрал Вашингтоны их сургуульд шилжин суралцаж олон улсын харилцаагаар бакалавр зэрэг хамгаалсан. Төгсөөд Сиаттл Хотын Засаг даргын тамгын газарт цагаачлалын асуудал эрхэлсэн хороонд ажиллаж байгаад Массачусетсын технологийн дээд сургуульд өгөгдлийн менежментээр суралцсан байгаа.

Йохан Франсуа: Олон оюутнууд дэлхийн ТОП 20 их сургуульд багтдаг Жонс Хопкинсийн их сургуульд дэвшин суралцаж төггсөн . Тухайлбал Ж. Ундрал, Т. Энхтуул нар тус их сургуулийн Кэйри бизнесийн сургуульд Монгол улсын төрийн сангаар сурсан. Өнгөрсөн жилийн төгсөгч Д.Нямсүрэн сэтгэл судлалаар Колумбын Их сургууль болон Вашингтоны их сургуулиудад элсэх эрхээ авсан байгаа.

Олон залуус гадаадад тэтгэлэгтэй суралцах боломжийг эрж хайдаг. Танай коллежийн ямар ямар тэтгэлэг олгодог вэ?

Йохан Франсуа: Бид гадаад оюутнуудад төрөл бүрийн тэтгэлэг олгодог. Тэтгэлэгүүд гол төлөв оюутны дүнд суурилан олгогддог ба сургалтын төлбөрөөс хэсэгчлэн чөлөөлдөг. Тэтгэлэгүүд жил бүр 2-4 саруудад зарлагдаж тэтгэлгийн өргөдлийг хүлээн авдаг. 5-р сард тэтгэлгийн хариу гардаг.

Н.Ариунаа: Амжилттай суралцсан олон оюутан тэтгэлэг хүртэж байсан. Миний санаж байгаагаар 3 жилийн өмнө Э.Мөнхчимэг сургалтын төлбөрийн 100% тэтгэлэг авч байсан. Тэрээр шилжин орсон Сентрал Вашингтоны их сургуулиас мөн 75 хувийн тэтгэлэг авч байсан. Энэ мэтчилэн тэтгэлэгүүд авах боломж амжилттай суралцсан оюутан бүрт нээлттэй . Үүнээс гадна Опендоор сангийн шугамаар Сиаттл Сентрал Коллежд элсэн орж буй оюутан бүрт 500 долларын хөнгөлөлт өгдөгийг энд онцломоор байна.

 2019 оны элсэлтийн онцлог юу вэ?

Н.Ариунаа: Бид ирээдүйн хөдөлмөрийн зах зээлийг чиг хандлага байнга ажиглаж шинээр элсэж буй залуустай мэргэжлийн чиг баримжаа олгодог. Энэ жилийн хувьд бид STEM чиглэлийн мэргэжлийг түлхүү танилцуулж байна. Учир нь өнөөдөр Монголд төдийгүй дэлхий даяар мэдээллийн технологи, инженер , байгалийн ухааны мэргэжлийн хомсдол бий болоод байгаа билээ. Иймд STEM бүлэг салбарын мэргэжлүүдийг танин мэдэж, мэргэжлээ зөв оновчтой сонгосноор ирээдүйд хүссэн ажлаа хийж, өндөр цалин авах боломж баталгаатай болох юм.

Сиаттл Сентрал Коллежд элсэлт хэзээ вэ?

Н.Ариунаа: Яг одоо бид 2019 оны зуны болон намрын элсэлтэд бүртгэж байгаа. Элсэх шалгуур харьцангуй уян хатан. Элсэхийг хүсэлтэй залуус тус коллежид элсэх өргөдлөө аль болох эрт өгч, визийн ярилцлагад сайтар бэлдэж, онгоцны хямд тийз авснаар мөнгө хэмнэж аяллаа төлөвлөх хангалттай хугацааг өөртөө олгоорой гэж зөвлөмөөр байна. Сиаттл Сентрал Коллежийн талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг Опендоор сангийн Фэйсбүүк хуудаснаас  олж авна уу. Хүн бүр өөртөө тохирох хөтөлбөрийг сонгох бол 99113152, 99223300 утсуудаар холбогдон уулзах цагаа товлон ганцаарчилсан уулзалт хийхийг зөвлөж байна .

 

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
19
Зураг
ТЭНЭГЛЭЛ
10
Зураг
ЗӨВ, ГОЁ
4
Зураг
БАХАРХМААР
3
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
1
Зураг
ГАЙХМААР
1
Зураг
БУРУУ
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.